Categories
Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл буюу УРИЛГА

Бүрдүүлэх материал

  1. Маягт-1 –ийг бүрэн бөглөсөн тухайн ААНБ-ын  албан тоот
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (25000 төгрөг/1 хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  5. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  6. Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт
  7. Хөдөлмөр эрхлүүлэх эдийн засгийн салбарын Яам, агентлагийн тодорхойлолт
  8. Тухайн байгууллагын харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн санал
  9. Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй)
  10. Гадаадын иргэний паспортын хуулбар
  11. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлүүлэх салбарт их, дээд сургууль төгссөнийг илтгэн харуулах мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй)
  12. Дараах материалуудыг авч ирэх:

Маягт-1
ҮАМАТ-08
Маягт-5
Маягт-5
Маягт-6
Маягт-7

Маягт татах холбоос: Урилга (hudulmur-halamj.gov.mn)