Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

А.Сандагсүрэн

А.Сандагсүрэн нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Банкны салбарт 2005 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай банкир бөгөөд Зоос банканд зээлийн эдийн засагч, эрсдэлийн эдийн засагч, тооцооны төвийн эрхлэгч, Төрийн банканд салбарын захирал, байгууллагын харилцааны хэлтсийн захирал, Чингис хаан банканд бизнес хөгжлийн газрын захирал, 2019-2021 онд Кредит банканд Тэргүүн дэд захирал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажиллаж байсан.

Тэрээр 1995-2001 онд Улаанбаатар хот, Физик, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд 2005 онд МУИС-ийг банк санхүүч мэргэжлээр бакалавр, 2008 онд МУИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр магистр, МУИС-ийг санхүүгийн мэргэжлээр докторант, 2017 онд Австрали улсын төв Күүнсландын их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагын магистрын зэргийг тус тус амжилттай хамгаалсан. Банк санхүү, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 17 жилийн ажлын туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Э.Мөнхжаргал

Э.Мөнхжаргал нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Хувийн банк хариуцсан захирал, Гүйцэтгэх захирлын орлогч албан тушаалуудад томилогдон ажиллаж байна.

2009 онд МУИС-ийн Математик Компьютерын сургуулийг эдийн засгийн математик загварчлалаар бакалавр зэрэгтэй, 2013 онд МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийг математикийн ухааны магистр зэрэгтэй төгссөн бөгөөд 2015-2017 онд Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэгтэй тус тус суралцаж төгссөн байна. Люксембургийн Вант Улсад “UBS” банканд хөрөнгийн удирдлагын газарт ажиллах хугацаандаа АНУ-ын Нью-Йоркийн Их сургуульд удирдах ажилтнуудад зориулсан Удирдахуйн ухааны хөтөлбөр, сургалтад амжилттай суралцсан.

Тэрбээр банк, санхүүгийн салбарт эрсдэлийн удирдлага, засаглал, хөрөнгө оруулалтын чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 2009 онд зах зээлийн эрсдэлийн шинжээчээр “Чингис Хаан” банкнаас ажлын гараагаа эхэлж, улмаар 2013 онд эрсдэлийн хэлтсийн захирал, 2017 оноос Капитрон банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал болон Эрсдэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

Ц.Болор

Ц.Болор нь 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Тээвэр хөгжлийн банкны Санхүү хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэлт, хөрөнгө зохицуулалт, санхүүгийн удирдлага, төлөвлөлт, даатгалын үйл ажиллагааны чиглэлээр банк, санхүүгийн салбарт 15-аас дээш жил ажилласан туршлагатай. Үүнээс 10 жилийн хугацаанд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, түүний Хас Банк, Тэнгэр Даатгал зэрэг охин компаниудад зах зээлийн эрсдэлийн менежерээс Санхүү, хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд дэвшин ажиллаж байсан туршлагатай.

Ц.Болор нь Их Британийн Лондон хотын Сити их сургуулийн Бэйэс Бизнесийн Сургуулийг (хуучнаар н.Кассын нэрэмжит) Банк, ОУ-ын санхүүгийн Магистр зэрэгтэй төгссөн ба Их Британийн Мэргэшсэн Даатгалын Институтийн Серт CII түвшинд суралцан мэргэжил дээшлүүлсэн.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

С.Бямбадэлгэр

С.Бямбадэлгэр нь 2024 оны 09 дугаар сарын 19-ний өдрөөс Тээвэр хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан захирал албан тушаалд томилогдон ажиллаж байна.

 

С.Бямбадэлгэр нь 2010 онд Хаан банкнаас ажлын гараагаа эхэлж, тус банканд Хөрөнгө оруулалтын банк хариуцсан мэргэжилтэн, Эрсдэлийн мэргэжилтэн, Ахлах эрсдэлийн мэргэжилтнээр, Люксембургийн Вант Улсын “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажиллаж байсан туршлагатай. 2018 оноос Тээвэр хөгжлийн банканд Зах зээлийн эрсдэлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар, 2021 оноос Дэд захирал, Иргэдийн банк хариуцсан албан тушаалд томилогдон ажилласан туршлагатай.

С.Бямбадэлгэр нь 2006-2010 онд Монгол улсын их сургуулийг Эдийн засаг, статистик чиглэлээр Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, 2014-2016 онд Люксембургийн их сургуульд Банк санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан. АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд удирдах ажилтнуудад зориулсан Удирдахуйн ухааны сургалтад хамрагдсан, банк санхүү, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа мэргэжлийн албан тушаалтан юм.

Categories
Гүйцэтгэх удирдлагын баг

В.Туулмаа

В.Туулмаа нь 2021 оны 8 дугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал албан тушаалд ажиллаж байна.

Банк, санхүүгийн салбарт 1996 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай банкир бөгөөд ажиллах хугацаандаа Сангийн яамны харьяа Банкны өр барагдуулах газарт нягтлан бодогч, зээлийн ажилтан, ахлах, ажилтан, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Зоос банканд зээлийн хяналтын мэргэжилтэн, ахлах ажилтан, Жижиг дунд бизнесийн зээлийн хэлтсийн захирал, Байгууллагын банкны хэлтсийн захирал, Төрийн банкны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах ажилтан, Байгууллагын банкны газарт төсөл хариуцсан ахлах ажилтан, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Зээлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал, Бизнес удирдлагын газрын захирал, Цахим банкны төвийн захирал, 2016-2021 онуудад Кредит банканд Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал, Зээлийн газрын захирал, Байгууллагын банкны газрын захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан.

1995 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2004 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2009 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлагын магистр зэргийг тус тус хамгаалсан.

Categories
Алтны харилцах данс

Бүтээгдэхүүний нөхцөл

АЛТНЫ ХАРИЛЦАХ ДАНСНЫ НӨХЦӨЛ
Дансны валют XAU – Алт /трой унци/
Жилийн хүү 0.0%
Доод үлдэгдэл 0 унци алт
Categories
Нүүр

Алтны харилцах данс

Алт олборлогч, уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж буй хуулийн этгээд, байгууллагууд биет алтаа банканд эрсдэлгүй, найдвартайгаар байршуулах үйлчилгээ.