- Инкасс векселийн тусламжтайгаар импортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой
- Экпортлогч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр төлбөрийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой
- Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай
- Хоёр талд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой
- Олон улсын худалдаа аж, үйлдвэрийн танхимын нийтлэг стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага
Ангилал: Инкасс
Инкассын үйлчилгээ нь банк худалдагч талын өмнөөс худалдан авагч талд баримт хүргүүлж төлбөр нэхэмжлэн авах ажиллагаа юм.
Инкасс векселийн тусламжтайгаар худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ ачуулмагц холбогдох төлбөрөө хүлээн авах боломжтой бол худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа өөрийн банкандаа төлбөрөө төлөх боломжтой.
Инкассын үйлчилгээ нь харьцангуй хялбар, өртөг багатай, хурдан шуурхай банкны үйлчилгээнүүдийн нэг туд гадаад худалдаа эрхэлж буй харилцагчдад тохиромжтой.
Categories
Инкассын үе шат
/видео/
Categories
Шимтгэл, хураамж
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ | ШИМТГЭЛ |
---|---|
Инкассын мэдэгдэл хийх | 10 ам.доллар |
Төлбөр/акцептын дагуу лавлагаа явуулах | 10 ам.доллар |
Инкассын зааварчилгаанд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авах | 10 ам.доллар |
Баримтыг төлбөрийн дагуу олгох | 30 ам.доллар |
Баримтыг акцептын дагуу олгох | 5 ам.доллар |
Баримтыг бусад нөхцөлийн дагуу олгох | 50 ам.доллар |
Акцептын дагуу төлбөр гүйцэтгэх | 25 ам.доллар |
Төлбөр хийгдээгүй бичиг баримтыг буцаах | 10 ам.доллар * |
Төлөгдөөгүй вексельд эсэргүүцэл хийлгэх | 30 ам.доллар +бусад зардал |
Банкинд эзэмших эрх олгогдсон барааг чөлөөлөх | 20 ам.доллар |