Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 5 дахь жилдээ нэгдэн оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд Улиастайд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг хийхийн сацуу шинээр 20 гаруй мод тарилаа.
Мөн арга хэмжээний үеэр Тээвэр хөгжлийн банкийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд жил бүр идэвх зүтгэлтэй оролцож, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлснийг үнэлж, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс БАТЛАМЖ гардуулан өглөө.


Экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой, байгаль дэлхийд үнэлшгүй их хөрөнгө оруулалт болсон мод тарих үйлсэд бүх нийтээрээ нэгдэж, зөв ургуулан арчлахыг уриалж байна.

2024
|
Нөхцөл |
|
| Зээлийн дээд хэмжээ |
2,000,000,000 /хоёр тэрбум төгрөг хүртэл/ |
| Урьдчилгаа төлбөр |
20% ба түүнээс дээш |
| Зээлийн хүү /жилийн/ |
19.2% – 24.0% |
| Зээлийн хугацаа |
120 хүртэл сар |
| Зээл олгосны шимтгэл |
Олгосон зээлийн дүнгийн 1% /Дээд хэмжээ 1,500,000 төгрөг/ |
| Нэмэгдүүлсэн хүү |
Үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү |
| Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл |
Зээлийн үлдэгдэл дүнгийн 1% хүртэл /Дээд хэмжээ 1,000,000 төгрөг/ |
| Өргөдлийн хураамж |
10,000 төгрөг |
| Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж |
Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг |
Зээлийн бодит өртөг /жилээр/: 20.1%-24.9%
- Байгууллагадаа 1-ээс доошгүй жил ажилласан, хувиараа бизнес эрхлэгч бол 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх;
- Бусад банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.
- Зээлийн өргөдлийн маягт /банкны загвар/
- Иргэний үнэмлэх
- Оршин суугаа хорооны ам бүлийн тодорхойлолт
- Урьдчилгаа төлбөр төлсөн баримт
- Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад баримтууд
- Зээлийн хугацаа болон үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа урт, 3 төрлийн валютаар олгох боломжтой;
- Харилцагч уг зээлийн хүрээнд бизнесийн үндсэн загвараа өөрчлөх улмаар нөөцийн илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн загвар руу шилжих боломжтой.