- Зээлийн хугацаа болон үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа урт, 3 төрлийн валютаар олгох боломжтой;
- Харилцагч уг төслийн зээлийн хүрээнд бизнесийн үндсэн загвараа өөрчлөх улмаар нөөцийн илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн загвар руу шилжих боломжтой.
Ангилал: Ногоон төслийн зээл
Жижиг, дунд болон томоохон бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүч, ус, материалын үр ашигтай, зохистой хэрэглээг дэмжих хог хаягдлын менежментийг сайжруулах, харилцагчийн бизнесийн урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа болон ногоон бизнесийг дэмжих зориулалттай төслийн зээлийг санхүүжүүлэх зорилготой.
Ногоон төслийн зээл | Төгрөг | Ам.доллар | Евро |
Зээлийн дээд хэмжээ | Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно. | ||
Зээлийн хүү /сарын/ | 2.0%- 1.6% | 1.5% – 1.1% | 1.5%-1.1% |
Зээлийн хүү /жилийн/ | 24.0%-19.2% | 18.0%- 13.2% | 18.0%-13.2% |
Зээлийн хугацаа | 60 хүртэл сар | 36 хүртэл сар | |
Зээл олгосны шимтгэл | Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөг | Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1,500 ам.доллар болон түүнтэй тэнцэх евро | |
Нэмэгдүүлсэн хүү | Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү | ||
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл | 0% | ||
Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа | 12-24 сар хүртэл |
- Бизнесийн эргэлтийн хөрөнгийн татан авалт нь шугамын зээлийн дүнтэй уялдаж байх;
- Сүүлийн 12 сар тасралтгүй бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай, шинээр эхэлсэн бизнесийн хувьд сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байх;
- Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан байх;
- Санхүүгийн тайлангууд нь татварын албаар баталгаажигдсан байх;
- Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй;
- Банкны шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх;
- Зээл хүссэн албан тоот;
- Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/;
- Бизнесийн үйл ажиллагааны танилцуулга;
- Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ, зээл авах тухай тогтоол;
- Аудит, татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан /сүүлийн 1-3 жил/;
- Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
- Зээлийн зориулалтын талаарх мэдээлэл, гэрээ, төсөл, тооцоо гэх мэт;
- Барьцаа хөрөнгийн мэдээлэл, бичиг баримт, лавлагаа;
- Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд