Categories
Billionaire Платинум Виза карт

Visa International байгууллагатай хамтран Монголд анх удаа өндөр зэрэглэлийн Billionaire Platinum 21 гр цэвэр метал төлбөрийн картыг нэвтрүүллээ.

Categories
Billionaire Алтан Виза карт

Visa International байгууллагатай хамтран Монголд анх удаа өндөр зэрэглэлийн Billionaire Gold 21 гр цэвэр метал төлбөрийн картыг нэвтрүүллээ.

Categories
Billionaire Даймонд UP карт

Unionpay International байгууллагатай хамтран Монголд анх удаа өндөр зэрэглэлийн Billionaire Diamond Duralumin метал төлбөрийн картыг анхлан нэвтрүүллээ.

Categories
Төгрөгийн дебит карт
Картын төрөл  
• Дебит
Categories
Billionaire Даймонд UP карт

Энэхүү карт нь аяллын даатгал, худалдаа үйлчилгээний байгууллагын хөнгөлөлт урамшуулал, Олон улсын нисэх онгоцны буудлын VIP хүлээлгийн танхимд үйлчлүүлэх эрх мөн дотоод, гадаадын консьерж үйлчилгээ гэх мэт олон дагалдах үйлчилгээг агуулсан ба харилцагч таны амьдралын хэв маягт нийцсэн, нэр төрийн тань төгс илэрхийлэх болох төлбөрийн цогц шийдэл юм.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдал

2024 оны 11-р сар

Тээвэр хөгжлийн банк нь Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан UNICEF Mongoliaын Хүүхдийн сан болон IWFCI Mongolia хамтран зохион байгуулж буй ГАЛА арга хэмжээнд дэмжин ажиллагч байгууллагаар ивээн тэтгэн оролцлоо. 

Categories
WeChat Pay үйлчилгээ

Танилцуулга

 

Дэлхийн 64 улсад нэвтэрсэн Хятадын №1 цахим төлбөрийн хэрэгсэл Tencent Holdings Limited компанийн WECHAT PAY олон улсын төлбөр хүлээн авах систем Монгол Улсад албан ёсоор  нэвтэрлээ. Монгол Улс нь WECHAT PAY-ийг нэвтрүүлсэн 65 дах орон, Монгол төгрөг нь WECHAT PAY системийг дэмждэг 25 дах валют болж байгаа юм. Хятад жуулчид болон бизнес эрхлэгчид Монгол Улсад wechat-аар төлбөр тооцоо хийн Монголын аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог хүлээн авах боломжийг Тээвэр хөгжлийн банк болон Qpay үйлчилгээг нэвтрүүлэгч ККТТ компанийн хамт олон хамтран бий болголоо.

Хятадын мобайл төлбөр тооцооны шинэ тоглогч Wechat Pay үйлчилгээгээр дамжуулан гар утсаа ашиглан төлбөр тооцоог түргэн  шуурхай гүйцэтгэх боломжтой юм. Wechat нь 2011 оноос БНХАУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө хамгийн өргөн хэрэглэгддэг аппликейшн болсон ба нийт идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд эхний тавд ордог. Wechat Pay буюу Wechat дотор суурилсан төлбөрийн систем нь БНХАУ-д хамгийн их хэрэглэгчтэй төлбөрийн систем ба БНХАУ-ын хүн амын 84% нь хэрэглэдэг.

Монгол Улсад албан ёсоор системийн холболт хийгдсэнээр Хятад улсын иргэд Монголд дараах төрлүүдээр төлбөр төлөх боломжтой юм.

  1. Scan to Pay – Wechat хэрэглэгч статик QR уншуулан гүйлгээ хийх;
  2. Scan to Pay – Wechat хэрэглэгч динамик QR уншуулан гүйлгээ хийх;
  3. In App Pay – Мерчантын апп дээрээс нэхэмжлэх бүхий deep link (дийп линк) гүйлгээ хийх Mini Program Pay тун удахгүй.
Мерчант болох
  1. Та мерчант болохыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр салбарт хандан төгрөгийн харилцах данс нээлгэх;
  2. Мерчантын гэрээ байгуулах;
  3. Системийн холболт хийлгэх бол ККТТ-с холболтын API мэдээллийг авах;
  4. Төлбөр дансанд орох хугацаа: Гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 1 хоногт орно;
  5. Шимтгэл: Олон улс дамнасан гүйлгээ учир үнийн дүнгийн 2%.
Түгээмэл асуулт хариулт

Асуулт: Харилцагч та хэрхэн мерчантаар элсэх хүсэлт гаргах вэ?

Хариулт:

Сайн байна уу. Монгол Улсад үйлчилгээ үзүүлж буй ААН болон иргэд Wechat Pay төлбөр хүлээн авах боломжтой ба мерчантаар элсэх хүсэлтэй байгаа тохиолдолд:

  • Тээвэр хөгжлийн банканд төгрөгийн харилцах данс нээлгэх;
  • Аль ч салбарт хандан тухайн харилцагчийн үйлчилгээний ажилтнаас Wechat Pay үйлчилгээ авах гэрээ болон маягтыг бөглөн мерчантаар элсэх боломжтой.

Асуулт: Төгрөгийн дансаа шууд холбох боломжтой юу?

Хариулт:

Сайн байна уу. Тийм ээ. Төгрөгийн харилцах данс нээлгэсэн тохиолдолд гүйлгээ шууд тухайн дансанд төгрөгөөр орох болно.

Асуулт: Монгол Улсаас БНХАУ-руу Юань шилжүүлэх боломжтой юу?

Хариулт:

Одоогийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-руу Wechat Pay ашиглан гүйлгээ хийх боломжгүй ба зөвхөн БНХАУ-аас төлбөр хүлээн авах боломжтой.

Асуулт: “Монгол иргэд Wechat Pay картаа холбох боломжтой юу?”

Хариулт:

Сайн байна уу. Уучлаарай Wechat Pay – ын журмын дагуу Монгол иргэд картаа холбож гүйлгээ хийх боломжгүй байгаа.

Асуулт: Мерчантын шимтгэл хэдэн хувь бэ? Мөн ханшийн зөрүүний талаар?

Хариулт: Мерчантын шимтгэлийн хувь 2% байна. Ханшийн хувьд Wechat -ын талаас ирүүлсэн ханшаар бодогдон харилцагчийн Тээвэр хөгжлийн банкны төгрөгийн дансанд орох болно.

Асуулт: Гэрээ байгуулснаас хойш хэд хоногийн дотор Wechat төлбөр хүлээн авах QR код хэдий хугацаанд бэлэн болох вэ?

Хариулт: Мерчант нь Wechat Pay үйлчилгээний гэрээ байгуулсны дараагаар Wechat – ын талаас зөвшөөрөл олгосон даруйд QR кодтой холболт хийж ажлын 2-3 хоногт багтан мерчантын QR кодыг олгох боломжтой.

Categories
WeChat Pay үйлчилгээ

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Гүйлгээний шимтгэлийн хувь 2.0%
Categories
WeChat Pay үйлчилгээ

Танилцуулга татах

ЭНД ДАРЖ танилцуулгатай танилцана уу.

Categories
Олон улсын банкны үйлчилгээ

Эх үүсвэрийн өргөн боломж

Худалдааны санхүүжилтийн чиглэлээр дэлхийн нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллага (Commerzbank AG, Sumitomo Mitsui Banking Corporation болон IBEC) зэрэг экспортыг дэмжих агентлагууд болон Хөгжлийн банкуудтай хамтран ажиллаж, харилцагчийн эргэлтийн хөрөнгийн эрэлтийг хямд эх үүсвэрээр хангах зорилго тавин ажиллаж байна.