Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

С.Сайнжаргал

С.Сайнжаргал нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Томскийн Улсын их сургуулийн Хууль Зүйн сургуулийг 2018 онд Эрх зүйч мэргэжлээр Бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн.

Тэрээр Кредит банканд 2019 оноос хойш Төлөөлөн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга нарт зориулсан Компанийн засаглалын сургалтад хамрагдсан.

Сайнжаргал нь 2021 оны 8-р сараас Тээвэр хөгжлийн банканд Төлөөлөн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Х.Баттулга

Хүрэлбатын Баттулга нь 2023 оны 04 дүгээр сараас Тээвэр хөгжлийн банкны Дотоод аудитын газрын захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Арилжааны банканд 2010 оноос хойш аудит, хяналт шалгалтын чиглэлээр ажилласан туршлагатай тэрээр 2010-2013 онд Хадгаламж банканд хянан шалгагч, ахлах хянан шалгагч, 2013-2019 онд Төрийн банканд ахлах хянан шалгагч, 2019-2021 оны Кредит банканд Дотоод аудитын хэлтсийн захирал, 2021-2023 онд Тээвэр хөгжлийн банканд зайны хяналтын албаны захирал, ерөнхий аудитын албаны захирал албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байжээ.

Х.Баттулга нь 2000-2006 онд Улаанбаатар хот, Физик, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2022 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус төгссөн байна. Мөн Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан.