д/д |
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ |
ЗӨВЛӨМЖ
|
1
|
Өргөдөл УБ-03, УБ-12 маягт |
http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
/Маягтад тамга, тэмдэг дарсан байна. УБ-12 маягтыг анх удаа болон эцсийн өмчлөгч өөрчлөгдөж байгаа тохиолдолд бөглөнө./ |
2
|
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
– Дотоодын хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт 10,000 төгрөг
Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
– ГХО-тай хуулийн этгээд нэмэлт өөрчлөлт 40,000 төгрөг
Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт
/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/
– Гэрчилгээ шинээр авах бол 88,000 төгрөг
Голомт банкны 1401001101 дансанд тушаасан |
3
|
Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ |
Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх |
4
|
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл
/1 хувь/
/Шийдвэр/тогтоол/,
гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх/ |
Хувьцаа шилжүүлэх шийдвэр/тогтоол/-т:
– хэнээс хэнд, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй, хэдэн ширхэг, хэдэн хувийн хувьцааг ямар төрлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгааг тусгаж, хувьцаагаа шилжүүлсэн этгээдүүд гарын үсэг зурна. |
Хувьцаа шилжүүлэн авсан хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/-т:
– гүйцэтгэх захирал өөрчлөх бол өмнөх гүйцэтгэх захирлыг чөлөөлж, шинэ сонгосон байх/,
– хуулийн этгээдийн нэр, байрших хаяг, үйл ажиллагааны чиглэл, хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэгт өөрчлөлт орсон бол тусгаж, дүрмээ хавсралтаар батлан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/-аар баталгаажуулсан байх |
2 ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол хурлын тэмдэглэл үйлдэж, хуралд оролцогчид гарын үсэг зурсан байна |
Хувьцаа шилжүүлж байгаа болон авч байгаа этгээд нь компани бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурсан байна. /шаардлагатай тохиолдолд холбогдох этгээдэд гэрээ, шийдвэр, тогтоол, дүрэмд тус компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон агуулгыг тусгах/ |
5
|
Хурлын зар хүргэсэн нотлох баримт |
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хууль, дүрэмд заасны дагуу хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт |
6
|
Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эсхүл өвлөх эрхийн гэрчилгээ |
Эрх шилжүүлэх тухай шийдвэр/тогтоол/ гарснаас хойш Иргэний хуульд заасан холбогдох гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /эрх шилжүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээ/ |
7
|
Дүрэм /2 хувь/ |
Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлсийг дүрэмд тусгана |
8
|
Гадаадын иргэн бол паспортын хуулбар |
Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдага, ТУЗ-ийн дарга, гишүүн нь гадаадын иргэн бол паспортын хуулбар |
9
|
Хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт |
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/ |
10
|
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл |
Банк, даатгал, аудит гэх мэт үйл ажиллагаа эрхлэдэг бол Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрөл авна. |
11
|
Татварын албаны тодорхойлолт
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6 /Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татвар төлсөн талаарх татварын албаны тодорхойлолт албан бичгээр/ |
· Баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол Монгол хэлнээ орчуулж, баталгаажуулах, гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч эсхүл Консулаар гэрчлүүлсэн байна. |
· Гүйцэтгэх удирдлага, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд өргөдөл гаргах эрхтэй. |