- Зориулалт нь үйлдвэрлэл үйлчилгээ сайжруулах тоног төхөөрөмж, техник худалдан авах зориулалттай байх;
- Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай;
- Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх;
- Барьцаат хөрөнгө (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө)-ийн шаардлага хангасан байх;
- Банкнаас тавьсан бусад шаардлага хангасан байх.
- Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
- Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
- Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан ба гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр/
- Компанийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар /Улсын бүртгэлийн албаны тамгатай/
- Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет(хуулийн этгээд)
- Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, Бизнес төлөвлөгөө, бусад бичиг баримт
- Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт
- Зах зээл болон өрсөлдөгчидийн талаарх мэдээлэл
- Татварын албаны тодорхойлолт
- ШШГЕГ-ын тодорхойлолт /байгууллага болон хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
- УБЕГ-ын лавлагаа /ААН болон гол хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
- Аудит, татварын албаар баталгаажсан компанийн санхүүгийн тайлан – /Сүүлийн 4 улирлаар, сүүлийн жилийн эцсийн байдлаар/
- Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг сүүлийн жилийн эцсийн байдлаарх дэлгэрэнгүй. Үүнд: Авлагын жагсаалт, Эргэлтийн хөрөнгийн жагсаалт, Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, Өглөг, өр төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалт, Борлуулалтын задаргаа, нэгж бүтээгдэхүүний өртөг, сүүлийн 1 жилийн баланс,
- Дансны хуулга / Сүүлийн 12 сарын байдлаар/
- Барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, /хэрэв барьцаа хөрөнгө өөр байгууллагын нэр дээр бол тухайн компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, барьцаанд тавихыг зөвшөөрсөн шийдвэр, тогтоол/
- Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /түүхчилсэн, дэлгэрэнгүй/
- Барьцаалах газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
- Барьцаалах машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ
- Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт
- Бусад банк болон ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга.
- Бусад шаардлагатай нэмэлт материалууд
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг өнгөрсөн 5 сард зарласан билээ.
Тээвэр хөгжлийн банк нь шалгарсан төслүүдээс 281-р цэцэрлэгийн нээлтэд төлөөлөн оролцсон ба 281-р цэцэрлэгт 112 гоёлын мод, 50 хайлаас, 435 м2 зүлэгжүүлэлт бүтээн байгуулж хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арвин үйлсэд арилжааны банкуудтай хамтран хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.
Уг төслийн 1-р чиглэлийн хүрээнд буюу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчинг эрүүл болгоход хувийн хэвшлийн төлөөллүүд хувь нэмэр оруулж, энэ жил нийт 9 сургууль, 11 цэцэрлэгийн гадаа орчинг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн гурван байгууллага хийж гүйцэтгээд байна.
Тээвэр хөгжлийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцлоо.
Цахим орчинд үйлдэгдэх залилан болон хуурамч xаяг ашиглан харилцагч таны хувийн мэдээллийг олж авах замаар луйвар xийx үйлдлүүд иxсэж байгаа тул банк нь харилцагчийн аюулгүй байдлыг xангаx үүднээс дарааx мэдээллийг xүргүүлж байна.
Харилцагч таны гар утас, цахим шуудан, сошиал хаягт ирсэн сэжиг бүхий линк болон түүний дотор хавсаргасан файлыг нээхгүй байx, хувийн мэдээллээ оруулахыг шаардсан мессежний хариуд нууцлалтай мэдээллээ илгээхгүй байx, тухайн байгууллагын албан ёсны утас, вэбсайт нь мөн эсэхийг нягталж шалгаж, хэвшсэнээр цахим луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.
ЗӨВЛӨМЖ
- Сошиал орчинд тавигдсан “бага хүүтэй, барьцаагүй зээл олгоно, мөнгөн тусламж өгнө, хөрөнгө оруулалт хийнэ” гэх мэт хуурамч залилан мэхлэх мэдээлэлд автахгүй байж, хувь хүний нууцлалтай мэдээлэл болон аливаа урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс татгалзах;
- Банк хэзээ ч харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулах, гүйлгээний баталгаажуулах код шаардсан хүсэлт илгээдэггүй.
- Банкны нэрийн өмнөөс танд ирсэн аливаа мэдээллийн албан ёсны цаxим xаяг, утасны дугаар үнэн зөв эсэxийг заавал нарийн нягтлан шалгаж, банкны харилцагчийн үйлчилгээний төвд хандаж тодруулга хийж байх.
- Олон нийтийн газар, гудамж талбайд таны интернэт банк, гар утас, төлбөрийн картыг ашиглан мөнгө шилжүүлэх, бэлэн мөнгө болгон авах, сайн үйлсийн тусламж шилжүүлэх зэрэг таны дансыг ашиглан үйлдэх аливаа залилангийн шинж агуулсан арга барилд хууртахгүй байх.
Цаxим залилан нь xарилцагчийн сэтгэл xөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан xууран мэxлэx зорилготой, мессеж xүлээн авсан xүмүүс маш xурдан хариу үйлдэл үзүүлэx магадлалтай байдгаараа бусад төрлийн xалдлагуудаас илүү эрсдэлтэй байдагт анхаарна уу.
Тээвэр хөгжлийн банк нь картын удирдлагын системээ “Compass Plus Technologies” компанийн “The Next 100 Global Awards” шагналт, төлбөр тооцооны тэргүүлэгч TranzAxis платформ руу хоёр сарын дотор амжилттай шилжүүлснээр тус төлбөрийн системийг нэвтрүүлж, хэрэглээнд оруулсан Монголын анхны арилжааны банк боллоо.
TranzAxis системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн шинэ боломжуудыг нээх, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагуудын системийн шаардлагуудыг биелүүлэх, системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ харилцагчдын эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж, мэдээллийн аюулгүй байдал болон картын нууцлалыг сайжруулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлжилт болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болсон юм.
“Compass Plus Technologies” компани нь Их Британид төвтэй бөгөөд 1989 оноос хойш төлбөрийн систем хөгжүүлэлтийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа технологийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тус компани нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч төлбөрийн систем нийлүүлэгч бөгөөд VISA, Mastercard, JCB, American express гэх мэт дэлхийн ТОП байгууллагуудтай хамтран ажилладаг.
Тус компанийн 2022 онд нэвтрүүлсэн TranzAxis систем нь өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй төлбөрийн экосистемийн хэрэгцээнд зориулагдан бүтээгдсэн ба Global Banking & Finance Review сэтгүүлээс тодорхойлдог төлбөр тооцооны тэргүүлэгч платформоор шалгарсан юм.
“Compass Plus Technologies” компанийн Борлуулалт хариуцсан захирал Николай Коровин хэлэхдээ “Бид Тээвэр хөгжлийн банк шиг ийм ирээдүйтэй бизнестэй хамтран ажиллаж, тэдний алсын харааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэв.
Мөн “Compass Plus Technologies” компанийн зүгээс TranzAxis системийг нэвтрүүлэх хугацаа 12-24 сар байдаг хэдий ч Тээвэр хөгжлийн банктай хамтран хоёр сарын дотор хэрэглээнд нэвтрүүлсэн нь онцлох хамтын ажиллагаа болсныг дурдсан юм.
Хамтын ажиллагааны тухай төслийн хамтрагч “Compass Plus Technologies” компанийн албан ёсны сувагт нийтлэгдсэн мэдээтэй та бүхэн ЭНД ДАРЖ уншиж, танилцаарай.
Дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон 6 дахь банк боллоо.
Тээвэр хөгжлийн банк нь TranzAxis төлбөрийн системийг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк боллоо.
2023 оны 2-р улирал
(сая төгрөг)
Балансын зүйл | 30/06/2023 | |
1 | ХӨРӨНГӨ | |
1.1 | Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө |
225,711 |
1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө |
62,780 |
1.3 | Хөрөнгө оруулалт |
37,151 |
1.4 | Зээл (цэвэр дүнгээр) |
583,776 |
1.4.1 | Хэвийн зээл |
529,894 |
1.4.2 | Чанаргүй зээл |
74,564 |
1.4.3 | Зээлийн хойшлогдсон төлбөр |
(152) |
1.4.4 | Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага |
13,899 |
1.4.5 | Зээлийн эрсдэлийн сан |
(34,429) |
1.5 | Дериватив санхүүгийн хөрөнгө |
1,197 |
1.6 | Бусад санхүүгийн хөрөнгө |
558 |
1.7 | Бусад санхүүгийн бус хөрөнгө |
16,000 |
1.8 | Үндсэн хөрөнгө |
21,710 |
1.9 | Борлуулах зориулалттай хөрөнгө |
14,184 |
1.10 | Биет бус хөрөнгө |
12,306 |
1.11 | Нийт хөрөнгийн дүн |
975,373 |
2 | ӨР ТӨЛБӨР | |
2.1 | Харилцах |
70,651 |
2.2 | Хадгаламж |
422,334 |
2.3 | Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр |
233,108 |
2.4 | Бусад эх үүсвэр |
21,290 |
2.5 | Дериватив санхүүгийн өр төлбөр |
662 |
2.6 | Бусад өр төлбөр |
38,155 |
2.7 | Нийт өр төлбөрийн дүн |
786,200 |
3 | ӨӨРИЙН ХӨРӨНГӨ | |
3.1 | Хувь нийлүүлсэн хөрөнгө |
146,474 |
3.2 | Нэмж төлөгдсөн капитал |
15,647 |
3.3 | Халаасны хувьцаа |
(7,032) |
3.4 | Дахин үнэлгээний нэмэгдэл |
– |
3.5 | Хуримтлагдсан ашиг, алдагдал |
34,026 |
3.6 | Бусад өөрийн хөрөнгө |
58 |
4 | Өөрийн хөрөнгийн дүн |
189,173 |
5 | ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН |
975,373 |
(сая төгрөг)
Орлого, зардлын зүйл | 30/06/2023 | |
1 | Хүүний орлого |
54,870 |
1.1 | Монголбанкинд байршуулсан хөрөнгийн |
1,604 |
1.2 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн |
1,666 |
1.3 | Үнэт цаасны |
3,806 |
1.4 | Зээлийн |
43,705 |
1.5 | Бусад хүүний орлого |
4,089 |
2 | Хүүний зардал |
36,426 |
2.1 | Харилцахад төлсөн хүү |
943 |
2.2 | Хадгаламжид төлсөн хүү |
28,164 |
2.3 | Зээлийн хүүний зардал |
1,027 |
2.4 | Үнэт цаасны хүүний зардал |
768 |
2.5 | Бусад хүүний зардал |
5,524 |
3 | ЦЭВЭР ХҮҮНИЙ ОРЛОГО (1-2) |
18,444 |
4 | Эрсдэлийн сангийн зардал (буцаалтын орлого) |
4,992 |
4.1 | Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн |
– |
4.2 | Үнэт цаасны |
– |
4.3 | Зээлийн |
4,992 |
5 | Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого [(3)-(4)] |
13,452 |
6 | Бусад орлого |
16,955 |
6.1 | Хүүний бус орлого |
16,867 |
6.1.1 | Арилжааны орлого |
8,252 |
6.1.2 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого |
7,929 |
6.1.3 | Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого |
641 |
6.1.4 | Бусад хүүний бус орлого |
45 |
6.2 | Бусад орлого, олз |
88 |
7 | Бусад зардал |
27,248 |
7.1 | Хүүний бус зардал |
27,088 |
7.1.1 | Бусад эрсдэлийн сангийн зардал |
230 |
7.1.2 | Арилжааны зардал |
7,190 |
7.1.3 | Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал |
6,048 |
7.1.4 | Хураамж, шимтгэлийн зардал |
737 |
7.1.5 | Үйл ажиллагааны бусад зардал |
12,883 |
7.2 | Бусад зардал, гарз |
160 |
8 | Татварын өмнөх ашиг, алдагдал (5+6-7) |
3,159 |
9 | Орлогын татварын зардал |
267 |
10 | Татварын дараах ашиг, алдагдал (8-9) |
2,892 |
11 | Бусад дэлгэрэнгүй орлого |
– |
12 | Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн |
2,892 |
(сая төгрөг)
ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС | 30/06/2023 |
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг /цэвэр дүнгээр/ |
12,164 |
МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ | Байвал зохих | 30/06/2023 |
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа |
≥ 9% |
26.0% |
Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа |
≥ 12% |
26.0% |
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт |
≥ 25% |
29.8% |
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа /нэгж валютаар/ |
< ±15% |
5.2% |
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа /нийт/ |
< ±30% |
10.9% |
(сая төгрөг)
БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД /НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД/ |
Активын хэлбэр | Үлдэгдэл | Өөрийн хөрөнгөд эзлэх хувь | |
1 | Банкны холбогдох нэг этгээд /нэгдмэл сонирхолтой этгээд/-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив /Өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй/ |
3.2% |
||
1.1 | Банкны хувьцаа эзэмшигч |
– |
– |
0.0% |
1.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан |
– |
– |
0.0% |
1.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл |
6,143 |
3.2% |
2 | Банкны нийт холбогдох этгээдүүд /нэгдмэл сонирхолтой этгээдүүд/-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив /Өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй/ |
13.9% |
||
2.1 | Банкны хувьцаа эзэмшигч | Зээл |
100 |
0.1% |
2.2 | Банкны эрх бүхий албан тушаалтан | Зээл |
426 |
0.2% |
2.3 | Банкны бусад холбогдох этгээд | Зээл |
25,702 |
13.6% |
Тээвэр хөгжлийн банкны 2023 оны 2-р улирлын байдлаарх Санхүүгийн тайланг толилуулж байна. Тайлант хугацаанд 2.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллалаа.
Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэмжиж, тайлагнах зорилгоор Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ. Ингэснээр бизнесийн үйл ажиллагаандаа шинэлэг стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, харилцагчийнхаа хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих, улмаар нүүрстөрөгч бага хөгжлийн замд шилжих шилжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.
2023 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.
Тээвэр хөгжлийн банк нь санхүүгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэмжиж, тайлагнах зорилгоор Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл нь банк, санхүүгийн байгууллагуудын хувьд томоохон эрсдэлд тооцогддог бөгөөд энэхүү эрсдэлийг үнэлж, тодорхойлох, ил тод тайлагнах улмаар болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах нь санхүүгийн байгууллагуудын хувьд тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. Энэ хүрээнд PCAF нь санхүүгийн байгууллагуудад олгосон зээл болон хөрөнгө оруулалтаасаа ялгарах хүлэмжийн хийг хэмжих, ил тод тайлагнах нэгдсэн аргачлалыг боловсруулан гаргаж өдгөө эгнээндээ дэлхийн 6 тивийн 400 гаруй банк, санхүүгийн байгууллагуудыг нэтгээд байна.
Тээвэр хөгжлийн банкны хувьд энэхүү түншлэлд нэгдэн орсноор бизнесийн үйл ажиллагаандаа шинэлэг стандартыг нэвтрүүлж үйл ажиллагаагаараа дамжуулан хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах, харилцагчийнхаа хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих улмаар нүүрстөрөгч бага хөгжлийн замд шилжих шилжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.
- Үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн барьцаа шаардахгүй
- Богино хугацаанд түргэн шийднэ
- Зээл олгоход шимтгэлгүй
Нөхцөл | Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл |
Зээлийн хэмжээ | 30 сая төгрөг хүртэл /Зээлийн дээд хэмжээг тогтоохдоо 6 сарын дундаж борлуулалтын орлогын 60% байна/ |
Хугацаа | 12 сар хүртэл |
Зээлийн хүү /сарын/ | 1.60%-1.80% |
Зээлийн хүү /жилийн/ | 19.20%-21.60% |
Зээл олгосны шимтгэл | 0% |
Коммитмент хүү /жилийн/ | 2.8% |
*Зээлийн бодит өртөг (жилийн): 19.81%-21.61%