- Банкны зарлагдаж буй хадгаламжийн хүүгийн дээд хүү;
- Таны алтан цагийг хэмнэж, 1 жил тутамд сунгагддаг байхаар 18 нас хүртэл хадгаламжаа нээх;
- Төрөөс олгодог хүүхдийн мөнгийг хадгаламжийн дансандаа шууд хүлээн авах;
Үйлчилгээний төрөл |
Үйлчилгээний нөхцөл |
||||
Дансны валют |
Төгрөг | Доллар | Евро | Юань | Иен |
Жилийн хүү |
Банкны тухайн үед мөрдөгдөж буй энгийн 12 сарын хугацаатай хадгаламжийн хүүтэй ижил байна. |
||||
Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү |
2.4%-4.8% | 1.2% | 0.6% | 0.6% | 0.6% |
Доод үлдэгдэл | 10,000 төгрөг | 10 ам.доллар | 10 евро | 100 юань |
1,000 иен |
Хүү олгох давтамж |
Жил бүр | ||||
Хадгаламжийн дэвтэр |
Үнэгүй |
Бусад шимтгэл
Бүрдүүлэх материал
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт /энд дарж татаж авна уу/;
- Хадгаламжийн данс нээж буй хүүхдийн төрсний гэрчилгээ;
- Эцэг, эх болон асран хамгаалагчийн аль нэгнийх нь иргэний үнэмлэх.
Бид Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, стандарт, компанийн зохистой засаглалын хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан банкны үнэ цэнийг нэмэaгдүүлэн ажиллана. Банк нь Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудын шаардлагыг биелүүлэн мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэж санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл, нийгмийн хариуцлагын хөтөлбөр болон хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд үнэн зөвөөр тайлагнана. Түүнчлэн харилцагчийн мэдээллийн нууцлалыг дээд түвшинд чандлан сахиж ажиллана.
Бид ажилтнууддаа тав тухтай, аюулгүй, эрүүл, байгаль орчинд ээлтэй ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хариуцлагатайгаар хувь нэмрээ оруулан, зөв хандлагыг бусдадаа түгээн ажиллана.
3. Хүний эрх ба ажилтнууд
Банк нь ажилтнуудынхаа шударга орчинд ажиллах, өрсөлдөх, сурч боловсрох, хөгжиж дэвших боломж, бололцоог бүрдүүлэн ажиллана. Ажилтнуудынхаа хүсэл сонирхол, дуу хоолойг сонсон, олон төрлийн хүмүүс нэг орчинд эрх тэгш ажиллах боломжоор хангах бөгөөд ажлын байрны дарамт шахалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг хатуу байр суурьтайгаар хүний эрхийг хүндэтгэн ажиллана.
4. Нийгэм ба олон нийт
Бид Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан бүх нийтээр дагаж мөрдвөл зохих 17 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт” болон “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”-ын хүрээнд, тус зорилтын чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын олон нийт рүү хандсан ажлуудаа богино, дунд, урт хугацаатайгаар төлөвлөнө. Нийгэм ба олон нийт рүү чиглэсэн ажлууд дараах хүрээнд хийгдэнэ.
Үүнд:
- Байгаль орчин
- Эрүүл мэнд
- Нийгэм
- Олон нийт ба санхүүгийн боловсрол.
Банк нь ТУЗ-өөс баталсан Эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн эрсдэл, комплаенсийн эрсдэлийг удирддаг бөгөөд эдгээр эрсдэлийн төрөл тус бүрд эрсдэлийн удирдлагын процесс, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцооны талаар дэлгэрэнгүй тусгасан журам, заавар, аргачлалыг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Банк нь өөрийн эрсдэл даах чадварын хүрээнд эрсдэлийн төрөл бүрд Хүлээн зөвшөөрөх эрсдэл буюу эрсдэлийн аппетитийг тогтоож, аппетитийг мөрдөж ажиллахтай холбогдуулан Эрсдэлийн аппетитийн бодлого, мэдэгдэл, журмыг ТУЗ-өөр батлуулж, эрсдэлийн аппетитийн тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаандаа тогтмол мөрдлөгө болгон ажиллаж байна. Банкны удирдлагууд өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд эрсдэлийн аппетитийн хэрэгжилтийг тогтмол хянаж шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авч ажилладаг. Эрсдэлийн аппетитийн тоон хэмжигдэхүүний гүйцэтгэл болон бусад онцлох мэдээлэл, дүгнэлт санал, зөвлөмжийг агуулсан эрсдэлийн нэгдсэн тайлан холбогдох хороонуудын ээлжит хурлаар тогтмол танилцуулагддаг.