Categories
Нууцлалын бодлого

Нууцлалын бодлого

Манай банк харилцагчийн нууцлал, хувийн мэдээллийг хүндэтгэхийн зэрэгцээ нууцлалыг хангах нь бидний нэн тэргүүний зорилт юм.

  1. Бүх хэрэглэгчид мэдээллээ устгах эсвэл цуцлах боломжтой бөгөөд манай салбарт хүсэлт гаргаснаар үйлчилгээгээ хаалгах боломжтой.
  2. Трансбанк аппликэйшн нь хэрэглэгчиддээ хурдан, хэрэглэхэд амар болгох үүднээс сүлжээ, камер, утасны дугаарын бүртгэл  болон биометрикийн хандалтын зөвшөөрөл авахыг асуудаг.
  3. Трансбанк аппликэйшн нь хэрэглэгчийн утасны дугаарын бүртгэл рүү хандаж бусад харилцагч нар руу нэхэмжлэх илгээх зорилгоор ашигладаг бөгөөд өөр ямар нэгэн зроилгоор хадгалж, хэрэглэдэггүй.
  4. Трансбанк нь хэрэглэгччийн хувийн мэдээллийг нууцаар цуглуулах, эсвэл ямар нэгэн үндэслэлгүй байдлаар зорилгоосоо өөрөөр хэрэглэддэггүй.
  5. Трансбанк нь өгөгдлийн найдвартай байдлыг хангадаг бөгөөд стандарт шифрлэлт, мэдээлэл алдахаас сэргийлэх техник технологийг ашигладаг. Мэдээлэл хамгаалах бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг болно.
  6. Трансбанк нь харилцагчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй.
  7. Трансбанк нь үйлчилгээг сайжруулах маркетинг , сурталчилгаа хийхдээ харилцагчийн хувийн мэдээлэл, биометрийн функц зэргийн тусгай өгөгдлөлийг ашигладаггүй.
  8. 3 дагч этгээдийн төлбөрийн үйлчилгээг ашиглан гүйлгээ хийхдээ бүртгэлгүй гүйлгээний баталгаажуулалт, холбогдох гүйлгээнд хамааралгүй харилцагчийн хувийн мэдээлэл зэргийг хууль тогтоомжид заагаагүй байдлаар үйлчилгээг үзүүлдэггүй.
  9. Трансбанк нь Монголбанкны хууль, журмыг дагаж мөрдөн ажилладаг.