Categories
Гадаад шилжүүлэг илгээх

Давуу тал

  • Хамгийн түгээмэл 13 валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх
  • Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй
  • Гадаад гуйвуулгын нэмэлт үйлчилгээ (MT101, MT940)
  • Интернэт банк ашиглан хаанаас ч гадаад төлбөр тооцоо хийх
  • SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой
Categories
Гадаад шилжүүлэг илгээх

SWIFT-ын үйлчилгээний нөхцөл

ВАЛЮТЫН ТӨРӨЛ ДҮН БАНКНЫ ХУРААМЖ ДАМЖУУЛАГЧ БАНКНЫ ШИМТГЭЛ
Ам.доллар <5,000 15,000 төгрөг 20 ам.доллар
5,000.01-100,000 25,000 төгрөг
>100,000.01 35,000 төгрөг
Үндсэн дүн хамгаалсан үйлчилгээний шимтгэл   35 – 60 ам.доллар
Ам.доллар (БНСУ руу шилжүүлэх тохиолдолд) <5,000 15,000 төгрөг 25 ам.доллар
5,000.01-100,000 25,000 төгрөг
>100,000.01 35,000 төгрөг
Евро /ХБНГУ руу/ <2,500 15,000 төгрөг 5 евро
2,500.01-12,500 25,000 төгрөг 10 евро
>12,500 35,000 төгрөг 20 евро
Евро /Бусад улс руу/ Дүн харгалзахгүй 30,000 төгрөг 20 евро
Юань <100,000 10,000 төгрөг 50 юань
>100,000 20,000 төгрөг
Иен Дүн харгалзахгүй 12,000 төгрөг+0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) 0.05% (хамгийн багадаа 2,500 иен)
Вон Дүн харгалзахгүй 15,000 төгрөг+1.5% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) 20,000 вон
Рубль Дүн харгалзахгүй 15,000 төгрөг+1.5% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) Шимтгэлгүй
Фунт стерлинг Дүн харгалзахгүй 15,000 төгрөг+ 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) 15 фунт
Хонгконг доллар Дүн харгалзахгүй 25,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) 200 хонгконг доллар
Швейцарийн франк <5,000 15,000 төгрөг 20 евро (бэлэн валютаар шилжүүлэг хийхэд 0.30%)
5,000.01-100,000 25,000 төгрөг
>100,000.1 35,000 төгрөг
Сингапур доллар Дүн харгалзахгүй 20,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд) 25 ам.доллар
Турк лира Дүн харгалзахгүй 15,000 төгрөг 100 турк лира
Бусад* Дүн харгалзахгүй 32,000 төгрөг 35 евро
Categories
Гадаад шилжүүлэг илгээх

Харилцагчийн хүсэлтээр гадаад шилжүүлгийг буцаан дуудах, залруулах лавлагаа авах хураамж, шимтгэлийн нөхцөлүүд

НӨХЦӨЛ

ВАЛЮТ

ШИМТГЭЛ

Харилцагчийн хүсэлтээр гадаад гуйвуулгад өөрчлөлт оруулах, буцаан дуудах, гадаадаас ирсэн шилжүүлгийг буцаах

Ам.доллар

30 ам.доллар

Евро

50 евро

Юань

50 юань

Иен

7,500 иен

Рубль

300 рубль

Фунт стерлинг

50 ам.доллар

Хонг Конг доллар

20 ам.доллар

Сингапур доллар

20 ам.доллар

Турк лира

250 турк лира

Бусад

40 евро

Харилцагчийн хүсэлтээр гадаадын банканд гадаад гуйвуулгын талаар лавлагаа явуулах

Ам.доллар

30 ам.доллар

Евро

Юань

Иен

Рубль

Фунт стерлинг

Хонг Конг доллар

Сингапур доллар

Турк лира

Бусад

 

Categories
Гадаад шилжүүлэг илгээх

Гадаад төлбөр тооцоо илгээхэд анхаарах зүйлс

Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар;
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код;
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал);
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)
Categories
Гадаад шилжүүлэг илгээх

Дамжуулагч банкны шимтгэлийн нөхцөлүүд

Дамжуулагч банкны шимтгэлийг аль тал хариуцах:

  1. SHA – Шилжүүлэгч шимтгэлийг хариуцахгүй буюу бусад банкуудын шимтгэл, хураамж шилжүүлсэн нийт дүнгээс суутгагдана.
  2. OUR – Эхний дамжуулагч банкны шимтгэл, хураамжийг төлбөр шилжүүлэгч төлнө. Бусад дамжуулагч банкууд хэрэв шимтгэл, хураамжтай бол шилжүүлсэн нийт дүнгээс дамжуулалтын хураамж суутгагдана.
  3. Fullpay – Энэхүү нөхцөлийг зөвхөн ам.долларын шилжүүлгийн хувьд сонгох боломжтой. Бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамжийг төлбөр шилжүүлэгч төлж, төлбөр хүлээн авагчийн банканд шилжүүлсэн дүн бүтнээр очно.
Categories
Гадаад шилжүүлэг илгээх

Гадаад төлбөр тооцоо илгээхэд зайлшгүй анхаарах санамжууд

Харилцагч та гадаад улс орнууд руу гадаад төлбөр тооцоо илгээх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу. 

  1. Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал тодруулж асуух шаардлагатай.
  2. Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж, хувийн зураг болон бичлэг алдсанаас болж ямар нэгэн дарамт шахалтад орж, энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү. 
  3. Хэрэв та санамсаргүй байдлаар сугалаанд хожсон, их хэмжээний бэлэн мөнгө хүлээн авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч, энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэргийн түгээмэл тохиолдол байдгийг анхаарна уу.
  4. Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэбсайтаар өргөдөл ирүүлэх боломжтой.