Банк нь ТУЗ-өөс баталсан Эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн эрсдэл, комплаенсийн эрсдэлийг удирддаг бөгөөд эдгээр эрсдэлийн төрөл тус бүрд эрсдэлийн удирдлагын процесс, үүрэг хариуцлага, хяналтын тогтолцооны талаар дэлгэрэнгүй тусгасан журам, заавар, аргачлалыг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Ангилал: Эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоо
Банк нь өөрийн эрсдэл даах чадварын хүрээнд эрсдэлийн төрөл бүрд Хүлээн зөвшөөрөх эрсдэл буюу эрсдэлийн аппетитийг тогтоож, аппетитийг мөрдөж ажиллахтай холбогдуулан Эрсдэлийн аппетитийн бодлого, мэдэгдэл, журмыг ТУЗ-өөр батлуулж, эрсдэлийн аппетитийн тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаандаа тогтмол мөрдлөгө болгон ажиллаж байна. Банкны удирдлагууд өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд эрсдэлийн аппетитийн хэрэгжилтийг тогтмол хянаж шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авч ажилладаг. Эрсдэлийн аппетитийн тоон хэмжигдэхүүний гүйцэтгэл болон бусад онцлох мэдээлэл, дүгнэлт санал, зөвлөмжийг агуулсан эрсдэлийн нэгдсэн тайлан холбогдох хороонуудын ээлжит хурлаар тогтмол танилцуулагддаг.
Эрсдэлийн аппетитийн хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд банкны ажилтан бүр эрсдэлээ ухамсарласан зөв хандлага, зан байдал, үйлдэл бүхий соёлыг төлөвшүүлж түгээх, эрсдэлийг банкны бүх түвшинд үр дүнтэй ба үр ашигтайгаар удирдах засаглалын зарчмуудыг мөрдөх нь нэн чухал ач холбогдолтой юм.
Бид үр дүнтэй эрсдэлийн удирдлагыг дэмжсэн засаглалыг Хамгаалалтын Гурван Бүсийн загвараар үүсгэж банкны удирдлага болон зохион байгуулалтын бүтцийн дагуу газар, нэгжүүдийн тус тусын үүрэг оролцоог тодорхойлох байдлаар эрсдэлийг удирдаж байна.