Categories
Бүтээгдэхүүн үйлчилгээ

Тээвэр хөгжлийн банк нь иргэд болон байгууллагын харилцагчдадаа байгаль орчин, нийгэмд ээлтэй  ногоон санхүүжилтийн дараах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

  1. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Ногоон төслийн зээл /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/
  2. Байгаль орчинд ээлтэй Цахилгаан автомашины зээл /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/
  3. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн үйлчилгээ /Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу/
Categories
Тогтвортой хөгжлийн бодлого

Тээвэр хөгжлийн банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогоо боловсруулан батлуулснаар банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилго, түүний үзэл баримтлалыг бэхжүүлэх тус чиглэлээр баримтлах банкны бодлогыг тодорхойлох, банкнаас санхүүжүүлэх үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт, үр нөлөөний хэмжих үзүүлэлт зэргийг батлан өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг бодлогын суурь зарчим нь НҮБ-ын 2015 онд тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол улсын “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан 8 зарчмыг үндэслэн Банкны бизнесийн болон дотоодын үйл ажиллагаанд удирдлага болгодог.

 

Categories
Тогтвортой санхүүжилт

Банкны тогтвортой санхүүжилтийн зорилт нь байгаль орчин, нийгмийн ашиг тусыг оновчтой тодорхойлсон төслүүдэд хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэхэд оршдог.

Энэ хүрээнд банк нь олгож буй зээлд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, харилцагч болон банканд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах замаар 2030 он гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх тогтвортой санхүүжилтийн чиглэлээр олгосон зээлийн багцын хэмжээг 5 хувьд хүргэх онцлох зорилт тавиад байна.

Уг зорилгын хүрээнд 2024 оны 2-р улирлын байдлаар тогтвортой санхүүжилтийн чиглэлээр шинээр олгосон зээлийн багцын хэмжээ нь нийт зээлийн багцын 2.7%-ийг эзэллээ.

Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчин, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм зааврыг мөрдөн ажилладгаас гадна дор дурьдсан олон улсын гэрээ хэлэлцээр, протоколын үзэл баримтлалыг өөрийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлэлцлүүддээ хэрэгжүүлж мөрдөж ажиллахыг зорьдог. Үүнд:

    • Олон улсын санхүүгийн корпораци (цаашид “ОУСК” гэх)-ийн Гүйцэтгэлийн 8 стандарт (IFC 8 Performance Standards);
    • Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Холбоо (цаашид “ТоС холбоо” гэх)- ны Тогтвортой санхүүжилтийн 8 зарчим;
    • Бүс ба Зам санаачилгын Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд (Green Investment Principles for the Belt and Road Initiative).

Банк нь ТоС хөтөлбөрийн хүрээнд гаргасан “Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагаа” болон “Анхаарах үйл ажиллагаа” жагсаалтад багтсан үйл ажиллагааг санхүүжүүлдэггүй.

Тээвэр хөгжлийн банкны Байгаль орчин, Нийгмийн Бодлоготой ЭНД ДАРЖ танилцана уу.

Categories
Тогтвортой Хөгжил

Дэлхий дахинаа цар тахал, уур амьсгалын дулаарал зэрэг үйл явц олон улсын байгууллага, томоохон улс орнуудын тогтвортой өсөлтийн зорилтууддаа хүрэх үйл ажиллагааг хурдасгаж, ногоон өсөлт, хариуцлагатай санхүүжилтийн трендийг бий болгосон. Бид байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх тогтвортой хөгжлийн зорилтыг хангах бизнесийн үйл ажиллагааны загварыг боловсруулан хэрэгжүүлж байгаа ба тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн олон улсын стандартад нийцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шинээр гадаад эх үүсвэр татах, байгаль орчинд ээлтэй бизнесийн шийдэл, шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэх Тогтвортой шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Categories
Төслийн зээл, хамтын санхүүжилт

Давуу тал

  • Бизнесийн онцлогт тохирсон уян хатан нөхцөл;
  • Урт хугацаат санхүүжилт;
  • Харилцагчийн бизнесийн чиглэл, эрэлт хэрэгцээнд тулгуурласан.
Categories
Платинум Юнионпэй карт

Дебит нөхцөл

Картын нөхцөл Платинум Юнионпэй карт
Картын төрөл Дебит / кредит
Харилцах дансны валют Төгрөг, Доллар, Юань, Евро
Элсэлтийн хураамж 500,000 төгрөг
Картын хугацаа 3 жил
Яаралтай карт гаргах хураамж 5,000 төгрөг
Бусад банкны АТМ-с бэлэн зарлага гаргах 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Бусад банкны АТМ-р үлдэгдэл шалгах 100 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Дотоодын банкаар картын үлдэгдэл шалгах
Пин код өөрчлөх /Банк, пин пад/ 1,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Интернэт пин код авах, өөрчлөх /Банк/ Шимтгэлгүй
Дахин захиалгын хураамж 250,000 төгрөг
Нэг өдөрт хийх бэлэн зарлагын лимит 50,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Нэг өдөрт хийх худалдан авалтын лимит 300,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Харилцах дансны доод үлдэгдэл 5,000 төгрөг/ 10 ам.доллар/ 10 евро / 50 юань
Categories
Даатгал, зуучлал

Тээвэр хөгжлийн банк нь Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар тогтоолоор Даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч даатгалын мэргэжлийн оролцогч болж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу даатгалын цогц үйлчилгээг салбар, нэгжүүдээрээ дамжуулан харилцагчдадаа хүргэн ажилладаг.

ХАГ-НИЙ ДАГУУ ДААТГАГЧТАЙ ДАРААХ ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗУУЧИЛЖ БАЙНА

  1. Автотээврийн хэрэгслийн даатгал
  2. Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
  3. Үл хөдлөх хөрөнгийн даатгал (Орон сууц, Амины сууц, Зуслангийн байшин, Оффис, Үйлдвэрлэл болон Үйлчилгээний зориулалттай обьект гэх мэт)
  4. Хөдлөх хөрөнгийн даатгал (Тавилга, эд хогшил, Цахилгаан бараа, Тоног төхөөрөмж)
  5. Гадаадад зорчигчдын аяллын даатгал
  6. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон дэлхийн дахинд үйлчлэх эрүүл мэндийн даатгал
  7. Иргэдийн гэнэтийн ослын даатгал
  8. ВИП карт эзэмшигчийн даатгал
  9. Тусгай нөхцөлт даатгал
  10. Түрээслэгчийн хариуцлагын даатгал

БАНКНЫ ДААТГАЛ ЗУУЧЛАЛЫН ДАВУУ ТАЛ

Даатгалын үйлчилгээг банкны зуучлагчаар дамжуулан авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлөхгүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү бага хураамжаар, илүү их хамгаалалттай нөхцөлтэйгээр даатгуулах боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай юм.

Categories
Даатгал, зуучлал

ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛЫН ЭРХТЭЙ АЖИЛТНУУД

Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан “Банкны даатгалын зуучлагчийн эрх олгох сургалт”-д хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтнуудын мэдээллийг байршуулав.

Салбар, нэгжийн нэр Албан тушаал Нэр Эрх авсан огноо Хаяг
Төв оффис Даатгал зуучлалын ахлах мэргэжилтэн Н.ГАРАВСҮРЭН 2023 он Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпийн гудамж 19А, Шангри-Ла оффис
Төв оффис Даатгал зуучлалын  мэргэжилтэн З.ӨРНӨЛТ 2023 он Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпийн гудамж 19А, Шангри-Ла оффис
Наран салбар Харилцааны менежер Г.ЭНХБАТ 2020 он Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж-35, “Наран Молл” Их дэлгүүр, 1, 2-р давхар
Мөнх тауэр салбар Салбарын захирал Э.АРИУНТӨГС 2023 он Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө гудамж, 1-р хороо, 19-р хороолол,  Мөнх Тауэр, 1-р давхар
Харилцааны менежер  Б.ЭНХЗУЛ 2024 он
Сэнтрал салбар Салбарын захирал З.БОЛОРМАА 2020 он Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 4-р давхар, 412-413 тоот
Сидар салбар Салбарын захирал С.АЗЖАРГАЛ 2024 он Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Сидар сити резиденс хотхон, 1-р давхар
Сакура салбар Харилцагчийн үйлчилгээний ахлах ажилтан Б.ЦЭРМАА 2024 он Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их Монгол улсын гудамж, Сакура Бьюлдинг төв, 1-р давхар
Шангри-Ла салбар Салбарын ахлах менежер О.АМАР 2024 он Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпийн гудамж 19А, Шангри-Ла оффис, 6-р давхар
Зүүн дөрвөн зам салбар Харилцагчийн үйлчилгээний ахлах ажилтан П.ТҮШИНЗАЯА 2024 он Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Наран шоп худалдааны төвийн 2-р байр, 1-р давхар
Премиум салбар Салбарын ахлах менежер Г.БАЯРМАА 2023 он Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу гудамж, Премиум палас, 2-р давхар
Ривер гарден салбар Салбарын захирал  И.ОЮУНЧУЛУУН 2024 он Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монгол улсын гудамж, Ривер гарден хотхон, 308-р барилга, 1-р давхар

 

Даатгалын зуучлалтай холбоотой мэдээллийг та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбарт хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдон авч болно.

Categories
Даатгал, зуучлал

ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ ДААТГАЛЫН КОМПАНИУД

АМАР ДААТГАЛ ХХК

БОДЬ ДААТГАЛ ХК

МОНГОЛ ДААТГАЛ ХК

МАНДАЛ ДААТГАЛ ХК

ТЭНГЭР ДААТГАЛ ХК

ХААН ДААТГАЛ ХХК

МИГ ДААТГАЛ ХХК

ИНШҮРКО ДААТГАЛ ХХК

Categories
Даатгал, зуучлал

ДААТГАЛЫН ТОХИОЛДЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  1. Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах,
  2. Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах,
  3. Зураг, бичлэгээр баталгаажуулж авах,
  4. Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгнө.