Categories
Банкны баталгаа

Дотоод баталгаа

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих аливаа худалдан авалт, бараа ажил үйлчилгээ нь үндсэн 3 төрлийн Банкны баталгааны үндсэн дээр явагддаг. Тээвэр хөгжлийн банк мөн эдгээр баталгааг гаргадаг. Үүнд:

  1. Тендерийн баталгаа 
  2. Гүйцэтгэлийн баталгаа 
  3. Урьдчилгаа төлбөрийн баталгаа.
Categories
Банкны баталгаа

Төлбөрийн баталгаа

Бизнесийн харилцаанд орох явцад талууд гэрээний тодорхой нөхцөлүүдийг биелүүлэх үүрэгтэй байдаг ба үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ашиглаж буй төлбөрийн хэрэглийг баталгаа гэнэ. Банкны баталгаа нь гадаад болон дотоод гэсэн 2 төрөлтэй байна.

Categories
Банкны баталгаа

Гадаад баталгааны давуу тал

Импортлогчид үүсэх давуу тал: 

  1. Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна;
  2. Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр гадаад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг;
  3. Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх;
  4. Импортлогчийн төлбөрийн чадварыг экспортлогч талд нотолж, төлбөр төлөх баталгаа болж чаддаг;
  5. Импортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсны дараа төлбөрөө төлөх боломжтой;
  6. Маш бага зардалтай тул импортын худалдааны эргэцийг нэмэгдүүлэх.

Эскпортлогчид үүсэх давуу тал 

  1. Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөр хүлээн авах боловч импортлогчийн төлбөрийн эрсдэлийг 100% банкаар баталгаажуулсан байдаг тул төлбөрийн эрсдэл бага;
  2. Төлбөр төлөгдөх хугацаа тодорхой тул экспортлогч өөрийн мөнгөн урсгалыг үр ашигтайгаар удирдах боломжтой;
  3. Экспортлогч нь импортлогч талаас заасан хугацаанд төлбөр хүлээн аваагүй тохиололд төлбөрийн үүрэг хүлээж буй банкнаас нэхэмжлэн, ажлын 5 хоногийн дотор төлбөр хүлээн авах боломжтой;
  4. Импорлогчийн төлбөрийн эрсдэлийг өөрийн улсын банканд хүлээлгэн, өөрийн улсын арилжааны банкнаас төлбөр хүлээн авах боломжтой.
Categories
Банкны баталгаа

Баталгааны үе шат

 /видео/

Categories
Банкны баталгаа

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ШИМТГЭЛ
Баталгаа, батлан даалтын аккредитивийн эрсдэлийн шимтгэл (эх үүсвэргүй) 2% – 4% (жилийн)
Баталгаа, батлан даалтын аккредитив гаргах 100 ам.доллар
Баталгаа, батлан даалтын аккредитивийн хугацааг сунгах, дүнг нэмэгдүүлэх 30 ам.доллар
Баталгаа, батлан даалтын аккредитивийн бусад нөхцөлд өөрчлөлт оруулах 30 ам.доллар
Баталгаа, батлан даалтын аккредитивийн дагуу бичиг баримт шалгаж, нэхэмжлэгдсэн төлбөр гүйцэтгэх 50 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр баталгаа, батлан даалтын аккредитивийг цуцлах 50 ам.доллар
Батлан даалтын аккредитивийг давхар баталгаажуулах 1%-3% (мин 300 ам.доллар)
Баталгаа, батлан даалтын аккредитивийн мэдэгдэл хийх 20 ам.доллар
Баталгааны өөрчлөлтийг мэдэгдэх 10 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах 10 ам.доллар
Categories
Банкны баталгаа

Санхүүгийн зөвлөгөө

Бид худалдааны гэрээ байгуулахаас эхлэн импортлогчийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ хулээн авах, эскпортлогчийн хувьд худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний төлбөр хүлээн авах хүртэлхи бүхий л хугацаанд  Таныг үнэ цэнэтэй санхүүгийн зөвлөгөө, мэдээлээр тогтмол хангаж, бизнесийг тань олон улсын жишигт нийцсэн, шинэлэг түвшинд хүргэхэд хамтран ажиллая. 

Бидэнтэй tfd@transbank.mn  хаягаар холбогдоно уу.