- Инкасс векселийн тусламжтайгаар импортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой
- Экпортлогч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр төлбөрийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой
- Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай
- Хоёр талд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой
- Олон улсын худалдаа аж, үйлдвэрийн танхимын нийтлэг стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага
Ангилал: Олон улсын банк
Categories
Инкассын үе шат
/видео/
Categories
Шимтгэл, хураамж
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ | ШИМТГЭЛ |
---|---|
Инкассын мэдэгдэл хийх | 10 ам.доллар |
Төлбөр/акцептын дагуу лавлагаа явуулах | 10 ам.доллар |
Инкассын зааварчилгаанд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авах | 10 ам.доллар |
Баримтыг төлбөрийн дагуу олгох | 30 ам.доллар |
Баримтыг акцептын дагуу олгох | 5 ам.доллар |
Баримтыг бусад нөхцөлийн дагуу олгох | 50 ам.доллар |
Акцептын дагуу төлбөр гүйцэтгэх | 25 ам.доллар |
Төлбөр хийгдээгүй бичиг баримтыг буцаах | 10 ам.доллар * |
Төлөгдөөгүй вексельд эсэргүүцэл хийлгэх | 30 ам.доллар +бусад зардал |
Банкинд эзэмших эрх олгогдсон барааг чөлөөлөх | 20 ам.доллар |
Categories
Дотоод баталгаа
Монгол улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих аливаа худалдан авалт, бараа ажил үйлчилгээ нь үндсэн 3 төрлийн Банкны баталгааны үндсэн дээр явагддаг. Тээвэр хөгжлийн банк мөн эдгээр баталгааг гаргадаг. Үүнд:
- Тендерийн баталгаа
- Гүйцэтгэлийн баталгаа
- Урьдчилгаа төлбөрийн баталгаа
Categories
Төлбөрийн баталгаа
Бизнесийн харилцаанд орох явцад талууд гэрээний тодорхой нөхцөлүүдийг биелүүлэх үүрэгтэй байдаг ба үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ашиглаж буй төлбөрийн хэрэгсэлийг баталгаа гэнэ. Банкны баталгаа нь гадаад болон дотоод гэсэн 2 төрөлтэй байна.
Categories
Гадаад баталгааны давуу тал
Импортлогчид үүсэх давуу тал:
- Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна
- Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр гадаад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг
- Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх
- Импортлогчийн төлбөрийн чадварыг экспортлогч талд нотолж, төлбөр төлөх баталгаа болж чаддаг
- Импортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа төлбөрөө төлөх боломжтой
- Маш бага зардалтай тул импортын худалдааны эргэцийг нэмэгдүүлэх
Эскпортлогчид үүсэх давуу тал
- Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөр хүлээн авах боловч импортлогчийн төлбөрийн эрсдэлийг 100% банкаар баталгаажуулсан байдаг тул төлбөрийн эрсдэл бага
- Төлбөр төлөгдөх хугацаа тодорхой тул экспортлогч өөрийн мөнгөн урсгалыг үр ашигтайгаар удирдах боломжтой;
- Экспортлогч нь импортлогч талаас заасан хугацаанд төлбөр хүлээн аваагүй тохиололд төлбөрийн үүрэг хүлээж буй банкнаас нэхэмжлэн, ажлын 5 хоногийн дотор төлбөр хүлээн авах боломжтой
- Импорлогчийн төлбөрийн эрсдэлийг өөрийн улсын банканд хүлээлгэн, өөрийн улсын арилжааны банкнаас төлбөр хүлээн авах боломжтой
Categories
Баталгааны үе шат
/видео/
Categories
Шимтгэл, хураамж
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ | ШИМТГЭЛ |
---|---|
Баталгаа, батлан даалтын аккредитивийн эрсдэлийн шимтгэл (эх үүсвэргүй) | 2% – 4% (жилийн) |
Баталгаа, батлан даалтын аккредитив гаргах | 100 ам.доллар |
Баталгаа, батлан даалтын аккредитивийн хугацааг сунгах, дүнг нэмэгдүүлэх | 30 ам.доллар |
Баталгаа, батлан даалтын аккредитивийн бусад нөхцөлд өөрчлөлт оруулах | 30 ам.доллар |
Баталгаа, батлан даалтын аккредитивийн дагуу бичиг баримт шалгаж, нэхэмжлэгдсэн төлбөр гүйцэтгэх | 50 ам.доллар |
Харилцагчийн хүсэлтээр Баталгаа, батлан даалтын аккредитивийг цуцлах | 50 ам.доллар |
Батлан даалтын аккредитивийг давхар баталгаажуулах | 1%-3% (мин 300 ам.доллар) |
Баталгаа, батлан даалтын аккредитивийн мэдэгдэл хийх | 20 ам.доллар |
Баталгааны өөрчлөлтийг мэдэгдэх | 10 ам.доллар |
Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах | 10 ам.доллар |
Categories
Импортлогчид үүсэх давуу тал
- Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна.
- Маш бага зардалтай /жилийн 4% хүртэл/.
- Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр гадаад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг.
- Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх.
- Импортлогчийн төлбөрийн чадварыг экспортлогч талд нотолж, төлбөр төлөх баталгаа болж чаддаг.
- Экспортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ ачуулмагц төлбөрөө хүлээн авах боломжтой бол импортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа төлбөрөө төлөх боломжтой.
- Аккредитивт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүний бичиг баримт ирүүлсэн тохиолдолд импортлогч нь төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ | ШИМТГЭЛ |
---|---|
Аккредитивийн мэдэгдэл хийх | 20 ам.доллар |
Аккредитивыг 2-догч банкинд дамжуулан мэдэгдэх | 50 ам.доллар |
Аккредитивийн өөрчлөлт, цуцлалтыг мэдэгдэх | 10 ам.доллар |
Аккредитивийг давхар баталгаажуулах | 1%-3% (мин 150 ам.доллар) |
Харилцагчийн хүсэлтээр баримт бичиг шалгах, бусад банкинд дамжуулах (багц бүр) | 50 ам.доллар * |
Баримт бичиг хүлээн авч бусад банкинд дамжуулах (багц бүр) | 25 ам.доллар * |
Вексельд акцепт хийх | 50 ам.доллар |
Шууд төлбөртэй аккредитивийг тохиролцох | 0.7% (мин 350 ам.доллар) |
Хойшлуулсан төлбөртэй аккредитивийг хямдруулах /форфайтинг/ | Хүүг тохиролцоно, (мин 350 ам.доллар) |
Шилжих нөхцөл бүхий аккредитивийг шилжүүлэх | 100 ам.доллар |
Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах | 10 ам.доллар |
Харилцагчийн хүсэлтээр аккредитивийг цуцлах | 25 ам.доллар |