Categories
Хөдөлмөрийн харилцаа

Хөдөлмөр эрхлэх ЗӨВШӨӨРӨЛ

  1. ААНБ-ын гадаадаас “HG” ангиллын визээр урьж ирүүлсэн ажиллах хүч, мэргэжилтнээ Монгол Улсын хилээр орж ирснээс хойш ажлын 10 хоногт багтааж “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх” Маягт-2-ыг дэлгэрэнгүй бөглөсөн албан бичиг
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22500 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. Ажлын байрны төлбөр тушаасан баримт (640000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс), Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
  4. “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ний үнэ тушаасан баримт (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс), ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (тавигдах шаардлага: хэмжээ 3×4 см, цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  5. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  7. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  8. Гадаадын иргэний паспортын хуулбар болон “HG” ангиллын виз дээр хилээр орж ирсэн штамп дарагдсан хуудасны хамт
  9. Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг (Тавигдах шаардлага: хөдөлмөр эрхлүүлэх газрын харьяалах эрүүл мэндийн төвд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдийг авч очин ЭМҮШ-нд хамруулж, эмч, ерөнхий эмчийн гарын үсэг тайлал, огноо, дүгнэлтийг гаргацтай бичүүлж, тэмдэг дарж баталгаажуулсан байна) –

Маягт татах холбоос: Зөвшөөрөл (hudulmur-halamj.gov.mn)

Categories
Хөдөлмөрийн харилцаа

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн СУНГАЛТ

  1. ААНБ-ын Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үргэлжлүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарласан Маягт-3-ын дагуу бөглөсөн албан бичиг
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22 500 төгрөг/1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. Сунгагдан ажиллах хугацаагаар ажлын байрны төлбөр тушаасан баримт (640 000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс), Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
  4. “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” дээр сунгалт хийлгэнэ. (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс). Хэрэв сунгалт хэсэг дууссан бол үнэмлэх дахин авна. ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (Тавигдах шаардлага: хэмжээ 3×4 см; цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  5. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  7. Оршин суух үнэмлэхний хуулбар
  8. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  9. Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт (Тавигдах шаардлага: ажиллуулж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд НДШ төлөлт хийгдсэн байх)
  10. Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (Тавигдах шаардлага: Хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байх, орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй)
  11. Гадаадын иргэний паспортын хуулбар (“HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт)
  12. Хэрэв ГАХМ-ний Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь 6 сараас дээш бол ХДХВ (HIV)-ын шинжилгээг давтан, 1 жилээс дээш бол 5 төрлийн үзлэг шинжилгээг давтан тус тус өгсөн Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг.

Маягт татах холбоос – Сунгалт (hudulmur-halamj.gov.mn)

  1. Хөдөлмөр эрхлүүлэх эдийн засгийн салбарын Яам, агентлагийн тодорхойлолт /Жич: Зөвхөн Боловсролын салбарт хамаарна/
Categories
Хөдөлмөрийн харилцаа

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн ХАСАЛТ

  1. ААНБ-ын “ХЭЗ-ийн бүртгэлээс хасалт хийлгэх тухай” Маягт-4-ийг бөглөсөн албан бичиг 
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (12000 төгрөг/1хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. А4 хэмжээстэй цаасны нүүрэн дээр гадаадын иргэний паспорт болон  “HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт хуулбарлаж, ард талд нь ХХҮЕГ-аас олгосон “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” эх хувиар хураалгаж, мөн ГИХГ-аас олгосон “Монгол Улсад оршин суух үнэмлэх”-ний сунгалттай хуулбарыг тус тус зайлшгүй хавсаргасан байна
  5. Шаардлагатай бол бусад материал.
Categories
Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг

Хөрөнгө оруулалтын гэрээ 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалттай

 

Тогтворжуулах гэрчилгээ НӨАТ, ААНОАТ, Гаалийн албан татвар, Нөөц ашигласны төлбөр

 

Эдийн засгийн чөлөөт бүсүүд Эхний 5 жил татвараас чөлөөлнө

 

Жижиг дунд үйлдвэр Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлнө

 

Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно.

  1. Барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;
  2. Нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;
  3. Эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих.
Categories
Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын татварын бус дэмжлэг

Хөрөнгө оруулагчдад татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно. Үүнд:

  1. Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 4О хүртэл жилээр сунгах;
  2. Чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;
  3. Дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;
  4. Инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд батлан даалт гаргах;
  5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
  6. Хуульд заасан бусад дэмжлэг.
Categories
Татвар санхүү

Төлөөний газар бүртгүүлэх

  1. Албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, хасалт хийх;
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарах этгээд нь үйл ажиллагаа явуулж эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө дараах материалыг бүрдүүлж, татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ цахимаар болон цаасаар татварын албанд гаргана;
  3. Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийн маягт;
  4. Гадаад улсын аж ахуйн нэгжийн Монгол Улсад төлөөний газраа байгуулах, үйл ажиллагааны чиглэл, ажиллах хугацаа, удирдлагын нэр, ажиллагсдын тоо зэргийг тусгасан шийдвэр;
  5. Гадаад Улсад татвар төлөгчөөр бүртгүүлснийг нотлох татвар төлөгчийн гэрчилгээ;
  6. Толгой компанийн хуулийн этгээдээр бүртгүүлснийг нотлох баримт бичиг /хуулбар/, компанийн дүрэм; /хуулбар/
  7. Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олохыг нотлох Монгол Улсын этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар;
  8. Төлөөний газрын хаяг байршлыг нотлох баримт;
  9. Төлөөний газрыг удирдах этгээдийг томилсон шийдвэр, итгэмжлэл;
  10. Төлөөний газрын удирдлагын анкет, баримт бичгийн хуулбар /удирдлага нь Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх, гадаад паспортын хуулбар/;
  11. Төлөөний газрын эхлэлтийн санхүүгийн тайлан.
Categories
Авто зам, замын байгууламжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл

Бүрдүүлэх материал

  1. Хүсэлт гаргагчийн мэдээлэл
  2. Холбогдох ажлын үйл ажиллагааны төрлийг хүссэн өргөдөл
  3. Удирдах ажилтнуудын мэдээлэл
  4. Инженер, техникийн ажилтны мэдээлэл
  5. Машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтын мэдээлэл
  6. Үйлдвэрлэлийн баазын мэдээлэл
  7. Ажлын хэсэг өргөдлийг хүлээж авснаас хойш дүгнэлт гаргах явцад шаардлагатай бусад баримт бичгийг шаардаж болно
  8. Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь тухайн ажлыг гүйцэтгэхэд технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байхын зэрэгцээ нийт машин механизм, тоног төхөөрөмжийн 60-аас доошгүй хувь нь тусгай зөвшөөрөл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй өөрийн өмчлөлийн машин механизм, тоног төхөөрөмжтэй байна.

Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагаас баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажлын 21 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ.

Categories
Татвар санхүү

Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх

  1. Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт);
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Хуулийн этгээдийн дүрэм;
  4. Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Хуулийн этгээдийн банкны дансны хуулга;
  6. Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар;
  7. Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол).
Categories
Татвар санхүү

Татварын хувь хэмжээ болон хөнгөлөлт чөлөөлөлт

20.1.Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

20.2.Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна.

20.2.1.энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод

– Эрхийн шимтгэлийн орлого 10%

– Ногдол ашгийн орлого 10%

– Хүүгийн орлого 10%

– 10 хувиар;

– Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого 2 хувиар;

– Үл хөдлөх хөрөнгийн татвар 0,6-1%

20.2.3.энэ хуулийн 18.6.5-д заасан орлогод – Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого 40 хувиар;

20.2.4.энэ хуулийн 18.6.6, 18.6.8-д заасан орлогод 

– Тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой аж ахуйн нэгжид шилжүүлсэн ашиг 20 хувиар;

Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар;

20.2.7.Энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар, оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2,5-5%

20.3.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд тогтворжуулах гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд тогтворжуулсан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.

Categories
Ажиллах хүч авах тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх бичиг баримт:

  1. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхдээ гадаадаас ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, ажлын цар хүрээ, хугацаа, ажиллах хүчний онцлог, оршин суугаа газар, мэргэжлийн ур чадвар, туршлага, чадварын тодорхойлолтын баримт бичгийг бүрдүүлнэ
  2. ААН-ийн бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  3. Гадаадын хуулийн этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ
  4. Гадаад ажиллах хүчний паспортын хуулбар
  5. Гадаад ажиллах хүчний техникийн гэрчилгээний хуулбар
  6. Хөдөлмөр эрхлэлтийн баталгаажуулсан бичиг

 Өргөдөл гаргах хугацаа: Ажлын 21 хоног, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг 14 хоногоор сунгана.

 Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь дээд тал нь 1 жил хүчинтэй байх бөгөөд түүнээс урт хугацаагаар сунгах боломжтой.

Categories
Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардагдах бичиг баримт: (Маягт К-2)

  1. Өргөдөл (К-4 маягт)
  2. Монгол Улсын татвар төлөгчийн гэрчилгээ (Татварын алба)
  3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
  4. Хайгуулын талбай бүрийн байршил болон үлдсэн хайгуулын талбайн байршил, булангийн солбицол, хилийн зураг 2 хувь
  5. Тогтоосон үйлчилгээний төлбөрийг төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
  6. Эрдэс баялгийн хорооны хуралдааны тэмдэглэл, хайгуулын ажлын үр дүнг тайлагнадаг төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэлэлцэн батална
  7. Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн тухай баримт
  8. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралт (эх хувь)
  9.  Улсын төсвийн хөрөнгөөр ​​хайгуул хийсэн талбайд сонгон шалгаруулалт явуулах байгууллага, албан тушаалтны шийдвэр
  10. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан.
Categories
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл

Хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд шаардагдах материал:

  1. Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл (Маягт К-6)
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 49.1, 49.2-т заасан нөхцөл байдалд үүссэнийг нотлох баримт.

(49.1- Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг Иргэний хууль, Компанийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу өөрчлөн байгуулсан бол шинээр байгуулагдсан эрх хүлээн авагч болон холбогдох компани тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлж болно.

49.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдсан хайгуул, хайгуулын ажлын материал, тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдсан, татвар төлсөн болохыг нотлох баримт бүрдүүлэн тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно.)

  1. Шилжүүлсэн лиценз, хавсралт (эх хувь)
  2. Шилжүүлсэн болон үлдсэн талбайн тодорхойлолт (Маягт К-10)
  3. Шилжүүлэгч, хүлээн авагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх)
  4. Хүлээн авагч хуулийн этгээд тусгай зөвшөөрлөөр олгогдсон даалгавраас үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт (К-7 маягт)
  5. Тогтоосон үйлчилгээний төлбөрийг төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
  6. Уурхайн нөхөн сэргээлтийн талаарх байгаль орчны хяналтын байгууллагын тодорхойлолт
  7. Байгаль орчныг нөхөн сэргээх зардлыг дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт
  8. Талбайн булангийн солбицол, байршил, хилийн зураг 2 хувь.
Categories
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахад шаардлагатай бичиг баримтууд:

  1. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл (Маягт К-11)
  2. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралт (эх хувь)
  3. Тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, хайгуулын төлбөрөөс багагүй ажил гүйцэтгэсэн баримт
  4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталгаажуулсан баримт
  5. Энэ шатанд хайгуулын ажил дууссан тухай тайлан, хүргэлтийг баталгаажуулсан баримт
  6. Тогтоосон үйлчилгээний төлбөрийг төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
Categories
Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл

Тусгай зөвшөөрөл хүсэхэд шаардагдах бичиг баримт, материал:

  1. Өргөдлийн маягт (үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааны цар хүрээ, хугацааг тодорхой заасан байх)
  2. Өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бөгөөд улсын статистикийн гэрчилгээг бүрдүүлнэ
  3. Хүсэлт гаргагч нь иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар шаардлагатай.
  4. Холбогдох төрлийн ажлын шаардлага хангасан нийт инженер техникийн ажилтны төгсөлтийн гэрчилгээ, мэргэжлийн инженерийн зэрэг олгох гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
  5. 30 метрээс өндөр, 60 метрээс илүү урттай, 16 давхраас дээш барилга байгууламжийн хувьд ус, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил, барилгын зураг төслийг барилгын яамны хуралдаанаар шийдвэрлэнэ. Архитектурын зураг төслийн магадлалын дүгнэлтийн хуулбарыг хавсаргана.
  6. Татвар төлсөн гэрчилгээ

 Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад шаардагдах бичиг баримт (дээрх баримт бичиг дээр нэмэлтээр):

  1. Үйлдвэрлэлийн техникийн гарын авлагын бүртгэлийн хуулбар
  2. Бүтээгдэхүүний гэрчилгээний хуулбар (аж ахуйн нэгжид хамаарах)
  3. Бүтээгдэхүүний туршилтын гэрчилгээ (аж ахуйн нэгжийн хамаарах)

Барилга угсралтын ажлын зөвшөөрлийг 5 жилээр олгодог ба мөн хугацаагаар сунгана.

 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа инженер техникийн ажилтны мэдээллийг цахим хэлбэрээр мэдээллийн санд оруулах шаардлагатай.  Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн барилгын төслийн тайланг мэдээллийн санд бүртгүүлнэ.

 Гадаадын хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн орчуулгын баталгаажуулсан хуулбарыг хавсаргана.

 Зөвшөөрлийн өргөдөл гаргах хугацаа: Хуулийн этгээдийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг 14 хоногоор сунгана.

 Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол шалтгааныг тодорхой бичсэн бичгээр хариу өгнө. 

Categories
Оршин суух зөвшөөрөл авах

Оршин суух зөвшөөрөл авах дараалал

  1. МУ-д зорилгод нийцсэн зохих ангиллын Визийн зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн, харьяатын газарт гаргана.
  2. МУ-аас гадаад улсад суугаа элчин сайдын яам, Консулын газарт болон МУ-ын хилийн боомт дээр виз мэдүүлэх.
  3. МУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ.
  4. МУ-д нэвтэрсэн өдрөөс хойш хуанлийн 21 хоногийн дотор “Оршин суух зөвшөөрөл” хүснэ.