Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Н.Түвшинжаргал

Н.Түвшинжаргал нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр МУИС-ийг 2000 онд Санхүүч, эдийн засагч мэргэжлээр, 2003 онд Бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.

Н.Түвшинжаргал нь банк, санхүүгийн салбарт 2002 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа ХААН Банкны Дотоод хяналтын газар Хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Салбарын удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн, Байгууллагын банкны газрын Харилцааны менежер, Бизнес инкубатор төвийн Бизнес зөвлөх, Салбарын захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Эрсдэл хариуцсан дэд захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Өмчийн харилцаа хариуцсан захирал, Улаанбаатарын иргэдийн банк хариуцсан захирал, Жижиг дунд бизнесийн банк хариуцсан захирал, 2022 оноос Эн Ти Эм Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Төслийн зөвлөх албан тушаалд тус тус ажилласан туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Т.Максат

Т.Максат нь 2023 оны 11 дугаар сарын 22-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Т.Максат нь банк санхүүгийн салбарт 16 жил, гадаад валют, үнэт металлын арилжааны удирдлага, банкны хөрөнгө, санхүүгийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд 2008 онд ХасБанкнаас ажлын гараагаа  Актив, пассивын менежер албан тушаалаар эхэлж, Дилер, Ахлах дилер албан тушаалыг хариуцан ажилласан бөгөөд 2020 оноос эхлэн Тээвэр хөгжлийн банканд удирдах ажилтнаар томилогдон ажиллаж байна.

Т.Максат нь 2004-2008 онд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, Люксембург улсын Засгийн Газрын хөтөлбөр хэрэгжүүлэг Санхүүгийн хөтөлбөр солилцооны агентлаг (Agence de Transfert de Technologie Financière)-ийн Мэргэшсэн дилер болон Хөрөнгө санхүүгийн удирдлагын сертификат, Германы Төв банк (Deutsche Bundesbank)-ны “Нөөцийн удирдлага” сэдвээрх туршлага солилцооны хөтөлбөрийн гэрчилгээ, Люксембургийн их сургуулийн “Хувийн банкны удирдлага”-ын 1-р түвшний сертификатыг тус тус эзэмшиж буй мэргэжлийн албан тушаалтан юм.

Монголын банкны холбооны дэргэдэх Хөрөнгө зохицуулалтын мэргэжлийн зөвлөлийн дэд дарга, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд Илтгэгч ажлыг хариуцан, дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр хүргэн ажиллаж байна.

Categories
Нийгмийн хариуцлага

1. Бизнесийн ёс зүй ба ил тод байдал

Бид Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, стандарт, компанийн зохистой засаглалын хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан банкны үнэ цэнийг нэмэaгдүүлэн ажиллана. Банк нь Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудын шаардлагыг биелүүлэн мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэж санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл, нийгмийн хариуцлагын хөтөлбөр болон хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд үнэн зөвөөр тайлагнана. Түүнчлэн харилцагчийн мэдээллийн нууцлалыг дээд түвшинд чандлан сахиж ажиллана.

Categories
Нийгмийн хариуцлага

2. Эрүүл мэнд ба аюулгүй орчин

Бид ажилтнууддаа тав тухтай, аюулгүй, эрүүл, байгаль орчинд ээлтэй ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хариуцлагатайгаар хувь нэмрээ оруулан, зөв хандлагыг бусдадаа түгээн ажиллана.

Categories
Нийгмийн хариуцлага

3. Хүний эрх ба ажилтнууд

Банк нь ажилтнуудынхаа шударга орчинд ажиллах, өрсөлдөх, сурч боловсрох, хөгжиж дэвших боломж, бололцоог бүрдүүлэн ажиллана. Ажилтнуудынхаа хүсэл сонирхол, дуу хоолойг сонсон, олон төрлийн хүмүүс нэг орчинд эрх тэгш ажиллах боломжоор хангах бөгөөд ажлын байрны дарамт шахалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг хатуу байр суурьтайгаар хүний эрхийг хүндэтгэн ажиллана.

Categories
Нийгмийн хариуцлага

4. Нийгэм ба олон нийт

Бид Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан бүх нийтээр дагаж мөрдвөл зохих 17 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт” болон “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”-ын хүрээнд, тус зорилтын чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын олон нийт рүү хандсан ажлуудаа богино, дунд, урт хугацаатайгаар төлөвлөнө. Нийгэм ба олон нийт рүү чиглэсэн ажлууд дараах хүрээнд хийгдэнэ.
Үүнд:

  1. Байгаль орчин
  2. Эрүүл мэнд
  3. Нийгэм
  4. Олон нийт ба санхүүгийн боловсрол.
Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдал

2016 оны 10 сар

Банкны хувьцаа эзэмшигчид шинэчлэгдэж, 100% Монголын хөрөнгө оруулалттай банк боллоо

Categories
Хувьцаа эзэмшигчид

Б.Гантуяа

6.77%

Categories
Хувьцаа эзэмшигчид

Б.Батгэрэл

7.24%

Categories
Хувьцаа эзэмшигчид

Г.Минжин

9.26%