Categories
WeChat Pay үйлчилгээ

Танилцуулга

 

Дэлхийн 64 улсад нэвтэрсэн Хятадын №1 цахим төлбөрийн хэрэгсэл Tencent Holdings Limited компанийн WECHAT PAY олон улсын төлбөр хүлээн авах систем Монгол Улсад албан ёсоор  нэвтэрлээ. Монгол Улс нь WECHAT PAY-ийг нэвтрүүлсэн 65 дах орон, Монгол төгрөг нь WECHAT PAY системийг дэмждэг 25 дах валют болж байгаа юм. Хятад жуулчид болон бизнес эрхлэгчид Монгол Улсад wechat-аар төлбөр тооцоо хийн Монголын аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог хүлээн авах боломжийг Тээвэр хөгжлийн банк болон Qpay үйлчилгээг нэвтрүүлэгч ККТТ компанийн хамт олон хамтран бий болголоо.

Хятадын мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч Wechat Pay үйлчилгээгээр дамжуулан гар утсаа ашиглан төлбөр тооцоог түргэн  шуурхай гүйцэтгэх боломжтой юм. Wechat нь 2011 оноос БНХАУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө хамгийн өргөн хэрэглэгддэг аппликейшн болсон ба нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд эхний тавд ордог. Wechat Pay буюу Wechat дотор суурилсан төлбөрийн систем нь БНХАУ-д хамгийн их хэрэглэгчтэй төлбөрийн систем ба БНХАУ-ын хүн амын 84% нь хэрэглэдэг.

Монгол Улсад албан ёсоор системийн холболт хийгдсэнээр Хятад улсын иргэд Монголд дараах төрлүүдээр төлбөр төлөх боломжтой юм.

  1. Scan to Pay – Wechat хэрэглэгч статик QR уншуулан гүйлгээ хийх;
  2. Scan to Pay – Wechat хэрэглэгч динамик QR уншуулан гүйлгээ хийх;
  3. In App Pay – Мерчантын апп дээрээс нэхэмжлэх бүхий deep link (дийп линк) гүйлгээ хийх Mini Program Pay тун удахгүй.
Мерчант болох
  1. Та мерчант болохыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр салбарт хандан төгрөгийн харилцах данс нээлгэх;
  2. Мерчантын гэрээ байгуулах;
  3. Системийн холболт хийлгэх бол ККТТ-с холболтын API мэдээллийг авах;
  4. Төлбөр дансанд орох хугацаа: Гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 1 хоногт орно;
  5. Шимтгэл: Олон улс дамнасан гүйлгээ учир үнийн дүнгийн 2%.
Түгээмэл асуулт хариулт

Асуулт: Харилцагч та хэрхэн мерчантаар элсэх хүсэлт гаргах вэ?

Хариулт:

Сайн байна уу. Монгол Улсад үйлчилгээ үзүүлж буй ААН болон иргэд Wechat Pay төлбөр хүлээн авах боломжтой ба мерчантаар элсэх хүсэлтэй байгаа тохиолдолд:

  • Тээвэр хөгжлийн банканд төгрөгийн харилцах данс нээлгэх;
  • Аль ч салбарт хандан тухайн харилцагчийн үйлчилгээний ажилтнаас Wechat Pay үйлчилгээ авах гэрээ болон маягтыг бөглөн мерчантаар элсэх боломжтой.

Асуулт: Төгрөгийн дансаа шууд холбох боломжтой юу?

Хариулт:

Сайн байна уу. Тийм ээ. Төгрөгийн харилцах данс нээлгэсэн тохиолдолд гүйлгээ шууд тухайн дансанд төгрөгөөр орох болно.

Асуулт: Монгол Улсаас БНХАУ-руу Юань шилжүүлэх боломжтой юу?

Хариулт:

Одоогийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-руу Wechat Pay ашиглан гүйлгээ хийх боломжгүй ба зөвхөн БНХАУ-аас төлбөр хүлээн авах боломжтой.

Асуулт: “Монгол иргэд Wechat Pay картаа холбох боломжтой юу?”

Хариулт:

Сайн байна уу. Уучлаарай Wechat Pay – ын журмын дагуу Монгол иргэд картаа холбож гүйлгээ хийх боломжгүй байгаа.

Асуулт: Мерчантын шимтгэл хэдэн хувь бэ? Мөн ханшийн зөрүүний талаар?

Хариулт: Мерчантын шимтгэлийн хувь 2% байна. Ханшийн хувьд Wechat -ын талаас ирүүлсэн ханшаар бодогдон харилцагчийн Тээвэр хөгжлийн банкны төгрөгийн дансанд орох болно.

Асуулт: Гэрээ байгуулснаас хойш хэд хоногийн дотор Wechat төлбөр хүлээн авах QR код хэдий хугацаанд бэлэн болох вэ?

Хариулт: Мерчант нь Wechat Pay үйлчилгээний гэрээ байгуулсны дараагаар Wechat – ын талаас зөвшөөрөл олгосон даруйд QR кодтой холболт хийж ажлын 2-3 хоногт багтан мерчантын QR кодыг олгох боломжтой.

Categories
WeChat Pay үйлчилгээ

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Гүйлгээний шимтгэлийн хувь 2.0%
Categories
WeChat Pay үйлчилгээ

Танилцуулга татах

Categories
Бичиг баримт консулаар баталгаажуулах, апостиль гэрчилгээний талаарх мэдээлэл

Апостиль гэрчилгээ

Монгол Улсын бичиг баримтыг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны бичиг баримт Апостиль конвенцийн гишүүн 121 улсад хүчин төгөлдөр болох юм. КОНСУЛЫН ГАЗАРТ ХАНДАН ДАРААХ ТӨРЛИЙН БИЧИГ БАРИМТАД АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ: – Иргэний үнэмлэх, паспорт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ зэрэг бүх төрлийн иргэний бүртгэлийн гэрчилгээ, – Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт – Бүх шатны боловсролын гэрчилгээ – Шүүх, прокурорын шийдвэр – Төрийн захиргааны байгууллагаас олгодог бусад баримт бичиг – Бүрдүүлсэн баримт бичгийг тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, Монгол Улсын нотариатаар баталгаажуулсан байна.

Categories
Хуулийн орчуулга

Холбогдох хуулийн зүйл заалттай танилцана уу

Categories
Өсөх Өгөөжтэй Хадгаламж

Давуу тал

  • Орлого нэмэх боломжтой;
  • Хадгаламжийн хугацаа уртсах тусам үлдэгдэл дүнд өндөр хүү тооцно;
  • Хүүгээ 6 сар тутам авах;
Categories
Өсөх Өгөөжтэй Хадгаламж

Бүтээгдэхүүний нөхцөл

Өсөх өгөөжтэй хадгаламжийн нөхцөл

Хугацаа

24 сар

Хүү /Жилийн/

Хугацааны интервал 1-6 сар хүртэл 7-12 сар хүртэл 13-24 сар хүртэл Цуцлах хүү
Төгрөг 10.0% 12.0% 13.0%

2.4%

Ам.доллар

3.5% 4.0% 5.0% 0.8%
Юань 2.0% 2.5% 3.0%

0.8%

Дансны доод үлдэгдэл

100,000,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют

Хүү бууруулан тооцох нөхцөл

Хадгаламж байршсан нийт хоногт тооцно
Хүү олгох давтамж

Хагас жил бүр харилцах дансанд олгоно

Зарлага гаргах нөхцөл

Хугацааны эцэст
Орлого хийх нөхцөл

Боломжтой

Categories
Өсөх Өгөөжтэй Хадгаламж

Бүрдүүлэх материал

Categories
Co-Branded метал дебит карт

Бүтээгдэхүүний нөхцөл

Картын төрөл

Co-Branded метал дебит карт (VISA)

Gold

Platinum

Картын хугацаа

5 жил
Элсэлтийн хураамж

0 төгрөг

Жилийн хураамж

900,000 төгрөг 1,800,000 төгрөг
Харилцах дансны үлдэгдлийн доод хэмжээ

300,000 төгрөг, 100 ам.доллар, 500 юань

Харилцах дансны валют

Төгрөг, Ам.доллар, Юань
Дахин захиалгын хураамж

1,500,000 төгрөг

Categories
Co-Branded метал дебит карт

Бүрдүүлэх материал