Categories
Орон сууцны ипотекийн зээл

Бүтээгдэхүүний нөхцөл

Орон сууцны ипотекийн зээл

Нөхцөл

Зээлийн дээд хэмжээ

Худалдан авах орон сууцны үнэлгээний 70  хувиас хэтрэхгүй

/Урьдчилгаа төлбөрт орон сууц барьцаалах тохиолдолд тус хувийг харгалзах шаардлагагүй/

Урьдчилгаа төлбөр

30% ба түүнээс дээш

Зээлийн хүү /жил/

6.00%
Зээлийн хугацаа

360 хүртэл сар

Зээл олгосны шимтгэл

Олгосон зээлийн дүнгийн 1% буюу /дээд хэмжээ 1,500,000 төгрөг хүртэл/
Нэмэгдүүлсэн хүү

Үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү

Өргөдлийн хураамж

10,000 төгрөг
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж

Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг

Categories
Орон сууцны ипотекийн зээл

Тавигдах шаардлага

  • Үндсэн зээл хүсэгч нь Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээл, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх;
  • Худалдан авах орон сууц нь 80 м.кв-аас хэтрэхгүй, нийтийн зориулалттай ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх;
  • Үндсэн зээл хүсэгч нь cүүлийн 1 жил, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын  хугацаанд тухайн байгууллагад тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл үндсэн зээлдэгч нь тухайн бизнесийг сүүлийн 2 жилийн хугацаанд, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын хугацаанд эрхэлсэн байх ёстой;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байх;
  • Сар бүрийн зээлийн төлбөрийг төлөх орлого нь өрхийн татварын өмнөх орлогын 45%-иас хэтрэхгүй байх;
  • Үндсэн зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах;
Categories
Орон сууцны ипотекийн зээл

Бүрдүүлэх материал

  • Зээл хүссэн өргөдөл, банкны анкет;
  • Иргэний үнэмлэх;
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг;
  • Оршин суугаа хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт;
  • Гэрлэлтийн баталгаа эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа;
  • Орлого, зарлага тодорхойлох баримтууд;
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь;
  • Барьцаа хөрөнгийн (худалдан авах орон сууц) бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт
  • Бусад