Банкны гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаанд SWIFT GPI үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.
Зохиогч: Nasantsatsral B
Тээвэр хөгжлийн банк нь TranzAxis төлбөрийн системийг нэвтрүүлсэн Монголын анхны арилжааны банк боллоо.
Дэлхийн дижитал төлбөрийн технологийн компани болох Visa International байгууллагад үндсэн гишүүн болсон 6 дахь банк боллоо.
Нидерланд улсад төвтэй Нүүрстөрөгчийн Нягтлан Бодох Бүртгэлийн Санхүүгийн Түншлэлд (PCAF)-д гишүүнээр нэгдлээ.
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад Тээвэр хөгжлийн банк 88-д эрэмбэлэгдлээ.
“ТОП-100 ААН”-ийг аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр шалгаруулан өргөмжилсөн юм.
Монголын ууган арилжааны банкуудын нэг Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 26 дахь жилдээ санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн хандлагаар түүчээлэн, найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн найдвартай түнш банк байхаас гадна олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээ, Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрд нийцсэн, харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчлан ажилладаг билээ.
Банкны санхүүгийн үзүүлэлт жилээс жилд хурдацтай өсөж, банкны системд эзлэх байр суурь улам бүр өргөжин тэлсээр байна. Өнгөрсөн онд нийт актив 1.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны үзүүлэлтээс 59.9 хувиар өссөн онцлог жил боллоо.
Бидэнд итгэл хүлээлгэж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм харилцагч, байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эрхэм харилцагч таны хайртай үрсийг гэрэлт ирээдүйд хөтлөх “Алтан зоос” хүүхдийн хадгаламждаа 2023.05.15-06.09-ний өдрийг дуустал урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлээ.
Урамшуулалт хөтөлбөрийн хугацаанд “Алтан зоос” хүүхдийн хадгаламждаа 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр орлого нэмсэн болон шинээр хадгаламж нээсэн харилцагч бүрд 10,000 төгрөгийн урамшууллыг нэмж бэлэглэх юм.
Бүтээгдэхүүний ерөнхий нөхцөл
| АНГИЛАЛ | ЖИЛИЙН ХҮҮ | ХУГАЦААНААС ӨМНӨ ЦУЦЛАХАД ОЛГОХ ХҮҮ | ДООД ҮЛДЭГДЭЛ | |
| MNT | Алтан зоос хүүхдийн хадгаламж | 13.50% | 4.80% | 10,000 төгрөг |
Та бүхэн өөрт ойр байрлах манай салбар нэгжүүдээр үйлчлүүлэн урамшуулалд хамрагдаарай.
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
Хүүхдийн баярын мэнд хүргэе!
Тээвэр хөгжлийн банк Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр тодорлоо.
Олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа япон улсад нээлээ.
Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Б.Энэрэлт томилогдлоо.
Тээвэр хөгжлийн банкны хугацаагүй хадгаламжийн нөхцөлд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараах өөрчлөлт орж байна.
Хугацаагүй хадгаламжид тооцох жилийн хүү:
| Төгрөг | Ам.доллар | Евро | Юань | Иен |
| 8.0% | 1.2% | 1.20% | 1.20% | 1.20% |
“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн үйлчлэх хугацаа тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тохиолдолд дээрх нөхцөлийг мөрдөх болно.