Categories
Даатгал, зуучлал

Тээвэр хөгжлийн банк нь  Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар тогтоолоор Даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч даатгалын мэргэжлийн оролцогч болж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу даатгалын цогц үйлчилгээг салбар, нэгжүүдээрээ дамжуулан харилцагчдадаа хүргэн ажилладаг.

Бид харилцагчдынхаа даатгалын хөтөч, туслагч нь байж таны хэрэгцээнд тохирсон даатгалын нөхцлийг санал болгон, таны алтан цагийг хэмнэн ажиллаж байна.

Банкны даатгал зуучлалын давуу тал:

Даатгалын үйлчилгээг банкны зуучлагчаар дамжуулан авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлөхгүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү бага хураамжаар, илүү их хамгаалалттай нөхцөлтэйгээр даатгуулах боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн