Categories
Хөндлөнгийн аудитын тайлан

2024

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

IBAN ДАНСНЫ ДУГААРЫГ 2025.04.01-НЭЭС ЭХЛЭН АШИГЛАЖ ЭХЭЛНЭ

Тээвэр хөгжлийн банк IBAN дансны дугаарыг 2025.04.01-нээс эхлэн ашиглаж эхэлнэ.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын систем рүү шилжиж буй билээ. Энэхүү өөрчлөлт нь гүйлгээний аюулгүй байдал, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой.

IBAN дансны дугаар гэж юу вэ?

IBAN нь International Bank Account Number гэсэн үгний товчлол бөгөөд харилцагчийн банк, улс болон дансны дугаар гэх мэт чухал мэдээллүүдийг агуулсан 20 орон бүхий дансны дугаарлалт юм. IBAN дугаарыг ашигласнаар олон улсын гүйлгээ, төлбөр тооцоог, аюулгүй гүйцэтгэх боломжтой.

Дансны дугаар: MN81 0019 009000012345

  1. MN – Улсын код
  2. 81 – Хяналтын орон
  3. 0019 – Банкны дугаар
  4. 009000012345 – Дансны дугаар

Харилцагч та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны Интернэт банкаар дамжуулан IBAN дугаараа шалгах болон хуулах зааварыг хүргэж байна.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 60.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4 дэх заалт, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, 11.4 дэх заалт, 11.6 дахь заалт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №Т/25-05 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

  1. Хурал хийх газар: Тээвэр хөгжлийн банк ХК-ийн төв байр буюу Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла оффис, 15 давхрын хурлын танхим
  2. Хурал эхлэх цаг: 14.00 цагт
  3. Бүртгэлийн өдөр: 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр
  4. Хэзээ: 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр
  5. Хурал хийх хэлбэр: Биечлэн

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

Танилцах асуудал:

  1. Банкны 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх танилцуулга;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга;
  3. Активыг холбогдох сангаас хаасан болон активыг тэнцлээс хассан талаарх тайлангийн танилцуулга.

Хэлэлцэх асуудал:

  1. Банкны 2024 оны хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Банкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх тухай
  3. Бусад.
Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК КАРТЫН СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН PCI-DSS СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь PCI Security Standard Council байгууллагаас гаргасан, картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн хувилбар болох PCI-DSS стандартын 4.0.1 хувилбарыг үйл ажиллагаандаа богино хугацаанд амжилттай нэвтрүүлж, олон улсын магадлан итгэмжлэгдсэн ISOQAR India Private Limited  байгууллагаар аудит хийлгэн сертификатаа албан ёсоор хүлээн авлаа.

Банк нь тус стандартыг нэвтрүүлснээр харилцагчдынхаа төлбөрийн картын мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах, баталгаажуулах найдвартай орчныг бүрдүүлээд зогсохгүй мэдээллийн аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаа, программ хангамж, сүлжээний тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангасан чухал үйл явдал боллоо

PCI DSS стандарт нь нэр хүндтэй олон улсын болон дотоодын зохицуулагч байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхий дахины картын төлбөрийн салбарт хэрэглэгддэг олон улсын аюулгүй байдлын стандарт юм. Энэхүү стандартыг гаргагч PCI Security Standard Council байгууллага нь  American Express, Discover Financial Services, JCB International, Mastercard Worldwide болон Visa International байгууллагуудын хамтран байгуулсан байгууллага бөгөөд дансны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах стандартуудыг тасралтгүй хөгжүүлдэг.

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангах хүрээнд олон улсын стандартад нийцсэн шинэчлэлтийг банкны үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй нь харилцагчдынхаа болон санхүүгийн салбарт үзүүлэх итгэлцэл, үнэ цэнийг улам бүр батжин бэхжүүлж, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэдгээ баталгаажууллаа.

Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд чандлан хамгаалж,  хариуцлагатай найдвартай санхүүгийн үйлчилгээг хүргэж ажиллах болно.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК БНХАУ-ЫН CIPS СИСТЕМД ШУУД ОРОЛЦОГЧООР НЭГДЭН ОРОХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА

“Тээвэр хөгжлийн банк” нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны систем болох (CIPS)-д шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй төв Ази дахь анхны арилжааны банк боллоо. Ингэснээр тус банк нь Монгол улсаас юанийн төлбөр тооцоог дэлхийн хаана ч найдвартай, түргэн шуурхай, бодит цагийн горимд /Real-time Gross Settlement/ гүйцэтгэх боломжийг харилцагчдадаа бүрдүүлжээ.

БНХАУ нь олон улсын зах зээлд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх, эргэлтийг хурдасгах, төлбөр тооцоогоо найдвартай гүйцэтгэх зорилгоор 2015 онд “Хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндэсний систем” (CIPS)-ийг нэвтрүүлсэн байдаг.

CIPS СИСТЕМИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  1. Гадаад шилжүүлгийн хурд, хялбар байдал: CIPS систем нь юанийн төлбөр тооцоог бодит цагийн горимд гүйцэтгэх боломжийг олгох бөгөөд гадаад шилжүүлгийг урьд өмнө нь байгаагүй маш богино хугацаанд, хялбар гүйцэтгэх боломжийг олгоно.
  2. Банк хоорондын хамтын ажиллагаа: CIPS системд 169 банк санхүүгийн байгууллага шууд оролцогчоор элсэн орсон бөгөөд олон улсад нэр хүндтэй тэдгээр  байгууллагуудтай юанийн төлбөр тооцоог шууд хийх боломж бүрдэнэ.
  3. Банкны оролцогчдын төрөл: CIPS систем нь шууд болон шууд бус оролцогч гэсэн ангилалтай байдаг. Шууд оролцогч нь төлбөр тооцоог дундын банкаар дамжуулахгүйгээр гүйцэтгэх эрхтэй байдаг бол Шууд бус оролцогч нь дундын банкаар дамжуулан гүйцэтгэдэг гэдгээрээ ялгаатай юм.

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШИНЭ АЛХАМ

“Тээвэр хөгжлийн банк” нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч, санхүүгийн тогтвортой түнш банк байхын сацуу олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа улам бүр нэмэгдүүлэхийг зорин ажилладаг. Энэхүү стратегийн хүрээнд банк нь олон улсын томоохон төлбөрийн системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, хамтын үнэ цэнийг эрхэмлэн ажиллаж байна.

CIPS системд шууд оролцогчоор элссэн энэхүү онцгой үйл явдал нь тус банкны санхүүгийн чадавхаа өндөр түвшинд бэхжүүлж, олон улсын банк санхүүгийн стандарт, зохицуулагч байгууллагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг бүрэн ханган ажилласны үр дүн юм.

“Тээвэр хөгжлийн банк” нь харилцагчдынхаа үнэт хэрэгцээг мэдэрч, итгэл төгс хамтын ажиллагаа, хөгжлийн хурдаар  түүчээлж, дэлхийн түвшний банк болохоор зорьж байна.