Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Д.Ашидмаа

Дашням овогтой Ашидмаа нь 1984-1989 онд ОХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль, 1996-1998 онд АНУ-ын Виржиния мужийн Политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн

Тэрээр 1989-1990 онд материалимпекс хангамжийн нэгдлийн импортын мэргэжилтэн, 1990-1992 онд Монгол Улсын Хөдөлөмөрийн яаманд гадаад харилцааны мэргэжилтэн, 1992-1996 онд АНУ-ын Монгол улсад суугаа ЭСЯ-ны эдийн засгийн туслах, 1998-2004 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монголын өмч хувьчлалын төслийн санхүүгийн шинжээч, 2006-2007 онд Монголын ипотекийн корпорацид Гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгч, 2004-2009 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн эдийн засгийн бодлогын шинэчлэлийн төслийн бизнес санхүүгийн зөвлөх, 2009-2011 онд Энержи ресурс ХХК-ийн дэд захирал ба компанийн нарийн бичгийн дарга, 2011-2014 онд Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-д Хөрөнгө оруулагчдын харилцаа, засаглал хариуцсан захирал, 2014-2022 онд Хасбанканд Засаглал хариуцсан захирал, Компанийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Ч.Зоригтбаатар

Чансаа овогтой Зоригтбаатар нь 1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Банк санхүүгийн эдийн засагч мэргэжлээр Бакалавр, 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль эрх зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр Бакалавр, Магистр зэрэг тус тус хамгаалж төгссөн.

Тэрээр банк санхүүгийн байгууллагад 25 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа 1996 онд Төрийн өмчийн хорооны хуулийн зөвлөх, 1997-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1998-2006 онд Монголбанкны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн, 2006-2009 онд Зоос банканд эрх зүйн газрын захирал, Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн, 2016 онд Төрийн банкны ахлах мэргэжилтэн мөн өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр одоог хүртэл ажиллаж байна.

Ч.Зоригтбаатар нь Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Б.Баттүшиг

Батсүрэн овогтой Баттүшиг нь 2008 онд АНУ-ын Дикинсоны Улсын Их сургуулийг улс төр судлалын бакалаврын зэрэг, түүхийн бага мэргэжилтэйгээр, 2014 онд АНУ-ын Чикаго-Кентын Хуулийн сургуулийг Жүрис Доктор зэрэгтэйгээр тус тус сурч төгссөн бөгөөд 2014 онд Иллинойс мужийн Хуульчдын холбоонд, 2021 онд Монголын Хуульчдын холбоонд мөн 2022 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд тус тус элссэн.

Тэрээр банк санхүүгийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд  2015-2018 онуудад Өмгөөллийн Жи Ти Эс ХХН-д ахлах хуульч, нөхөрлөлийн гишүүн мөн 2019 онд Өмгөөллийн Ди Би энд Жи Ти Эс ХХН-д хамтран үүсгэн байгуулагчаар тус тус ажиллаж байсан ба 2023 оноос Ондо Холдинг ХХК-ийн стратеги хариуцсан захирал, 2024 оноос Гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

Ийнхүү Тээвэр хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

Categories
Төлөөлөн удирдах зөвлөл

Х.Баттулга

Х.Баттулга нь 2023 оны 4 дүгээр сараас Тээвэр хөгжлийн банкны Дотоод аудитын газрын захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Арилжааны банканд 2010 оноос хойш аудит, хяналт шалгалтын чиглэлээр ажилласан туршлагатай тэрээр 2010-2013 онд Хадгаламж банканд хянан шалгагч, ахлах хянан шалгагч, 2013-2019 онд Төрийн банканд ахлах хянан шалгагч, 2019-2021 оны Кредит банканд Дотоод аудитын хэлтсийн захирал, 2021-2023 онд Тээвэр хөгжлийн банканд зайны хяналтын албаны захирал, ерөнхий аудитын албаны захирал албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байв.

Х.Баттулга нь 2000-2006 онд Улаанбаатар хотын 11-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүү, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2022 онд МУИС-ийн Хууль, зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Мөн Компанийн засаглалын сургалтад хамрагдсан.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Н.Түвшинжаргал

Н.Түвшинжаргал нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Тэрээр МУИС-ийг 2000 онд Санхүүч, эдийн засагч мэргэжлээр, 2003 онд Бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн.

Н.Түвшинжаргал нь банк, санхүүгийн салбарт 2002 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа ХААН Банкны Дотоод хяналтын газар Хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Салбарын удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн, Байгууллагын банкны газрын Харилцааны менежер, Бизнес инкубатор төвийн Бизнес зөвлөх, Салбарын захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Эрсдэл хариуцсан дэд захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Өмчийн харилцаа хариуцсан захирал, Улаанбаатарын иргэдийн банк хариуцсан захирал, Жижиг дунд бизнесийн банк хариуцсан захирал, 2022 оноос Эн Ти Эм Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Төслийн зөвлөх албан тушаалд тус тус ажилласан туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Г.Энхбат

Г.Энхбат нь 2023 оны 9 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

2005 онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийг программ хангамжийн инженерээр бакалавр зэрэгтэй төгссөн..

Тэрээр банк, санхүүгийн салбарт Мэдээллийн технологийн чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд Худалдаа хөгжлийн банкнаас ажлын гараагаа системийн эрхлэгч албан тушаалаар эхэлж, 2011 онд Ахлах ажилтан, 2012 онд Суурь системийн хэлтсийн захирал, 2021 онд Мэдээллийн технологийн газрын захирал албан тушаалд aтус тус томилогдон ажиллаж байсан.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

М.Батмөнх

М.Батмөнх нь 2023 оны 10 дүгээр сарын 16-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Зээл хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

М.Батмөнх нь банк санхүү, уул уурхайн салбарт дунд болон ахлах түвшний удирдлагын багт 22 жил ажилласан туршлагатай. 2001 онд ХасБанканд Жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж ХасБанкны салбар, Зээлийн удирдлагын газрын Зээл эрхлэх хэлтэс, Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, Тусгай актив, Иргэдийн банкны газрын Харилцагчийн үйлчилгээний төв, Харилцагчийн удирдлагын хэлтэс, Дата шинжилгээний хэлтэс, Иргэдийн банкны зээлийн үйл ажиллагааны газрыг удирдаж олон өөрчлөлт, шинэчлэлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

М.Батмөнх нь 2001 онд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Санхүү-эдийн засагч, мэдээлэл зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд Бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан. 2011-2013 онд АНУ-ын Висконсин Мадисоны Их Сургуулийн Банкны ахисан түвшний сургууль (GSB) төгссөн. 2016, 2018 онд ХБНГУ-ын Шпаркассе Банкны Академийн сургагч багшийн сургалтад хамрагдаж сургагч багш болсон. Монголын банк, санхүүгийн салбарт мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх зорилготой Шпаркассе банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан, Монголбанк болон Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академийн хамтарсан төслүүдэд зээлийн мастер сургагч багшаар ажилладаг.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Т.Максат

Т.Максат нь 2023 оны 11 дугаар сарын 22-ны өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Т.Максат нь банк санхүүгийн салбарт 16 жил, гадаад валют, үнэт металлын арилжааны удирдлага, банкны хөрөнгө, санхүүгийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд 2008 онд ХасБанкнаас ажлын гараагаа  Актив, пассивын менежер албан тушаалаар эхэлж, Дилер, Ахлах дилер албан тушаалыг хариуцан ажилласан бөгөөд 2020 оноос эхлэн Тээвэр хөгжлийн банканд удирдах ажилтнаар томилогдон ажиллаж байна.

Т.Максат нь 2004-2008 онд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, Люксембург улсын Засгийн Газрын хөтөлбөр хэрэгжүүлэг Санхүүгийн хөтөлбөр солилцооны агентлаг (Agence de Transfert de Technologie Financière)-ийн Мэргэшсэн дилер болон Хөрөнгө санхүүгийн удирдлагын сертификат, Германы Төв банк (Deutsche Bundesbank)-ны “Нөөцийн удирдлага” сэдвээрх туршлага солилцооны хөтөлбөрийн гэрчилгээ, Люксембургийн их сургуулийн “Хувийн банкны удирдлага”-ын 1-р түвшний сертификатыг тус тус эзэмшиж буй мэргэжлийн албан тушаалтан юм.

Монголын банкны холбооны дэргэдэх Хөрөнгө зохицуулалтын мэргэжлийн зөвлөлийн дэд дарга, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд Илтгэгч ажлыг хариуцан, дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр хүргэн ажиллаж байна.

Categories
Үнэт зүйл

ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ

  1. Өөрчлөлт хөгжилд тэмүүлэгч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй
  2. Өөрийгөө таних, хөгжүүлэхийн төлөө тасралтгүй суралцагч
  3. Зорилгоосоо няцдаггүй, сахилга баттай, манлайлагч
Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2022 оны 5-р сар

“WECHAT PAY” системээр дамжуулан төлбөр хүлээн авах үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүллээ.