Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ХУУРАМЧ МЕССЕЖ БОЛОН ДУУДЛАГААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ!

Smishing (SMS + Phishing): Энэ нь хуурамч мессеж (SMS)-ээр дамжуулан хүмүүсийн хувийн болон санхүүгийн мэдээллийг хулгайлах оролдлого юм.

Mishing (Mobile + Phishing): Энэ нь гар утасны дуудлагаар дамжуулан хуурамч мэдээлэл өгч, хүмүүсийг хуурч мэдээлэл авах арга юм.

Сүүлийн үед дараах агуулгатай хуурамч мессежээр дамжуулан хувийн болон санхүүгийн мэдээллийг хууль бусаар авах оролдлого нэмэгдэж байна.

  1. “Таны интернэт банкны нууц үг түгжигдсэн тул нууц үгээ шинэчилнэ үү.” (Мессежнээс гараад холбоосыг идэвхжүүлэхийн тулд дахин нээнэ үү. Эсвэл холбоосыг Safari хөтөч дээрээ хуулж аваад нээнэ үү.)”
  2. “Таны дансанд сэжигтэй гүйлгээ илэрсэн тул та дараах холбоосоор баталгаажуулна уу.” : https://transbankmnonga.mn. (хуурамч сайт руу чиглүүлэх)

Эдгээр мессеж нь таны санхүүгийн болон хувийн мэдээллийг хууль бусаар ашиглах зорилготой тул сэжигтэй холбоос дээр дарж, мэдээллээ оруулахаас зайлсхийхийг анхааруулж байна.

Манай банк таны мэдээллийг онлайнаар авах хүсэлт гаргадаггүй. Иймд тодорхойгүй эх сурвалжаас ирсэн холбоос дээр дарж, мэдээллээ алдахаас сэргийлээрэй.

Анхаарах зүйлс:

  1. Танихгүй дуудлага, мессежинд хувийн мэдээлэл өгөхөөс татгалзаарай.
  2. Албан ёсны эх сурвалжийг заавал шалгаж баталгаажуулаарай.
  3. Сэжигтэй тохиолдолд банк эсвэл хамааралтай байгууллагатай шууд холбоо бариарай.
Categories
Ногоон төслийн зээл Жижиг дунд бизнесийн зээл

Бүтээгдэхүүний давуу тал

  • Зээлийн хугацаа болон үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа урт, 3 төрлийн валютаар олгох боломжтой;
  • Харилцагч уг төслийн зээлийн хүрээнд бизнесийн үндсэн загвараа өөрчлөх улмаар нөөцийн илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн загвар руу шилжих боломжтой.
Categories
Ногоон төслийн зээл Жижиг дунд бизнесийн зээл

Бүтээгдэхүүний нөхцөл

Нөхцөл

Төгрөг Ам.доллар

Евро

Зээлийн дээд хэмжээ

Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно.
Зээлийн хүү /сарын/ 2.0%- 1.6% 1.5% – 1.1%

1.5%-1.1%

Зээлийн хүү /жилийн/

24.0%-19.2% 18.0%- 13.2% 18.0%-13.2%
Зээлийн хугацаа 60 хүртэл сар

36 хүртэл сар

Зээл олгосны шимтгэл

Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөг Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1,500 ам.доллар болон түүнтэй тэнцэх евро
Нэмэгдүүлсэн хүү

Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү

Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл

0%
Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа

  12-24 сар хүртэл

Өргөдлийн хураамж

30,000 төгрөг
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж

Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг

Зээлийн бодит өртөг /жилээр/: 19.7%-24.5%

Categories
Ногоон төслийн зээл Жижиг дунд бизнесийн зээл

Тавигдах шаардлага

  • Бизнесийн эргэлтийн хөрөнгийн татан авалт нь шугамын зээлийн дүнтэй уялдаж байх;
  • Сүүлийн 12 сар тасралтгүй бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай, шинээр эхэлсэн бизнесийн хувьд сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байх;
  • Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан байх;
  • Санхүүгийн тайлангууд нь татварын албаар баталгаажсан байх;
  • Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй;
  • Банкны шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх;
Categories
Ногоон төслийн зээл Жижиг дунд бизнесийн зээл

Бүрдүүлэх материал /Иргэн/

  • Зээл хүссэн албан тоот;
  • Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/;
  • Бизнесийн үйл ажиллагааны танилцуулга;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ, зээл авах тухай тогтоол;
  • Аудит, татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан /сүүлийн 1-3 жил/;
  • Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
  • Зээлийн зориулалтын талаарх мэдээлэл, гэрээ, төсөл, тооцоо гэх мэт;
  • Барьцаа хөрөнгийн мэдээлэл, бичиг баримт, лавлагаа;
  • Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд
Categories
Нийгмийн хариуцлага

Тээвэр хөгжлийн банкны нийгмийн хариуцлагын зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд банкны үйл ажиллагаа болон үнэ цэнээрээ дамжуулан харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, боловсрол, хөгжилдэвшилд анхааран, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд өөрсдийн хувь нэмрээ урт хугацаанд, тасралтгүй, хариуцлагатайгаар оруулах юм.

Бид дараах 5 чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлж байна:

  1. Боловсрол
  2. Эрүүл мэнд
  3. Байгаль орчин
  4. Хүний эрх
  5. Ил тод, хариуцлагатай байдал
Categories
Жендерийн эрх тэгш байдлын дэмжигч банк

Тээвэр хөгжлийн банк нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн талаар баримтлах банкны бодлогоо тодорхойлох, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг харилцагчдаа хүргэх, жендэрийн нөлөөллөөс үүдэлтэй банкны үйл ажиллагаанд үүсэх эрсдэлийг бууруулах, хянах, удирдах зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлэх механизмаар банк дотроо Жендерийн хороог байгуулан ажиллаж байна.

Жендэрийн эрх тэгш байдлын бодлого нь дараах чиглэлүүдэд хэрэгжиж байна:

  1. Институцийн түвшин

Ажилтнуудын хүйсээр ангилсан тоон мэдээллийг бүртгэх, холбогдох дүн шинжилгээг хийх, шийдвэр гаргахад ашиглах, жендэрийн мэдрэмжтэй арга барилыг өдөр тутмын үйл ажиллагаа, засаглал, гүйцэтгэлийг үнэлэх үйл явцад нэвтрүүлэн хэрэгжүүлэх, ингэхдээ шаардлагатай санхүүгийн болон хүний нөөц бололцоог ашиглах;

  1. Харилцагчийн түвшин

Банк нь жендэрийн тэгш оролцоог хангасан харилцагчийн сегментчлэл, зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрсдэлийн үнэлгээ, маркетинг зэргийг харилцагчдаа санал болгож буй үйлчилгээндээ харгалзан үзэж ажиллана;

  1. Нөлөөллийн түвшин

Банк нь үйл ажиллагаагаараа дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих олон улсын санал санаачлага, хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд өөрийн хувь нэмрийг оруулж ажиллана.

Categories
Тогтвортой тайлагнал

Банкны тогтвортой тайлагнал, аливаа санхүүжиллтийн үр дүнг хэмжих үүднээс Монгол улсын тогтвортой санхүүгийн холбоо ТоС гишүүдийн хагас жилийн тайлан, Гадаад эх үүсвэрийн тайлан, Монгол Банкны ногоон зээлийн тайлан, Банкны ногоон эх үүсвэрийн тайлангуудыг холбогдох зохицуулагч байгууллага руу хагас жил болон улирлын давтамжтайгаар тайлагнадаг. GIP гишүүнчлэлийн хүрээнд жил бүр ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудын хэрэгжилтийг тайлагнадаг байна. Мөн банкны санхүүжүүлсэн хүлэмжийн хийг PCAF гишүүнчлэлийн хүрээнд тусгайлсан нэг сектороор тооцоолон тайлагнах ажлын бэлтгэлийг хангаж байна.

Categories
Бүтээгдэхүүн үйлчилгээ

Тээвэр хөгжлийн банк нь иргэд болон байгууллагын харилцагчдадаа байгаль орчин, нийгэмд ээлтэй  ногоон санхүүжилтийн дараах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

  1. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Ногоон төслийн зээл /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/
  2. Байгаль орчинд ээлтэй Цахилгаан автомашины зээл /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/
  3. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн үйлчилгээ /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/
Categories
Тогтвортой хөгжлийн бодлого

Тээвэр хөгжлийн банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогоо боловсруулан батлуулснаар банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилго, түүний үзэл баримтлалыг бэхжүүлэх тус чиглэлээр баримтлах банкны бодлогыг тодорхойлох, банкнаас санхүүжүүлэх үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт, үр нөлөөний хэмжих үзүүлэлт зэргийг батлан өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг бодлогын суурь зарчим нь НҮБ-ын 2015 онд тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол улсын “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан 8 зарчмыг үндэслэн Банкны бизнесийн болон дотоодын үйл ажиллагаанд удирдлага болгодог.