- Хамгийн түгээмэл 13 валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх;
- Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй;
- Гадаад гуйвуулгын нэмэлт үйлчилгээ (MT101, MT940)
- Интернэт банк ашиглан хаанаас ч гадаад төлбөр тооцоо хийх;
- SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой
Ангилал: Гадаад шилжүүлэг илгээх
Харилцагч та манай банкин дахь өөрийн хүссэн данснаасаа гадаадын аль ч улс орнууд руу дараах валютаар гадаад төлбөр тооцоо илгээх боломжтой. Үүнд:
USD, EUR, CNY, JPY, GBP, RUB, SGD, HKD, TRY
ВАЛЮТЫН ТӨРӨЛ | ДҮН | БАНКНЫ ХУРААМЖ | ДАМЖУУЛАГЧ БАНКНЫ ШИМТГЭЛ |
Ам.доллар | <5,000 | 15,000 төгрөг | 20 ам.доллар |
5,000.01-100,000 | 25,000 төгрөг | ||
>100,000.01 | 35,000 төгрөг | ||
Үндсэн дүн хамгаалсан үйлчилгээний шимтгэл | 35 – 60 ам.доллар | ||
Ам.доллар (БНСУ руу шилжүүлэх тохиолдолд) | <5,000 | 15,000 төгрөг | 25 ам.доллар |
5,000.01-100,000 | 25,000 төгрөг | ||
>100,000.01 | 35,000 төгрөг | ||
Евро /ХБНГУ руу/ | <2,500 | 15,000 төгрөг | 5 евро |
2,500.01-12,500 | 25,000 төгрөг | 10 евро | |
>12,500 | 35,000 төгрөг | 20 евро | |
Евро /Бусад улс руу/ | Дүн харгалзахгүй | 30,000 төгрөг | 20 евро |
Юань | <100,000 | 10,000 төгрөг | 50 юань |
>100,000 | 20,000 төгрөг | ||
Иен | Дүн харгалзахгүй | 12,000 төгрөг+0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) | 0.05% (хамгийн багадаа 2,500 иен) |
Вон | Дүн харгалзахгүй | 15,000 төгрөг+1.5% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) | 20,000 вон |
Рубль | Дүн харгалзахгүй | 15,000 төгрөг+1.5% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) | Шимтгэлгүй |
Фунт стерлинг | Дүн харгалзахгүй | 15,000 төгрөг+ 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) | 15 фунт |
Хонгконг доллар | Дүн харгалзахгүй | 25,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) | 200 хонгконг доллар |
Швейцарийн франк | <5,000 | 15,000 төгрөг | 20 евро (бэлэн валютаар шилжүүлэг хийхэд 0.30%) |
5,000.01-100,000 | 25,000 төгрөг | ||
>100,000.1 | 35,000 төгрөг | ||
Сингапур доллар | Дүн харгалзахгүй | 20,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) | 25 ам.доллар |
Турк лира | Дүн харгалзахгүй | 15,000 төгрөг | 100 турк лира |
Бусад* | Дүн харгалзахгүй | 32,000 төгрөг | 35 евро |
НӨХЦӨЛ |
ВАЛЮТ |
ШИМТГЭЛ |
Харилцагчийн хүсэлтээр гадаад гуйвуулгад өөрчлөлт оруулах, буцаан дуудах, гадаадаас ирсэн шилжүүлгийг буцаах |
Ам.доллар |
30 ам.доллар |
Евро |
50 евро |
|
Юань |
50 юань |
|
Иен |
7,500 иен |
|
Рубль |
300 рубль |
|
Фунт стерлинг |
50 ам.доллар |
|
Хонг Конг доллар |
20 ам.доллар |
|
Сингапур доллар |
20 ам.доллар |
|
Турк лира |
250 турк лира |
|
Бусад |
40 евро |
|
Харилцагчийн хүсэлтээр гадаадын банканд гадаад гуйвуулгын талаар лавлагаа явуулах |
Ам.доллар |
30 ам.доллар |
Евро |
||
Юань |
||
Иен |
||
Рубль |
||
Фунт стерлинг |
||
Хонг Конг доллар |
||
Сингапур доллар |
||
Турк лира |
||
Бусад |
Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:
- Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар
- Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код
- Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал)
- Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)
Дамжуулагч банкны шимтгэлийг аль тал хариуцах:
- SHA – Шилжүүлэгч шимтгэлийг хариуцахгүй буюу бусад банкуудын шимтгэл, хураамж шилжүүлсэн нийт дүнгээс суутгагдана.
- OUR – Эхний дамжуулагч банкны шимтгэл, хураамжийг төлбөр шилжүүлэгч төлнө. Бусад дамжуулагч банкууд хэрэв шимтгэл, хураамжтай бол шилжүүлсэн нийт дүнгээс дамжуулалтын хураамж суутгагдана.
- Fullpay – Энэхүү нөхцөлийг зөвхөн ам.долларын шилжүүлгийн хувьд сонгох боломжтой. Бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамжийг төлбөр шилжүүлэгч төлж, төлбөр хүлээн авагчийн банканд шилжүүлсэн дүн бүтнээр очно.
Харилцагч та гадаад улс орнууд руу гадаад төлбөр тооцоо илгээх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.
- Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал тодруулж асуух шаардлагатай.
- Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж, хувийн зураг болон бичлэгээ алдсанаас болж ямар нэгэн дарамт шахалтад орж, энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
- Хэрэв та санамсаргүй байдлаар сугалаанд хожсон, их хэмжээний бэлэн мөнгө хүлээн авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч, энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэргийн түгээмэл тохиолдол байдгийг анхаарна уу.
- Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэбсайтаар өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.