Categories
Хөрөнгө оруулагчийн Т ангиллын виз мэдүүлэх

Бүрдүүлэх материал

  1. Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт
  2. Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай    мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/
  3. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  4. Гадаад  иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх
  6. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/
Categories
Визний зөвшөөрөл /”В”, “С” ангилал / бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Монгол Улсад 31-90 хүртэл хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  1. Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/

Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас гадаад паспортын дугаарыг хэлж 09:00-12:00 цагийн хооронд кодын дугаар лавлаж болно.

Categories
Визний зөвшөөрөл /”В”, “С” ангилал / бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Санамж

o Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ

o Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.

 Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах.

Categories
Визний зөвшөөрөл /”В”, “С” ангилал / бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Гадаадын иргэн олон удаагийн виз хүсэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  1. Байгууллагын албан бичиг (байгууллагын үйл ажиллагаа, тухайн гадаадын иргэн Монгол Улсад олон удаа зорчих үндэслэл)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  4. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/, уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт, гаалийн бүрдүүлэлт зэрэг олон удаагийн виз авах шаардлагатайг нотлох бичиг баримт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх
Categories
Визний зөвшөөрөл /”В”, “С” ангилал / бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Санамж

o Визийн зөвшөөрөл нь олгосон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.

o Визийн зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах.

Categories
Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭН ОРОЛЦЛОО

Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 3 дахь жилдээ нэгдэн оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд “СХД, Бумбатын булаг” орчимд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг хийж, нөхөн тарилтыг хийлээ.

Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой, байгаль дэлхийд үнэлшгүй их хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

Categories
MoneyGram

Давуу тал

  • Дэлхийн 200 гаруй орны 350,000 гаруй үйлчилгээний цэгүүдээр дамжуулан мөнгө шилжүүлэх, хүлээн авах;
  • Адил төстэй үйлчилгээнүүдээс хамгийн бага шимтгэлтэй;
  • Таны нэр дээр Монгол улсаас бусад орон руу илгээсэн болон гадаад улсаас Монгол улс руу шилжүүлсэн гүйлгээ ердөө 10 минутын дотор маш шуурхай хийгддэг;
  • MoneyGram үйлчилгээг авахад банканд ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй.
Categories
MoneyGram

Moneygram олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний хураамж, шимтгэлийн нөхцөл

ГҮЙЛГЭЭНИЙ ДҮН ШИЛЖҮҮЛГИЙН ШИМТГЭЛ
0-100 ам.доллар 8 ам.доллар
100.01–250.00 ам.доллар  12 ам.доллар
250.01–500.00 ам.доллар  20 ам.доллар
500.01 – 750.00 ам.доллар  30 ам.доллар
750.01 – 1,000.00 ам.доллар  40 ам.доллар
1,000.01 – 1,250.00 ам.доллар  55 ам.доллар
1,250.01 – 1,500.00 ам.доллар  70 ам.доллар
1,500.01 – 2,000.00 ам.доллар 90 ам.доллар
2,000.01 – 2,500.00 ам.доллар  100 ам.доллар
2,500.01 – 3,000.00 ам.доллар  110 ам.доллар
3,000.01 – 3,500.00 ам.доллар  120 ам.доллар
3,500.01 – 4,000.00 ам.доллар   130 ам.доллар
4,000.01 – 5,000.00 ам.доллар   150 ам.доллар
5,000.01 – 5,500.00 ам.доллар  180 ам.доллар
5,500.01 – 6,000.00 ам.доллар  200 ам.доллар
6,000.01 – 6,500.00 ам.доллар  220 ам.доллар
6,500.01 – 7,000.00 ам.доллар  240 ам.доллар
7,000.01 – 7,500.00 ам.доллар  250 ам.доллар
7,500.01 – 10,000.00 ам.доллар  300 ам.доллар
Categories
MoneyGram

Санамж

Салбарт ирж, гүйлгээ хийлгэхэд шаардлагатай мэдээлэл: 

  1. Иргэний  үнэмлэх
  2. Мөнгө хүлээн авагчийн овог, нэр
  3. Шилжүүлэх мөнгө болон үйлчилгээний шимтгэл

MONEYGRAM үйлчилгээгээр шилжүүлэг хийх:

  • Гүйлгээ амжилттай болсоны дараа хүлээн авагч талд мэдэгдэх;
  • Банк танд 8 оронтой үйлчилгээний нууц дугаар өгөх ба энэхүү нууц дугаарыг зөвхөн мөнгө хүлээн авагчид та өөрөө мэдэгдэх ёстой.

MONEYGRAM үйлчилгээгээр гүйлгээ хүлээн авах:

  • Гүйлгээ хүлээн авахад шимтгэлгүй.
Categories
Гадаад гүйлгээ илгээх

Давуу тал

   
Хамгийн түгээмэл 9 валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй Гадаад гуйвуулгын нэмэлт үйлчилгээ (MT101, MT940)
Интернэт банк ашиглан хаанаас ч гадаад төлбөр тооцоо хийх SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой