Хадгаламж барьцаалсан кредит картын “Хадгаламжтай бол Кредит карттай аян” 2025.06.30-ны өдрийг дуустал зарлагдлаа.
Аяны нөхцөл:
Gold Visa / Gold UP карт
- 10-50 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa болон Union Pay алтан карт хураамжгүй.
- 50-100 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa алтан карт үнэгүй+Priority Pass гишүүнчлэлийн эрх үнэгүй.
_______________________________________________________
Billionaire Visa Gold /Platinum Visa карт
- 100-500 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг элсэлтийн хураамжийг 50 хувийн хөнгөлөлттэй олгоно;
- 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг 100% элсэлтийн хураамжаас чөлөөлнө.
Аяны шаардлага: Хадгаламжийн хугацаа 12 сар болон түүнээс дээш байх.
Кредит карт захиалснаар дараах давуу талуудыг эдлэх боломжтой:
- Хадгаламжийн үнийн дүнгийн 80% хүртэл зээлийн эрх тогтоолгох боломж;
- Priority Pass-н гишүүнчлэлийн 5 жилийн эрх үнэгүй;
- ПОС, E-Commerce худалдан авалтад эхний 50 хоног хүүнээс чөлөөлөгдөх боломжтой.
Billionaire Visa Gold/Platinum Visa цэвэр метал карт
- “Vault” гишүүнчлэлийн эрхийн 50% хөнгөлөлт;
- “Billionaire X” тансаг зэрэглэлийн авто машин ашиглах эрх;
- “Vault”-ийн 10% буцаан олголт, ”Alfie” рестораны 5% буцаан олголт авах боломжтой.
Харилцагч та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан үйлчилгээг авах боломжтой.
Картын дэлгэрэнгүй мэдээллийг:
- Billionaire Visa Gold, Platinum Visa картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Visa, UnionPay картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800 – 9999 лавлах утсанд хандаарай.