Дэлгэрэнгүйг энд дарж харна уу
Тээвэр хөгжлийн банк 1997 онд банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аван 24 дэх жилдээ банк санхүүгийн салбарын түүхийг бүтээлцэж байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн банкны хувьцаа эзэмшигчид шинэчлэгдэж 100% Монголын хөрөнгө оруулалттайгаар, банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэн, харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь хамгийн хурдацтай өсөж буй буюу Монгол улсад нийт 8 салбар, нэгжтэй үйл ажиллагаагаа явуулан, 8000 гаруй харилцагчид банк, санхүүгийн үйлчилгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд бид үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, үйлчилгээний чанараа жил бүр баталгаажуулан, зохицуулагч байгууллагуудын шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган биелүүлсээр ирсэн ууган арилжааны банк юм.
2021 онд Банкны тухай хуульд заасны дагуу банкны хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компани болох төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын банкны системийн ууган банкууд болох Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкуудын санаачлагаар банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, зах зээлээ тэлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх, харилцагчдад хүрэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхнүү, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хоёр банк нэгдсэн түүхэн үйл явдал тохиолоо. Үүний зэрэгцээгээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу банкны үйл ажиллагааг хувьцаат компани хэлбэртэйгээр явуулахаар хуульчлан баталсантай холбоотойгоор Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хуульд заасан хугацаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн билээ.
Монголбанкнаас Тээвэр хөгжлийн банкны төлөвлөгөөг хэрэгжих боломжтой, тайлбар, судалгаа үндэслэлтэй хэмээн дүгнэсэн тул энэ дагуу тус банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ.
Чанаргүй активыг бууруулах зорилтыг үнэлэх үзүүлэлт |
Стратеги батлагдсан өдрийн үлдэгдэл 2023.12.31 |
ЧАНАРГҮЙ АКТИВЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛТ | ТАЙЛАНТ ҮЕИЙН /2024.06.30/ |
||||
Богино хугацаа (1 жил) |
Дунд хугацаа (2-4 жил) |
Урт хугацаа (5 болон түүнээс дээш жил) |
|||||
2024.12.31 | 2025.12.31 | 2028.12.31 | ЗОРИЛТ | ГҮЙЦЭТГЭЛ | ГҮЙЦЭТГЭЛИЙН % | ||
Нийт зээлийн багцын дүн | 694,905.8 | 955,543.0 | 993,764.7 | 1,115,846.0 | 846,570.0 | 671,265.4 | 79.3% |
Чанаргүй зээлийн багцын дүн | 62,023.1 | 76,443.0 | 84,470.0 | 101,542.0 | 77,884.0 | 58,443.9 | 75.0% |
Чанаргүй зээлийн хувь | 8.9% | 8.0% | 8.5% | 9.1% | 9.2% | 8.7% | 94.6% |
Нийт зээлийн эрсдэлийн сан | 37,324.8 | 45,866.0 | 50,682.0 | 73,618.0 | 48,329.0 | 41,265.22 | 85.4% |
Зээлээс бусад чанаргүй активын дүн | 55.3 | 50.2 | 70.0 | 100.0 | 47.3 | 510.0 | 1078.3% |
Зээлээс бусад чанаргүй активын сан | 55.3 | 50.2 | 70.0 | 100.0 | 47.3 | 383.3 | 810.3% |
БУСАД МЭДЭЭЛЭЛ | |||||||
Бүтэц өөрчлөгдсөн актив | 3.3% | 5.0% | 6.0% | 6.0% | 5.0% | 2.9% | 57.1% |
Та жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Давуу тал
- Хурдан, найдвартай;
- Төлбөр тооцооны хамгийн хялбар шийдэл;
- Хэрэглээний бүх төрлийн төлбөрөө хамгийн хялбараар төлөх;
- Бүх төрлийн мөнгөн шилжүүлэг хийхээс гадна крипто шилжүүлэг хийх;
- Бүх төрлийн төхөөрөмжөөс хандах боломжтой.
Боломжууд
- Зээл болон хувааж төлөх боломж;
- Загвар хадгалах: Тогтмол болон хуваарьт гүйлгээ тохируулан ашиглах;
- Төрийн үйлчилгээ татвар болон гаалийн гүйлгээ хийх
- QR ашиглан төлбөр төлөлт, шилжүүлэг хийх;
- ТАН код ашиглан бэлэн орлого, зарлага хийх, E-mongolia руу нэвтрэх;
- Монголын үнэт цаасны арилжаанд оролцох;
- Хувийн санхүүгээ хянах;
- Ойр дотны хүмүүсээ дэд хэрэглэгчээр бүртгэн дансаа хуваалцах;
- Цахим дэлгүүрээр зочлон худалдан авалт хийх;
- Тээврийн хэрэгслийнхээ татвар, торгууль, зам ашигласны хураамжаа лавлах, төлөх.
Үйлчилгээний нөхцөл
Шилжүүлэг | 100₮ /Банк дотор/ |
Банк хоорондын гүйлгээ | 300₮ |
Бүрдүүлэх материал
Та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр салбарт өөрийн биеэр, цахим үнэмлэхтэйгээ ирж хүсэлтийн маягт бөглөн, гэрээ байгуулснаар тус үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой.
Хувь хүн:
- Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
Боломжууд
- Бүх төрлийн дансанд хийгдсэн орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг авах;
- Хугацаат хадгаламжийн дансны хугацааны талаарх мэдээллийг авах;
- Хэдэн ч дансанд уг үйлчилгээг холбуулах;
- Гүйлгээний мэдээлэлтэй хамт дансны үлдэгдлийн мэдээллийг авах.
Давуу тал
- Аливаа төлбөр тооцооны эрсдэлээс хамгаална.
- 24 цагийн турш үйлчилгээг авах боломжтой.
Үйлчилгээний нөхцөл
- Жилийн болон элсэлтийн хураамжгүй.
- Мэдээлэл хүлээн авах гүйлгээ тутамд 50₮.
Бүрдүүлэх материал
Та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр салбарт цахим үнэмлэхтэйгээ хандах, эсвэл онлайн банкны үйлчилгээгээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Хувь хүн:
- Иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорт
- Бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлт
Давуу тал
- Dark mode дэмжих нэмэлт үйлчилгээ;
- Хурууны хээ болон Face ID-аар нэвтрэх;
- Бүх төрлийн төлбөр тооцоог хялбар гүйцэтгэх;
- Жилийн болон элсэлтийн хураамжгүй.