Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Тээвэр хөгжлийн банк дахин тодорч энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авлаа.

“ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэн алдаршуулахдаа харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчлан улсын татварын орлогын голлох хэсгийг бүрдүүлж буй 100 аж ахуй нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч” хэмээн зүй ёсоор тодруулдаг билээ.

Тээвэр хөгжлийн банк нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын банк, санхүүгийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн иж бүрэн “Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны” үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлж улс орны эдийн засгийн хөгжилд 28 дахь жилдээ бодит хувь нэмрийг оруулан ололт амжилтаар дүүрэн урагшилсаар байна.

Тээвэр хөгжлийн банк нь 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө, 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, үйл ажиллагааны цэвэр орлого 19 хувийн өсөлтийн амжилттайгаар 2024 оныг үдэж, улсын төсөвт нийт 4 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүллээ.

Оны бусад ололт амжилтуудаас дурдвал, “PCI Security Standard Council” байгууллагаас гаргасан, картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн хувилбар болох “PCI-DSS стандартын 4.0.1”-ийг богино хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. Түүнчлэн БНХАУ-ын олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй Зүүн Хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар хэрэгжүүлсэн анхны банк боллоо.

Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчид, хамтран ажилладаг түншүүддээ амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн зэрэгцээ банкны энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй ажилтан албан хаагчид болон хувь нийлүүлэгчдэдээ гүнээ талархал илэрхийлье.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” CIPS СИСТЕМИЙН ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХЬ АНХНЫ ГИШҮҮН БАНК БОЛЛОО

Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк боллоо.

БНХАУ-ын Ардын банк буюу Төв банкны олон улсын дэвшилтэт мөнгөн гуйвуулга, төлбөр тооцооны хил дамнасан энэхүү систем нь харилцагчийн хэрэгцээ, хэв маягт тохирсон “Хурдан, Хялбар, Хэмнэлттэй” гэсэн давуу талтайгаар юанийн гүйлгээг гүйцэтгэх дэвшилтэт технологийн дэд бүтэц юм.

Одоогоор олон улсын банкнуудаас CIPS системд өөрийн данстай, түүгээрээ дамжуулж гүйлгээ илгээж, хүлээн авах эрхтэй буюу шууд оролцогч 170 банк байдаг бол эдгээр шууд оролцогчоор дамжуулан уг системд нэвтрэх эрхтэй шууд бус оролцогч 1,500 орчим банкнууд элсэн ороод байна.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд CIPS системд шууд оролцогчийн давуу эрхтэйгээр элсэн орсноор дараах давуу талыг бий болгох юм.

  • Харилцагч байгууллага, иргэдэд илүү хялбар бөгөөд хурдан (бодит цагийн горимтойгоор), хямд өртөгтэй, найдвартай, аюулгүй байдлыг хангасан олон улсын төлбөр тооцооны шийдлийг санал болгох;
  • Монгол улс, БНХАУ болон бусад зүүн хойд Азийн улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих;
  • Үндэсний эдийн засгийн санхүүжилтийн сувгийг төрөлжүүлэх;
  • Монголбанкнаас баримталж буй төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг олон талын стратегийн ач холбогдолтой юм.

Энэхүү үйл явдал нь Тээвэр хөгжлийн банкны хувьд “Дэлхийд юанийн төлбөр тооцооны CIPS сүлжээнд нэгдсэн Монгол Улсыг төлөөлөх анхны банк” болоод зогсохгүй нийт харилцагчдын банканд хүлээлгэсэн итгэл, хариуцлагын илэрхийлэл болж байна.

Categories
Улирлын санхүүгийн тайлан

2025 оны I улирал

САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН

(Сая төгрөг)

1

ХӨРӨНГӨ

1.1

Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

174,658

1.2

Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө

103,400

1.3

Хөрөнгө оруулалт

84,673

1.4

Зээл (цэвэр дүнгээр)

669,223

1.4.1

     Хэвийн зээл

615,567

1.4.2

     Чанаргүй зээл

85,067

1.4.3

     Зээлийн хойшлогдсон төлбөр

(102)

1.4.4

     Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага

22,789

1.4.5

     Зээлийн эрсдэлийн сан

(54,098)

1.5

Дериватив санхүүгийн хөрөнгө

534

1.6

Бусад санхүүгийн хөрөнгө

615

1.7

Бусад санхүүгийн бус хөрөнгө

47,061

1.8

Үндсэн хөрөнгө

18,548

1.9

Борлуулах зориулалттай хөрөнгө

18,387

1.10

Биет бус хөрөнгө

12,954

1.11

Нийт хөрөнгийн дүн

1,130,053

2

ӨР ТӨЛБӨР

2.1

Харилцах

                            63,244

2.2

Хадгаламж

                          614,566

2.3

Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр

                          128,696

2.4

Бусад эх үүсвэр

                          85,101

2.5

Дериватив санхүүгийн өр төлбөр

                               1,866

2.6

Бусад өр төлбөр

                            24,065

2.7

Нийт өр төлбөрийн дүн

                          917,538

3

ӨӨРИЙН ХӨРӨНГӨ

3.1

Хувь нийлүүлсэн хөрөнгө

                          146,474

3.2

Нэмж төлөгдсөн капитал

                            15,654

3.3

Халаасны хувьцаа

                            (7,032)

3.4

Хуримтлагдсан ашиг

                            50,595

3.5

Бусад өөрийн хөрөнгө

                                     6,833

3.6

Өөрийн хөрөнгийн дүн

                          212,515

4

ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН

                      1,130,053

(Сая төгрөг)

ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС

Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр)

   13,410

 

ОРЛОГЫН ТАЙЛАН

(Сая төгрөг)

1

Хүүний орлого

                          38,647

1.1

     Монголбанканд байршуулсан хөрөнгийн

                                  –

1.2

     Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн

                                  243

1.3

     Үнэт цаасны

                               2,678

1.4

     Зээлийн

                          34,432

1.5

Бусад хүүний орлого

                               1,294

2

Хүүний зардал

                            25,959

2.1

     Харилцахад төлсөн хүү

                               486

2.2

     Хадгаламжид төлсөн хүү

                            22,177

2.3

     Зээлийн хүүний зардал

                            1,324

2.4

     Үнэт цаасны хүүний зардал

                                  105

2.5

     Бусад хүүний зардал

                               1,867

3

Цэвэр хүүний орлого (1-2)

                            12,688

4

Эрсдэлийн сангийн зардал

                            2,214

4.1

     Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн

                                     –

4.2

     Үнэт цаасны

                                      –

4.3

     Зээлийн

                            2,214

5

Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4)

                            10,474

6

Бусад орлого

                            15,619

6.1

Хүүний бус орлого

                            13,377

6.1.1

     Арилжааны орлого

                            1,898

6.1.2

     Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого

                            10,982

6.1.3

     Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого

                               497

6.1.4

     Бусад хүүний бус орлого

                               –

6.2

Бусад  орлого, олз

                                  2,242

7

Бусад зардал

                            20,674

7.1

Хүүний бус зардал

                            20,580

7.1.1

     Бусад эрсдэлийн сангийн зардал

                               958

7.1.2

     Арилжааны зардал

                               1,274

7.1.3

     Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал

                            10,458

7.1.4

     Хураамж, шимтгэлийн зардал

                               518

7.1.5

     Үйл ажиллагааны бусад зардал

                            7,372

7.2

Бусад зардал, гарз

                               94

8

Татварын өмнөх ашиг (5+6-7)

                            5,419

9

Орлогын албан татварын зардал

                               559

10

Татварын дараах ашиг (8-9)

                            4,860

11

Бусад дэлгэрэнгүй орлого

                                  –

12

Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн 

                            4,860

 

МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ

БАЙВАЛ ЗОХИХ

БИЕЛЭЛТ

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа

≥ 9%

23.3%

Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа

≥ 12%

23.3%

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт

≥ 25%

33.3%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар)

< ±15%

4.6%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт)

< ±30%

9.8%

 

БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАН

АКТИВЫН ХЭЛБЭР

ҮЛДЭГДЭЛ
(сая төгрөг)

ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ

1

Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй)

2.9%

1.1

Банкны хувьцаа эзэмшигч

1.2

Банкны эрх бүхий албан тушаалтан

1.3

Банкны бусад холбогдох этгээд

Зээл

6,012

2.9%

2

Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй)

10.2%

2.1

Банкны хувьцаа эзэмшигч

Зээл

100

0.0%

2.2

Банкны эрх бүхий албан тушаалтан

Зээл

854

0.4%

2.3

Банкны бусад холбогдох этгээд

Зээл

20,164

9.7%

 

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

“ХАДГАЛАМЖТАЙ БОЛ КРЕДИТ КАРТТАЙ АЯН” ЗАРЛАГДЛАА

Хадгаламж барьцаалсан кредит картын “Хадгаламжтай бол Кредит карттай аян” 2025.06.30-ны өдрийг дуустал зарлагдлаа.

Аяны нөхцөл:

Gold Visa / Gold UP карт 

  1. 10-50 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa болон Union Pay алтан карт хураамжгүй.
  2. 50-100 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Visa алтан карт үнэгүй+Priority Pass гишүүнчлэлийн эрх үнэгүй.

_______________________________________________________

Billionaire Visa Gold /Platinum Visa карт 

  1. 100-500 сая төгрөгийн хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг элсэлтийн хураамжийг 50 хувийн хөнгөлөлттэй олгоно;
  2. 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчид кредит карт захиалбал Billionaire Visa Gold, Platinum Visa картыг 100% элсэлтийн хураамжаас чөлөөлнө.

Аяны шаардлага: Хадгаламжийн хугацаа 12 сар болон түүнээс дээш байх.

Кредит карт захиалснаар дараах давуу талуудыг эдлэх боломжтой:

  1. Хадгаламжийн үнийн дүнгийн 80% хүртэл зээлийн эрх тогтоолгох боломж;
  2. Priority Pass-н гишүүнчлэлийн 5 жилийн эрх үнэгүй;
  3. ПОС, E-Commerce худалдан авалтад эхний 50 хоног хүүнээс чөлөөлөгдөх боломжтой.

Billionaire Visa Gold/Platinum Visa цэвэр метал карт

  1. “Vault” гишүүнчлэлийн эрхийн 50% хөнгөлөлт;
  2. “Billionaire X” тансаг зэрэглэлийн авто машин ашиглах эрх;
  3. “Vault”-ийн 10% буцаан олголт, ”Alfie” рестораны 5% буцаан олголт авах боломжтой.

Харилцагч та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан үйлчилгээг авах боломжтой.

Картын дэлгэрэнгүй мэдээллийг:

  1. Billionaire Visa Gold, Platinum Visa картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  2. Visa, UnionPay картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн  1800 – 9999 лавлах утсанд хандаарай.