Skip to the content
- Та картаа хаяж, гээгдүүлсэн даруйдаа 1800-9999 дугаарт холбогдон картаа хаалгаарай. Мөн та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр барлах салбарт цахим үнэмлэхтэйгээ очин өөрийн картаа хаалгах боломжтой. Хэрэв та интернэт банканд бүртгэлтэй бол и-банкны апп болон веб хувилбараар нэвтрэн картын төлөвөө шууд солих боломжтой.
- Хэрэв та гадаад улсад байгаа бол:
976-7223-9999 дугаарт холбогдохоос гадна өөрийн бүртгэлтэй цахим хаягнаас info@transbank.mn хаягаар хүсэлт илгээн картаа хаалгуулах боломжтой.
- Та өөрийн интернэт банкны апп болон веб хувилбарыг ашиглан картын пин кодоо шинээр авах мөн өөрт ойрхон манай банкны салбарт хандан картын пин кодоо шинэчлээрэй.
- Кредит картын эргэн төлөлтийн төлбөрийн нэхэмжлэх сар бүрийн 1-ний өдөр танд мессежээр болон цахим хаягаар хүргэгдэнэ. Харилцагч нэхэмжлэхэд дурдагдсан төлөлтийн дүнг тухайн сарын 20-ний дотор интернэт банкны апп болон веб хувилбараар нэвтрэн мөн дурын салбарт хандан төлөлт хийх боломжтой.