Categories
Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг

Хөрөнгө оруулалтын гэрээ 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалттай

 

Тогтворжуулах гэрчилгээ НӨАТ, ААНОАТ, Гаалийн албан татвар, Нөөц ашигласны төлбөр

 

Эдийн засгийн чөлөөт бүсүүд Эхний 5 жил татвараас чөлөөлнө

 

Жижиг дунд үйлдвэр Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлнө

 

Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно.

  1. Барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;
  2. Нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;
  3. Эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.
Categories
Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын татварын бус дэмжлэг

Хөрөнгө оруулагчдад татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно. Үүнд:

  1. Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах;
  2. Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;
  3. Дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;
  4. Инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;
  5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
  6. Хуульд заасан бусад дэмжлэг.