Банкны карт болон картын мэдээллээ бусдад алдахаас урьдчилан сэргийлж, дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй:
- Харилцагч та өдөр тутмын картын гүйлгээгээ интернет банк дахь картын хуулга, имэйлээр илгээгддэг гүйлгээний мэдэгдэл ашиглан хянах, эсвэл мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлж, гүйлгээний мэдээллийг шуурхай хүлээн авах;
- Картын эмзэг мэдээлэл болох картын дугаар, CVV код, ПИН код зэргээ бусдад дамжуулахгүй, нууц байдлыг чанд хадгалах;
- Картын гүйлгээ хийх үед соронзон туузтай төлбөрийн хэрэгслээс зайлсхийх;
- АТМ болон ПОС терминал ашиглахдаа ПИН кодоо зөвхөн өөрийн гараар оруулж, хэн нэгэнд хэлэхгүй, харагдуулахгүй байхыг анхаарах;
- АТМ-аар үйлчлүүлэхдээ карт уншдаг хэсэгт нууц камер, картын мэдээлэл хуулбарлах нэмэлт төхөөрөмж байгаа эсэхийг сайтар нягтлах;
- Онлайнаар худалдан авалт хийхдээ тухайн цахим хуудас нь гүйлгээний мэдээллийг тань нууцалдаг SSL-ээр (https://) баталгаажсан эсэхийг шалгах;
- Үл мэдэгдэх эх сурвалжаас ирсэн сэжигтэй холбоос линк эсвэл хавсралтуудыг нээхгүй байх, картын мэдээллээ оруулахгүй байх;
- Банканд бүртгэлтэй утасны дугаар и-мэйл хаягаа өөрчилсөн тохиолдолд банкны салбар нэгжид хандаж эсвэл интернет банк ашиглан мэдээллээ шинэчилж байх;
- Хэрэв та картаа гээсэн, хулгайд алдсан бол дараах сувгаар картаа яаралтай хаалгах боломжтой:
ㅤㅤㅤ- 1800-1999 лавлах дугаарт холбогдон картаа хаалгах;
ㅤㅤㅤ- Интернет банкаараа нэвтрэн картаа идэвхгүй болгох;
ㅤㅤㅤ- Өөрт ойр байрлах салбар нэгжид хандах;
- Хэрэв та өөрөө гүйлгээ хийгээгүй, эргэлзээтэй, сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд яаралтай банканд хандаж, шалгуулах хэрэгтэй.