Categories
Гадаад шилжүүлэг илгээх

Гадаад төлбөр тооцоо илгээхэд зайлшгүй анхаарах санамжууд

Харилцагч та гадаад улс орнууд руу гадаад төлбөр тооцоо илгээх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу. 

  1. Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал тодруулж асуух шаардлагатай.
  2. Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж, хувийн зураг болон бичлэг алдсанаас болж ямар нэгэн дарамт шахалтад орж, энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү. 
  3. Хэрэв та санамсаргүй байдлаар сугалаанд хожсон, их хэмжээний бэлэн мөнгө хүлээн авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч, энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэргийн түгээмэл тохиолдол байдгийг анхаарна уу.
  4. Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэбсайтаар өргөдөл ирүүлэх боломжтой.

Хариулт үлдээнэ үү