Categories
Дотоод аудит

Дотоод аудитын газар нь банк болон харилцагчийн хүсэн хүлээж буй үр дүнг бий болгох, банкны үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор:

  1. Банкны дотоод хяналтын тогтолцоо
  2. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо
  3. Сайн засаглал, үйл ажиллагааны үр дүнг

хараат бус, бие даасан, бодит байдлаар үнэлж баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Дотоод аудитын газар нь аудитын үр дүн, ажлын тайланг ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороонд тайлагнадаг ба Гүйцэтгэх шатны удирдлагад мэдээлж ажилладаг. ТУЗ, Аудитын хороо нь дотоод аудитын хараат бус байдлыг хангах, хүний нөөцийг бэхжүүлэх шат, дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Дотоод аудитын газар нь The Committee of Sponsoring Organizations of the Treadway (COSO)-ийн зарчмуудын дагуу дотоод хяналтын тогтолцоог үнэлдэг бөгөөд эрсдэлд суурилсан ерөнхий болон мэдээллийн технологийн аудитыг аливаа сонирхлын зөрчлөөс ангид, бодитой, шударга байх зарчмыг баримтлан ажиллаж байна.