Categories
Тогтвортой хөгжлийн мэдлэг

2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна.

Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна.
Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна.

Categories
Тогтвортой хөгжлийн мэдлэг

2021 оны I улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна.

Эрхэм хүндэт харилцагчид, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна.

Тээвэр хөгжлийн банкны нийт активын хэмжээ 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 413.2 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны жилийн эцсээс даруй 15 хувиар өслөө.

Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг системийн хэмжээнд тэргүүлэх түвшинд хангаж ажилласан бөгөөд банкны эрсдэл даах чадварыг илэрхийлэх өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт улирлын эцсийн байдлаар 32.9 хувь байгаа нь банкны системийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болж байна.

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Moody’s олон улсын үнэлгээний агентлаг нь Тээвэр хөгжлийн банкны Зээлжих чадварын cуурь үнэлгээг “B3” түвшинд, банкны төлөвийг “тогтвортой” хэмээн шинэчилэн тодорхойлсон нь Монгол улсын Засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банкны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд олон улсын Кей Пи Эм Жи Аудит ХХК (KPMG) хөндлөнгийн аудит хийж, “Банкны санхүүгийн тайлангууд нь Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын дагуу үнэн зөв, бодитой илэрхийлсэн” гэсэн дүгнэлтийг баталгаажууллаа.

Улирлын санхүүгийн тайлантай энд дарж дэлгэрэнгүй танилцана уу.