Categories
Тогтвортой санхүүжилт

Банкны тогтвортой санхүүжилтийн зорилт нь байгаль орчин, нийгмийн ашиг тусыг оновчтой тодорхойлсон төслүүдэд хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэхэд оршдог.

Энэ хүрээнд банк нь олгож буй зээлд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, харилцагч болон банканд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах замаар 2030 он гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх тогтвортой санхүүжилтийн чиглэлээр олгосон зээлийн багцын хэмжээг 5 хувьд хүргэх онцлох зорилт тавиад байна.

Уг зорилгын хүрээнд 2024 оны 2-р улирлын байдлаар тогтвортой санхүүжилтийн чиглэлээр шинээр олгосон зээлийн багцын хэмжээ нь нийт зээлийн багцын 2.7%-ийг эзэллээ.

Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчин, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм зааврыг мөрдөн ажилладгаас гадна дор дурьдсан олон улсын гэрээ хэлэлцээр, протоколын үзэл баримтлалыг өөрийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлэлцлүүддээ хэрэгжүүлж мөрдөж ажиллахыг зорьдог. Үүнд:

    • Олон улсын санхүүгийн корпораци (цаашид “ОУСК” гэх)-ийн Гүйцэтгэлийн 8 стандарт (IFC 8 Performance Standards);
    • Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Холбоо (цаашид “ТоС холбоо” гэх)- ны Тогтвортой санхүүжилтийн 8 зарчим;
    • Бүс ба Зам санаачилгын Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд (Green Investment Principles for the Belt and Road Initiative).

Банк нь ТоС хөтөлбөрийн хүрээнд гаргасан “Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагаа” болон “Анхаарах үйл ажиллагаа” жагсаалтад багтсан үйл ажиллагааг санхүүжүүлдэггүй.

Тээвэр хөгжлийн банкны Байгаль орчин, Нийгмийн Бодлоготой ЭНД ДАРЖ танилцана уу.

Categories
Тогтвортой Хөгжил

Дэлхий дахинаа цар тахал, уур амьсгалын дулаарал зэрэг үйл явц олон улсын байгууллага, томоохон улс орнуудын тогтвортой өсөлтийн зорилтууддаа хүрэх үйл ажиллагааг хурдасгаж, ногоон өсөлт, хариуцлагатай санхүүжилтийн трендийг бий болгосон. Бид байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх тогтвортой хөгжлийн зорилтыг хангах бизнесийн үйл ажиллагааны загварыг боловсруулан хэрэгжүүлж байгаа ба тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн олон улсын стандартад нийцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шинээр гадаад эх үүсвэр татах, байгаль орчинд ээлтэй бизнесийн шийдэл, шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэх Тогтвортой шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.