Хеджед хадгаламж |
Үйлчилгээний нөхцөл |
|
Дансны валют |
Төгрөг |
|
Хугацаа |
6 сар |
12 сар |
Жилийн хүү |
6.0% |
7.0% |
Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү |
2.0% /жилийн хүү/ |
|
Доод үлдэгдэл |
1,000,000,000 төгрөг |
|
Хүү олгох давтамж |
Хугацааны эцэст |
|
Сар: 1 сар 2025
- Зээлийн хугацаа болон үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа урт, 3 төрлийн валютаар олгох боломжтой;
- Харилцагч уг төслийн зээлийн хүрээнд бизнесийн үндсэн загвараа өөрчлөх улмаар нөөцийн илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн загвар руу шилжих боломжтой.
|
Нөхцөл |
Төгрөг | Ам.доллар |
Евро |
|
Зээлийн дээд хэмжээ |
Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно. | ||
| Зээлийн хүү /сарын/ | 2.0%- 1.6% | 1.5% – 1.1% |
1.5%-1.1% |
|
Зээлийн хүү /жилийн/ |
24.0%-19.2% | 18.0%- 13.2% | 18.0%-13.2% |
| Зээлийн хугацаа | 60 хүртэл сар |
36 хүртэл сар |
|
|
Зээл олгосны шимтгэл |
Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ нь 1,500,000 төгрөг | Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ нь 1,500 ам.доллар болон түүнтэй тэнцэх евро | |
| Нэмэгдүүлсэн хүү |
Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү |
||
|
Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл |
0% | ||
| Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа |
12-24 сар хүртэл |
||
|
Өргөдлийн хураамж |
30,000 төгрөг | ||
| Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж |
Зээл судлах үеийн лавлагаа тутамд /Иргэн, Байгууллага/ – 1,000 төгрөг |
||
Зээлийн бодит өртөг /жилээр/: 19.7%-24.5%
- Бизнесийн эргэлтийн хөрөнгийн татан авалт нь шугамын зээлийн дүнтэй уялдаж байх;
- Сүүлийн 12 сар тасралтгүй бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай, шинээр эхэлсэн бизнесийн хувьд сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байх;
- Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх чадвартай байх;
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан байх;
- Санхүүгийн тайлангууд нь татварын албаар баталгаажсан байх;
- Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй;
- Банкны шаардлага хангасан барьцаа хөрөнгөтэй байх;
- Зээл хүссэн албан тоот;
- Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/;
- Бизнесийн үйл ажиллагааны танилцуулга;
- Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулсан гэрээ, зээл авах тухай тогтоол;
- Аудит, татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан /сүүлийн 1-3 жил/;
- Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл, лиценз, патент;
- Зээлийн зориулалтын талаарх мэдээлэл, гэрээ, төсөл, тооцоо гэх мэт;
- Барьцаа хөрөнгийн мэдээлэл, бичиг баримт, лавлагаа;
- Бизнесийн онцлогоос шалтгаалан шаардагдах бусад бичиг баримтууд
Тээвэр хөгжлийн банкны нийгмийн хариуцлагын зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд банкны үйл ажиллагаа болон үнэ цэнээрээ дамжуулан харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, боловсрол, хөгжилдэвшилд анхааран, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд өөрсдийн хувь нэмрээ урт хугацаанд, тасралтгүй, хариуцлагатайгаар оруулах юм.
Бид дараах 5 чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлж байна:
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Байгаль орчин
- Хүний эрх
- Ил тод, хариуцлагатай байдал
Тээвэр хөгжлийн банк нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн талаар баримтлах банкны бодлогоо тодорхойлох, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг харилцагчдаа хүргэх, жендэрийн нөлөөллөөс үүдэлтэй банкны үйл ажиллагаанд үүсэх эрсдэлийг бууруулах, хянах, удирдах зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлэх механизмаар банк дотроо Жендерийн хороог байгуулан ажиллаж байна.
Жендэрийн эрх тэгш байдлын бодлого нь дараах чиглэлүүдэд хэрэгжиж байна:
- Институцийн түвшин
Ажилтнуудын хүйсээр ангилсан тоон мэдээллийг бүртгэх, холбогдох дүн шинжилгээг хийх, шийдвэр гаргахад ашиглах, жендэрийн мэдрэмжтэй арга барилыг өдөр тутмын үйл ажиллагаа, засаглал, гүйцэтгэлийг үнэлэх үйл явцад нэвтрүүлэн хэрэгжүүлэх, ингэхдээ шаардлагатай санхүүгийн болон хүний нөөц бололцоог ашиглах;
- Харилцагчийн түвшин
Банк нь жендэрийн тэгш оролцоог хангасан харилцагчийн сегментчлэл, зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрсдэлийн үнэлгээ, маркетинг зэргийг харилцагчдаа санал болгож буй үйлчилгээндээ харгалзан үзэж ажиллана;
- Нөлөөллийн түвшин
Банк нь үйл ажиллагаагаараа дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих олон улсын санал санаачлага, хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд өөрийн хувь нэмрийг оруулж ажиллана.
Банкны тогтвортой тайлагнал, аливаа санхүүжиллтийн үр дүнг хэмжих үүднээс Монгол улсын тогтвортой санхүүгийн холбоо ТоС гишүүдийн хагас жилийн тайлан, Гадаад эх үүсвэрийн тайлан, Монгол Банкны ногоон зээлийн тайлан, Банкны ногоон эх үүсвэрийн тайлангуудыг холбогдох зохицуулагч байгууллага руу хагас жил болон улирлын давтамжтайгаар тайлагнадаг. GIP гишүүнчлэлийн хүрээнд жил бүр ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудын хэрэгжилтийг тайлагнадаг байна. Мөн банкны санхүүжүүлсэн хүлэмжийн хийг PCAF гишүүнчлэлийн хүрээнд тусгайлсан нэг сектороор тооцоолон тайлагнах ажлын бэлтгэлийг хангаж байна.
Тээвэр хөгжлийн банк нь иргэд болон байгууллагын харилцагчдадаа байгаль орчин, нийгэмд ээлтэй ногоон санхүүжилтийн дараах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
Тээвэр хөгжлийн банк нь Тогтвортой санхүүжилтийн бодлогоо боловсруулан батлуулснаар банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилго, түүний үзэл баримтлалыг бэхжүүлэх тус чиглэлээр баримтлах банкны бодлогыг тодорхойлох, банкнаас санхүүжүүлэх үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт, үр нөлөөний хэмжих үзүүлэлт зэргийг батлан өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уг бодлогын суурь зарчим нь НҮБ-ын 2015 онд тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол улсын “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан 8 зарчмыг үндэслэн Банкны бизнесийн болон дотоодын үйл ажиллагаанд удирдлага болгодог.
