Categories
Ногоон зээл - Цахилгаан автомашин

Бүрдүүлэх материал

  • Зээлийн өргөдөл;
  • Нийлүүлэгчийн гаргасан төлбөрийн нэхэмжлэх;
  • Худалдан авах гэж буй автомашины баримт бичиг;
  • Орлого тодорхойлох баримтууд;
  • Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй бол холбогдох зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга;
  • Бусад шаардлагатай материал
Categories
WeChat Pay үйлчилгээ

Танилцуулга

 

Дэлхийн 64 улсад нэвтэрсэн Хятадын №1 цахим төлбөрийн хэрэгсэл Tencent Holdings Limited компанийн WECHAT PAY олон улсын төлбөр хүлээн авах систем Монгол Улсад албан ёсоор  нэвтэрлээ. Монгол Улс нь WECHAT PAY-ийг нэвтрүүлсэн 65 дах орон, Монгол төгрөг нь WECHAT PAY системийг дэмждэг 25 дах валют болж байгаа юм. Хятад жуулчид болон бизнес эрхлэгчид Монгол Улсад wechat-аар төлбөр тооцоо хийн Монголын аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог хүлээн авах боломжийг Тээвэр хөгжлийн банк болон Qpay үйлчилгээг нэвтрүүлэгч ККТТ компанийн хамт олон хамтран бий болголоо.

Хятадын мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч Wechat Pay үйлчилгээгээр дамжуулан гар утсаа ашиглан төлбөр тооцоог түргэн  шуурхай гүйцэтгэх боломжтой юм. Wechat нь 2011 оноос БНХАУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө хамгийн өргөн хэрэглэгддэг аппликейшн болсон ба нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд эхний тавд ордог. Wechat Pay буюу Wechat дотор суурилсан төлбөрийн систем нь БНХАУ-д хамгийн их хэрэглэгчтэй төлбөрийн систем ба БНХАУ-ын хүн амын 84% нь хэрэглэдэг.

Монгол Улсад албан ёсоор системийн холболт хийгдсэнээр Хятад улсын иргэд Монголд дараах төрлүүдээр төлбөр төлөх боломжтой юм.

  1. Scan to Pay – Wechat хэрэглэгч статик QR уншуулан гүйлгээ хийх;
  2. Scan to Pay – Wechat хэрэглэгч динамик QR уншуулан гүйлгээ хийх;
  3. In App Pay – Мерчантын апп дээрээс нэхэмжлэх бүхий deep link (дийп линк) гүйлгээ хийх Mini Program Pay тун удахгүй.
Мерчант болох
  1. Та мерчант болохыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр салбарт хандан төгрөгийн харилцах данс нээлгэх;
  2. Мерчантын гэрээ байгуулах;
  3. Системийн холболт хийлгэх бол ККТТ-с холболтын API мэдээллийг авах;
  4. Төлбөр дансанд орох хугацаа: Гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 1 хоногт орно;
  5. Шимтгэл: Олон улс дамнасан гүйлгээ учир үнийн дүнгийн 2%.
Түгээмэл асуулт хариулт

Асуулт: Харилцагч та хэрхэн мерчантаар элсэх хүсэлт гаргах вэ?

Хариулт:

Сайн байна уу. Монгол Улсад үйлчилгээ үзүүлж буй ААН болон иргэд Wechat Pay төлбөр хүлээн авах боломжтой ба мерчантаар элсэх хүсэлтэй байгаа тохиолдолд:

  • Тээвэр хөгжлийн банканд төгрөгийн харилцах данс нээлгэх;
  • Аль ч салбарт хандан тухайн харилцагчийн үйлчилгээний ажилтнаас Wechat Pay үйлчилгээ авах гэрээ болон маягтыг бөглөн мерчантаар элсэх боломжтой.

Асуулт: Төгрөгийн дансаа шууд холбох боломжтой юу?

Хариулт:

Сайн байна уу. Тийм ээ. Төгрөгийн харилцах данс нээлгэсэн тохиолдолд гүйлгээ шууд тухайн дансанд төгрөгөөр орох болно.

Асуулт: Монгол Улсаас БНХАУ-руу Юань шилжүүлэх боломжтой юу?

Хариулт:

Одоогийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-руу Wechat Pay ашиглан гүйлгээ хийх боломжгүй ба зөвхөн БНХАУ-аас төлбөр хүлээн авах боломжтой.

Асуулт: “Монгол иргэд Wechat Pay картаа холбох боломжтой юу?”

Хариулт:

Сайн байна уу. Уучлаарай Wechat Pay – ын журмын дагуу Монгол иргэд картаа холбож гүйлгээ хийх боломжгүй байгаа.

Асуулт: Мерчантын шимтгэл хэдэн хувь бэ? Мөн ханшийн зөрүүний талаар?

Хариулт: Мерчантын шимтгэлийн хувь 2% байна. Ханшийн хувьд Wechat -ын талаас ирүүлсэн ханшаар бодогдон харилцагчийн Тээвэр хөгжлийн банкны төгрөгийн дансанд орох болно.

Асуулт: Гэрээ байгуулснаас хойш хэд хоногийн дотор Wechat төлбөр хүлээн авах QR код хэдий хугацаанд бэлэн болох вэ?

Хариулт: Мерчант нь Wechat Pay үйлчилгээний гэрээ байгуулсны дараагаар Wechat – ын талаас зөвшөөрөл олгосон даруйд QR кодтой холболт хийж ажлын 2-3 хоногт багтан мерчантын QR кодыг олгох боломжтой.

Categories
WeChat Pay үйлчилгээ

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Гүйлгээний шимтгэлийн хувь 2.0%
Categories
WeChat Pay үйлчилгээ

Танилцуулга татах

ЭНД ДАРЖ танилцуулгатай танилцана уу.

Categories
Харилцах, хадгаламжийн дансны бусад шимтгэл

Тайлбар

– Бага дэвсгэрт гэдэгт USD-н хувьд 1, 2, 5,10-тын дэвсгэртүүд, EUR-н хувьд 5,10-тын дэвсгэртүүд, CNY-н хувьд  1, 5, 10, 20-тын дэвсгэртүүд, RUB-н хувьд 10, 50, 100-тын дэвсгэртүүд тус тус хамаарна.

Categories
Харилцах, хадгаламжийн дансны бусад шимтгэл

Бусад шимтгэл

Үйлчилгээний төрөл MNT USD EUR CNY JPY RUB KRW GBP
Бэлэн орлого Бага дэвсгэртийн дүн* 2.0% 2.0% 2.0% 0.3% 8.0% 1.5%
Бусад дэвсгэртийн дүн 0.3% 5.0%
Бэлэн зарлага Харилцах, хадгаламжийн данснаас 200 төгрөг 200 төгрөг + доор заасан бэлэн валютын шимтгэлийн хувь
0.5% 0.5% 0.5% 0.5% 3.0% 1.5% 0.5%
Бэлэн бус шилжүүлэг хийх Банк дотроо шилжүүлэх 100 төгрөг 200 төгрөгтэй тэнцэх валют
Банк хооронд шилжүүлэх:
5,000,000₮ хүртэл бэлэн бус 200 төгрөг 1,500 төгрөгтэй тэнцэх валют
5,000,001₮-с дээш бэлэн бус 500 төгрөг
Бэлнээр тушааж банк хооронд шилжүүлэх 1,000 төгрөг
Данс нээх Шимтгэлгүй
Данс хөтөлсний шимтгэл Идэвхтэй данс /сар бүр/ Шимтгэлгүй
Түр идэвхгүй, зогсоосон төлөвтэй данс /сар бүр/ 2,000 төгрөг 2,000 төгрөгтэй тэнцэх валют
Данс хаах 5,000 төгрөг 5,000 төгрөгтэй тэнцэх валют
Categories
Олон улсын банкны үйлчилгээ

Эх үүсвэрийн өргөн боломж

Худалдааны санхүүжилтийн чиглэлээр дэлхийн нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллага (Commerzbank AG, Sumitomo Mitsui Banking Corporation болон IBEC) зэрэг экспортыг дэмжих агентлагууд болон Хөгжлийн банкуудтай хамтран ажиллаж, харилцагчийн эргэлтийн хөрөнгийн эрэлтийг хямд эх үүсвэрээр хангах зорилго тавин ажиллаж байна.

Categories
Олон улсын банкны үйлчилгээ

Шуурхай, шимтгэл бага гадаад төлбөр тооцоо

Гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын тэргүүлэх зэрэглэлийн нийт 17 банк (БНХАУ-ын CCB банк, БНСУ-ын КЕВ Hana банк, ХБНГУ-ын Commerzbank AG, Японы SMBC банк, Сингапурын ОСВС банк, АНУ-ын The Bank of New York Mellon )-ны 9 төрлийн валютын 34 ностро дансаар дамжуулан гадаад шилжүүлгийг түргэн шуурхай гүйцэтгэх үйлчилгээг танд санал болгож байна. Мөн SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой.

Categories
Олон улсын банкны үйлчилгээ

Мэргэшсэн баг хамт олон

Төслийн санхүүжилт, хамтын зээлийн чиглэлээр олон улсын зах зээлээс харилцагчийн хөрөнгө оруулалтад шаардлагатай эх үүсвэрийг татах, дамжуулан зээлдүүлэх санхүүгийн шийдлүүдийг санал болгож байна.

Categories
Олон улсын банкны үйлчилгээ

Иж бүрэн бүтээгдэхүүн үйлчилгээ

Бид олон улсын нэр бүхий банк санхүүгийн байгууллагуудтай худалдааны санхүүжилт, төслийн санхүүжилт, гадаад төлбөр тооцооны чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдадаа банкны иж бүрэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна.