Бид Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, стандарт, компанийн зохистой засаглалын хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан банкны үнэ цэнийг нэмэaгдүүлэн ажиллана. Банк нь Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудын шаардлагыг биелүүлэн мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэж санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл, нийгмийн хариуцлагын хөтөлбөр болон хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд үнэн зөвөөр тайлагнана. Түүнчлэн харилцагчийн мэдээллийн нууцлалыг дээд түвшинд чандлан сахиж ажиллана.
Ангилал: Нийгмийн хариуцлага
Бид ажилтнууддаа тав тухтай, аюулгүй, эрүүл, байгаль орчинд ээлтэй ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хариуцлагатайгаар хувь нэмрээ оруулан, зөв хандлагыг бусдадаа түгээн ажиллана.
3. Хүний эрх ба ажилтнууд
Банк нь ажилтнуудынхаа шударга орчинд ажиллах, өрсөлдөх, сурч боловсрох, хөгжиж дэвших боломж, бололцоог бүрдүүлэн ажиллана. Ажилтнуудынхаа хүсэл сонирхол, дуу хоолойг сонсон, олон төрлийн хүмүүс нэг орчинд эрх тэгш ажиллах боломжоор хангах бөгөөд ажлын байрны дарамт шахалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг хатуу байр суурьтайгаар хүний эрхийг хүндэтгэн ажиллана.
4. Нийгэм ба олон нийт
Бид Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан бүх нийтээр дагаж мөрдвөл зохих 17 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт” болон “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”-ын хүрээнд, тус зорилтын чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын олон нийт рүү хандсан ажлуудаа богино, дунд, урт хугацаатайгаар төлөвлөнө. Нийгэм ба олон нийт рүү чиглэсэн ажлууд дараах хүрээнд хийгдэнэ.
Үүнд:
- Байгаль орчин
- Эрүүл мэнд
- Нийгэм
- Олон нийт ба санхүүгийн боловсрол.