Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2022 ОНЫ III УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Банкны нийт активын хэмжээ 2022 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар 915.6 тэрбум төгрөгт хүрч 2021 оны мөн үеэс 39.3  хувиар, цэвэр ашиг 10.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Банк нь “Азийн Бизнесийн холбоо ТББ”, “Эдүкэйтэд Энтерпрайз ХХК” байгууллагуудтай гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг, “Азийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар”-тай эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг тус тус байгуулан бизнесийн цар хүрээгээ өргөжүүлсээр байна.

“Multi-currency ностро данс”-ыг Австри улсын “Erste” банканд нээж харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байна.

2022 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК, ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЛБА, KKTT ХХК-ИУД ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 10 сарын 10-ны өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн алба болон ККТТ ХХК-тай хамтран Замын-Үүд чөлөөт бүсэд WeChat Pay төлбөрийн системийг нэвтрүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад WeChat Pay төлбөрийн системийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж буй юм. Цаашид талууд тогтвортой хамтран ажиллаж, улам өргөжин тэлэх нөхцөл бүрдэж байна.

 

2022 оны 05 сард Тээвэр хөгжлийн банк болон ККТТ ХХК-иуд хамтран албан ёсоор WeChat Pay төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн. БНХАУ-ын иргэдийн төлбөр тооцоог WeChat Pay төлбөрийн системийн дэд бүтцийг ашиглан шууд хүлээн авч, БНХАУ-ын иргэд үйлчлүүлдэг томоохон худалдаа үйлчилгээний төв, ресторан, зочид буудал болон бусад аж ахуй нэгжүүдийг мерчантаар элсүүлэн WeChat Pay төлбөрийн системийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

 

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2022 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Банкны нийт активын хэмжээ 2022 оны 2 дугаар улирлын эцсийн байдлаар 837.2 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны мөн үеэс 102 хувиар өссөн ба цэвэр ашиг 9.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан бөгөөд нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 3.1 хувь байгаа нь банкны салбарын дундаж түвшнээс харьцангуй бага үзүүлэлт юм.

Бид үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, харилцагч нарт үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор харилцагчийн тав тухыг хангасан, тохилог орчинтой Премиум, Сидар салбар болон Мөнх Тауэр салбаруудыг шинээр нээн үйл ажиллагаа явуулж эхлүүлснээр, нийтдээ 11 салбар нэгжтэй боллоо. Мөн 2022 оны 2 улиралд Wechat pay системээр дамжуулан төлбөр хүлээн авах үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлснээр банкны үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай авах боломжтой болж байна.

Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс “Банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Хаалттай Хувьцаат компани болж өөрчлөн байгуулагдсан болохыг дуулгахад таатай байна.

2022 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

Categories
Мэдээ мэдээлэл

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Баяр наадмын өдрүүдээр Тээвэр хөгжлийн банкны банк хоорондын шилжүүлэг болон салбар нэгжийн ажиллах цагийн хуваарийг та бүхэнд мэдээлж байна.

  • БАНК ХООРОНДЫН ШИЛЖҮҮЛЭГ

2022.07.08-ны 16:20 цагаас 2022.07.18-ны 09:59 цаг хүртэл хийгдсэн 5,000,000 төгрөгөөс дээш дүнтэй банк хоорондын төгрөгийн болон валютын гүйлгээ хүлээн авагчийн дансанд 7 дугаар сарын 18-нд орно. Гадаад шилжүүлгийн гүйлгээ 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хүлээн авагчийн дансанд орохыг мэдэгдэж байна.

  • ЦАГИЙН ХУВААРЬ

2022 оны 7 дугаар сарын 11-15 өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна. Мөн баяр наадмын өмнөх болон дараах Бямба, Ням гарагуудад Сөүлийн гудамж-35, “Наран молл” их дэлгүүрийн 1-р давхарт байрлах Наран салбар 09:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Эрхэм харилцагч та бүхэн сайхан наадаарай.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК, АЗИЙН БИЗНЕСИЙН ХОЛБОО ТББ, ЭДҮКЭЙТЭД ЭНТЕРПРАЙЗ ХХК БАЙГУУЛЛАГУУД ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Санамж бичгийн хүрээнд талууд нийтэд хүртээмжтэй тогтвортой өсөлтөд чиглэсэн бизнесийн жишиг соёл бэхжүүлэх, нийгмийн зорилтот бүлгүүдэд санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, Тээвэр хөгжлийн банкны харилцагчдын бизнесийг олон улсад гаргахад чиглэсэн судалгаа, стратеги, менежмент, менторинг болон санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах юм.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ВЭБСАЙТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Банк санхүүгийн салбарт 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх цаашлаад олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохыг зорилго болгон ажилладаг билээ.

Бид энэ удаад ч харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн, харилцагчийн үйлчилгээний платформтой нэгдсэн байдлаар ажилладаг системд тулгуурлан, шинэ боломжуудыг бүрдүүлснээрээ онцлогтой шинэчилсэн вэбсайтаа танилцуулж байгаадаа таатай байна.

Энэхүү вэбсайт нь харилцагч цаг хугацаанаас үл хамааран банк санхүүгийн цогц үйлчилгээг авах боломжтойгоос гадна англи, хятад, монгол хэл дээр банкны бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хүргэж буйгаараа онцлогтой юм.

Шинэчлэгдсэн вэб сайтад байршсан баннеруудын хийц, агуулгыг ч мөн онцлох нь зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл Монголчууд бид мөнгө, санхүү, үнэт цаасны үндсийг тавьсан түүхэн ард түмэн учир энэхүү санааг тусгасан түүхэн агуулгатай өвөрмөц вэб баннеруудыг сайтдаа нийтэлсэн нь харилцагчдынхаа банк, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Та Тээвэр хөгжлийн банкны шинэчлэгдсэн www.transbank.mn вэбсайтад тавтай морилно уу.

Categories
Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛОН БАНКНЫ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН” СЭДЭВТ УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк харилцагчиддаа зориулан “Монголын эдийн засгийн нөхцөл байдал болон банкны шинэ бүтээгдэхүүн” сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Бид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 5-р сарын 25-ний өдөр Тээвэр хөгжлийн банкны төв оффист тус уулзалтыг амжилттай зохион байгуулав.

Уг арга хэмжээнд олон улсын байгууллага болон бизнесийн салбарын төлөөллүүд болох Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Оюутолгой ХХК, Сэндвик Монголиа, Макс групп, Шангри-Ла зочид буудал, Бритиш скүүл монголиа, Олон улсын дунд сургууль гэх зэрэг томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөгчид оролцсон бөгөөд тухайн арга хэмжээг Гүйцэтгэх захирлын орлогч Хатагтай Эрхэмбаяр удирдан явууллаа.

Уг арга хэмжээнд урилгаар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч ноён Declan Magee Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан ба тус банкны ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.

Ноён Magee тус илтгэлдээ Монголын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хэд хэдэн гол шалтгааныг дурдсан ба үүнд  хил гаалийн зогсонги байдал, инфляцийн дарамт, ханшийн уналт, гадаад валютын нөөц, дотоодын санхүүжилтийн эрэлт хэрэгцээний талаар онцлов. Мөн АХБ-наас 2021–2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг дурдаж КОВИД-19 -ийн дараах сэргэлт болон тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд чиглэх, эдийн засгийн боломж, эрс тэрс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц болон ногоон хөгжил гэх зэрэгт  анхаарал хандуулахыг дурдав.

Уг арга хэмжээний үеэр банкны шинэ бүтээгдэхүүн болох “Ханшийн эрсдэлээс хамгаалагдсан хадгаламж” -ийн бүтээгдэхүүнийг танилцуулав. Тухайн бүтээгдэхүүн нь Монгол банкны албан ханшнаас шалтгаалан нэмэлт хүүг үндсэн хүү дээр санал болгодог ба банкны салбарт зарлаж буй хамгийн өндөр өгөөжтэй хадгаламжийн бүтээгдэхүүн юм. Тээвэр хөгжлийн банк нь 2022 онд салбаруудынхаа тоог нэмэгдүүлж буй бөгөөд сүүлийн үеийн байдлаар нээсэн шинэ салбаруудаа танилцууллаа.

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “WECHAT PAY” СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭГ АНХ УДАА НЭВТРҮҮЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк “Wechat Pay” системээр дамжуулан төлбөр хүлээн авах үйлчилгээг анх удаа нэвтрүүллээ

Дэлхийн жишиг хувийн банкны цогц үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн Тээвэр хөгжлийн банк нь 25 дах жилдээ банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 оноос түүхэн үеийн шинэчлэлийн гараагаа хоёр банк (Тээвэр хөгжлийн банк, Кредит банк) нэгдсэнээр эхлүүлсэн билээ.

Тээвэр хөгжлийн банк нь шинэ стратеги зорилтын хүрээнд  хувийн банкны цогц үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж, олон улсын жишигт нийцүүлэн харилцагчдадаа хүргэсээр байна. Энэ удаад Innovation Investment компанийн охин компани болох ККТТ-тай хамтран “Wechat Pay” системээр дамжуулан Монгол улсад төлбөр хүлээн авах эрхийг TenPay компаниас албан ёсоор анхлан нэвтрүүлж буй түүхэн мөчийг хуваалцаж байгаадаа баяртай байна.

Бидний хамтын ажиллагаа нь 3 шатлалтай бөгөөд эхний шатанд Статик, системийн холболттой Динамик, Official account pay-р төлбөр хүлээн авах. Хоёрдугаар шат буюу 2022 оны III улиралд “Mini App Pay” буюу Монголын жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид “Wechat app”-д өөрийн онлайн дэлгүүрээ байршуулж бараа бүтээгдэхүүнээ зарж, борлуулах боломжтой болох юм. Систем нэвтэрснээр хоёр улсын хувьд онлайн арилжааны суваг нэгээр нэмэгдээд зогсохгүй бид онлайн худалдааны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх болон эдийн засгийн хувьд ч томоохон боломжийг бий болгож байгаа юм.

Харин гуравдугаар шатанд “WeChat”-д Монгол иргэд монгол картаа холбон “Wechat”-ын төлбөрийн сүлжээнд ямар ч нэмэлт шимтгэлгүйгээр төлбөр төлөх боломжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

WeChat Pay төлбөр хүлээн авах үйлчилгээнд нэгдсэнээр “Wechat Pay” системээр дамжуулан хийгдсэн орлого нь тухайн өдөртөө мерчантын дансанд орохоос гадна, 2 хувь буюу гүйлгээний хамгийн бага шимтгэлийг харилцагч та бүхэнд санал болгож байна.