Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Эрдэнэбаяр

Б.Эрдэнэбаяр нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2008 онд Хас банкнаас ажлын гараагаа санхүүгийн шинжээч албан тушаалаар эхэлж, 2012 онд Хас банкны Санхүү удирдлагын хэлтсийн захирал, 2017 онд Бизнес хөгжлийн хэлтсийн захирал, 2020 оны 3 дугаар сараас Кредит банкны Гүйцэтгэх захирал, 2020 оны 12 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал, 2023 оны 10 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга албан тушаалд тус тус дэвшин томилогдон ажилласан.

2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Санхүүгийн удирдлага чиглэлээр Бизнесийн удирдлагын бакалавр, 2017 онд Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэгтэй төгссөн. Люксембургийн Вант Улсад “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажиллах хугацаандаа Нью-Йоркийн Их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт оролцож, Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч цол олгох (CFA) хөтөлбөрийн хоёр, мэргэшсэн эрсдэлийн менежер (FRM)-ийн нэгдүгээр түвшний шалгалтад тус тус тэнцэж, тухайн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

А.Сандагсүрэн

А.Сандагсүрэн нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Банкны салбарт 2005 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай банкир бөгөөд Зоос банканд зээлийн эдийн засагч, эрсдэлийн эдийн засагч, тооцооны төвийн эрхлэгч, Төрийн банканд салбарын захирал, байгууллагын харилцааны хэлтсийн захирал, Чингис хаан банканд бизнес хөгжлийн газрын захирал, 2019-2021 онд Кредит банканд Тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан.

Тэрээр 1995-2001 онд Улаанбаатар хот, Физик, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд 2005 онд МУИС-ийг банк санхүүч мэргэжлээр бакалавр, 2008 онд МУИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр магистр, МУИС-ийг санхүүгийн мэргэжлээр докторант, 2017 онд Австрали улсын төв Күүнсландын их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагын магистрын зэргийг тус тус амжилттай хамгаалсан. Банк санхүү, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 17 жилийн ажлын туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Б.Эрхэмбаяр

Б.Эрхэмбаяр нь 2021 оны 4 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр банк, санхүүгийн салбарт 24 жил ажилласан туршлагатай бөгөөд 1994 онд Ардын банкнаас ажлын гараагаа эдийн засагчаар эхэлж, улмаар Швед улсын Куранда Ассистант компанид Нягтлан бодогч, Сангийн менежер, 2005 онд Худалдаа хөгжлийн банканд Данс хариуцсан ажилтан, Ахлах менежер, 2009 онд Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирал, 2020 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын Гадаад харилцааны зөвлөх албан тушаалд тус тус ажиллаж байсан.

Б.Эрхэмбаяр нь 1994 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банк санхүүгийн бакалавр, 2002 онд Швед улсын Стокгольмийн их сургуулийг Эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Э.Мөнхжаргал

Э.Мөнхжаргал нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Хувийн банк хариуцсан захирал, Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалуудад томилогдон ажиллаж байна.

2009 онд МУИС-ийн Математик Компьютерийн сургуулийг эдийн засгийн математик загварчлалаар бакалавр зэрэгтэй, 2013 онд МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийг математикийн ухааны магистр зэрэгтэй төгссөн бөгөөд 2015-2017 онд Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэгтэй тус тус суралцаж төгссөн байна. Люксембургийн Вант Улсад “UBS” банканд хөрөнгийн удирдлагын газарт ажиллах хугацаандаа АНУ-ын Нью-Йоркийн Их сургуульд удирдах ажилтнуудад зориулсан Удирдахуйн ухааны хөтөлбөр, сургалтад амжилттай суралцсан.

Тэрбээр банк, санхүүгийн салбарт эрсдэлийн удирдлага, засаглал, хөрөнгө оруулалтын чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 2009 онд зах зээлийн эрсдэлийн шинжээчээр “Чингис Хаан” банкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар 2013 онд эрсдэлийн хэлтэсийн захирал, 2017 оноос Капитрон банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал болон Эрсдэл хариуцсан захиралаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Ц.Болор

Ц.Болор нь 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Санхүү хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэлт, хөрөнгө зохицуулалт, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, даатгалын үйл ажиллагааны чиглэлээр банк, санхүүгийн салбарт 15-аас дээш жил ажилласан туршлагатай. Үүнээс 10 жилийн хугацаанд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, түүний Хас Банк, Тэнгэр Даатгал зэрэг охин компаниудад зах зээлийн эрсдэлийн менежерээс Санхүү, хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд дэвшин ажиллаж байсан туршлагатай.

Ц.Болор нь Их Британийн Лондон хотын Сити их сургуулийн Бэйэс Бизнесийн Сургуулийг (хуучнаар н.Кассын нэрэмжит) Банк, ОУ-ын санхүүгийн Магистр зэрэгтэй төгссөн ба Их Британийн Мэргэшсэн Даатгалын Институтийн Серт CII түвшинд суралцан мэргэжил дээшлүүлсэн.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

С.Бямбадэлгэр

С.Бямбадэлгэр нь 2024 оны 09 дугаар сарын 19-ний өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

 

С.Бямбадэлгэр нь 2010 онд Хаан банкнаас ажлын гараагаа эхэлж, тус банканд Хөрөнгө оруулалтын банк хариуцсан мэргэжилтэн, Эрсдэлийн мэргэжилтэн, Ахлах эрсдэлийн мэргэжилтнээр, Люксембургийн Вант Улсын “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан туршлагатай. 2018 оноос Тээвэр хөгжлийн банканд Зах зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар, 2021 оноос Дэд захирал, Иргэдийн банк хариуцсан албан тушаалд томилогдон ажилласан туршлагатай.

С.Бямбадэлгэр нь 2006-2010 онд Монгол улсын их сургуулийг Эдийн засаг, статистик чиглэлээр Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, 2014-2016 онд Люксембургийн их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан. АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд удирдах ажилтнуудад зориулсан Удирдахуйн ухааны сургалтад хамрагдсан, банк санхүү, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн албан тушаалтан юм.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

В.Туулмаа

В.Туулмаа нь 2021 оны 8 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал албан тушаалд ажиллаж байна.

Банк, санхүүгийн салбарт 1996 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай банкир бөгөөд ажиллах хугацаандаа Сангийн яамны харъяа Банкны өр барагдуулах газарт нягтлан бодогч, зээлийн ажилтан, ахлах, ажилтан, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Зоос банканд зээлийн хяналтын мэргэжилтэн, ахлах ажилтан, Жижиг дунд бизнесийн зээлийн хэлтсийн захирал, Байгууллагын банкны хэлтсийн захирал, Төрийн банкны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах ажилтан, Байгууллагын банкны газарт төсөл хариуцсан ахлах ажилтан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Зээлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал, Бизнес удирдлагын газрын захирал, Цахим банкны төвийн захирал, 2016-2021 онуудад Кредит банканд Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал, Зээлийн газрын захирал, Байгууллагын банкны газрын захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан.

1995 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2004 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2009 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын магистр зэргийг тус тус хамгаалсан.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Г.Энхбат

Г.Энхбат нь 2023 оны 9 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

2005 онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийг программ хангамжийн инженерээр бакалавр зэрэгтэй төгссөн..

Тэрээр банк, санхүүгийн салбарт Мэдээллийн технологийн чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд Худалдаа хөгжлийн банкнаас ажлын гараагаа системийн эрхлэгч албан тушаалаар эхэлж, 2011 онд Ахлах ажилтан, 2012 онд Суурь системийн хэлтсийн захирал, 2021 онд Мэдээллийн технологийн газрын захирал албан тушаалд aтус тус томилогдон ажиллаж байсан.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

М.Батмөнх

М.Батмөнх нь 2023 оны 10 дүгээр сарын 16-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Зээл хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

М.Батмөнх нь банк санхүү, уул уурхайн салбарт дунд болон ахлах түвшний удирдлагын багт 22 жил ажилласан туршлагатай. 2001 онд ХасБанканд Жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж ХасБанкны салбар, Зээлийн удирдлагын газрын Зээл эрхлэх хэлтэс, Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, Тусгай актив, Иргэдийн банкны газрын Харилцагчийн үйлчилгээний төв, Харилцагчийн удирдлагын хэлтэс, Дата шинжилгээний хэлтэс, Иргэдийн банкны зээлийн үйл ажиллагааны газрыг удирдаж олон өөрчлөлт, шинэчлэлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

М.Батмөнх нь 2001 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Санхүү-эдийн засагч, мэдээлэл зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд Бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан. 2011-2013 онд АНУ-ын Висконсин Мадисоны Их Сургуулийн Банкны ахисан түвшний сургууль (GSB) төгссөн. 2016, 2018 онд ХБНГУ-ын Шпаркассе Банкны Академийн сургагч багшийн сургалтад хамрагдаж сургагч багш болсон. Монголын банк, санхүүгийн салбарт мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх зорилготой Шпаркассе банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан, Монголбанк болон Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академийн хамтарсан төслүүдэд зээлийн мастер сургагч багшаар ажилладаг.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Н.Түвшинжаргал

Н.Түвшинжаргал нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр МУИС-ийг 2000 онд Санхүүч, эдийн засагч мэргэжлээр, 2003 онд Бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.

Н.Түвшинжаргал нь банк, санхүүгийн салбарт 2002 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа ХААН Банкны Дотоод хяналтын газар Хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Салбарын удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн, Байгууллагын банкны газрын Харилцааны менежер, Бизнес инкубатор төвийн Бизнес зөвлөх, Салбарын захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Эрсдэл хариуцсан дэд захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Өмчийн харилцаа хариуцсан захирал, Улаанбаатарын иргэдийн банк хариуцсан захирал, Жижиг дунд бизнесийн банк хариуцсан захирал, 2022 оноос Эн Ти Эм Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Төслийн зөвлөх албан тушаалд тус тус ажилласан туршлагатай.