Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛД АНХДАГЧ ЦЭВЭР МЕТАЛ КАРТАА ЗАХ ЗЭЭЛД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч “Тээвэр хөгжлийн банк” нь тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт шийдэл бүхий санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг зорилгоо болгон ажилладаг.

Тээвэр хөгжлийн банк нь 2024 онд Visa International болон UnionPay олон улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа  технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр метал хийцлэлтэй өндөр зэрэглэлийн Stainless Steel “Billionaire цэвэр метал” дебит/кредит картыг анхлан нэвтрүүллээ.

Монголд анхдагч болох Метал картыг зах зээлд нэвтрүүлсэн нь банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа төлбөрийн картыг шинэ түвшинд гаргасан түүхэн үйл явдал болж байна. Харилцагчдадаа тусгайлан урлан бүтээсэн энэхүү цэвэр метал карт нь харилцагчийн амьдралын онцгой хэв маягт нийцэж, нэр төрийн төгс илэрхийлэл болно.

Stainless Steel “Billionaire” метал картын харилцагчдад санал болгож буй картын ГОЛ ОНЦЛОГУУД:

  1. Stainless steel цэвэр метал хийцлэл: Тусгайлан урлан бүтээсэн энэхүү карт нь бат бөх хийцлэл, орчин үеийн Минимал дизайн, хэрэглэгчдэд ээлтэй Quick Read загвартай.
  2. Онцгой давуу эрх: Карт эзэмшигчид олон улсын болон дотоодын консьерж үйлчилгээ, олон улсын нисэх онгоцны буудлын амралтын өрөө, хамтрагч брэндүүдийн хөнгөлөлт, урамшуулал гэх мэт олон төрлийн онцгой давуу эрхийг эдлэх боломжтой.
  3. Өндөр нууцлал: Төлбөрийн 3 төрлийн технологи буюу өндөр нууцлал бүхий EMV чип, Contactless, Magnetic stripe технологиудыг нэг дор багтаасан гэдгээрээ онцлог.
  4. Unlock Purchase: Өдрийн гүйлгээний лимит болон Зээлийн эрхийн лимит хамгийн өндөр юм.
  5. Анхдагч: Daimond зэрэглэлийн Union Pay метал картыг анхлан Монгол улсад гаргаж байгаа бөгөөд энэхүү картанд Ази номхон далайн бүс нутагт Limo service анх удаа дагалдаж байгаагаараа мөн онцлог юм.

Тээвэр хөгжлийн банк нь Монголын анхны цэвэр метал картыг зах зээлд нэвтрүүлж буй нэгэн чухал түүхэн үйл явдлыг ийнхүү бүтээлээ. Өдрөөс өдөрт хөгжиж буй дижитал ертөнцөд бид харилцагчдадаа хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг төдийгүй харилцагчдынхаа амьдралын хэв маяг, хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг санал болгохыг чухалчлан ажиллаж байна.

Банк нь 2023 оноос дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага билээ.

Тээвэр хөгжлийн банкны цэвэр метал карт болон онцгой давуу талуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Картыг интернет банк, TransBank аппликэйшн болон өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захиалах боломжтой.

Харилцагчийн үйлчилгээний төв: 1800-999

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК PRIORITY PASS (A.P.) LIMITED-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны Billionaire карт эзэмшигчдэдээ зориулж олон улсын нислэгийн үеэрх ая тухтай байдлыг хангах зорилгоор Collinson группын хамгийн анхны, дэлхийд тэргүүлэгч  гэдгээрээ танигдсан PRIORITY PASS™ хөтөлбөрийг авч Priority Pass (A.P) Ltd  компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банкны өндөр зэрэглэлийн Billionare Visa карт эзэмшигчид  PRIORITY PASS™ хөтөлбөрийн гишүүнчлэлтэй болох юм. Ингэснээр  Billionare Visa карт эзэмшигчид дэлхийн 145 орны 600 гаруй хотын 1500 гаруй өндөр зэрэглэлийн ая тухтай лоунжд олон улсын нислэгийн хүлээлэг хооронд www.prioriypass/transbank.com гишүүнчлэлийн үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Categories
Ерөнхий мэдээлэл

Moody’s агентлаг Тээвэр хөгжлийн банкны үнэлгээг “B3” түвшинд хэвээр хадгалсанаа мэдээллээ

Тээвэр Хөгжлийн Банк  2018 оноос эхлэн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч “Moody’s” агентлагаар банкны зээлжих зэрэглэлийн  үнэлгээг тогтмол хийлгэж байна.

Moody’s үнэлгээний  агентлагаас 2024 оны 6-р сард гаргасан тайланд банкны зээлжих зэрэглэлийг “B3” түвшинд хэвээр хадгалсанаа мэдээллээ. Түүнчлэн уг тайланд банкны өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа сайн бөгөөд банкны зээлийн багц сүүлийн гурван жилийн хугацаанд өндөр өсөлтийг үзүүлсэн. Энэ чиг хандлага ирэх жилүүдэд хэвээр хадгалагдах тохиолдолд дээрхи харьцаа бусад банкнуудын түвшинд очих чиг хандлагатай байгааг дурдав.

Тээвэр хөгжлийн банкны үнэлгээ – Moody’s Олон Улсын үнэлгээний агентлаг

Гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээ В3/NP
Төгрөгийн татан төвлөрүүлсэнх хөрөнгийн үнэлгээ B2/NP
Банкны депозит B3/NP
Зээлжих чадварын суурь үнэлгээ b3
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК НЬ ОЛОН УЛСЫН “VISANET ” СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

Тээвэр хөгжлийн банк нь дэлхийд тэргүүлэгч Visa International байгууллагын “Visa Net ” сүлжээнд шууд холбогдлоо. “Visa Net” нь Олон улс дах картын төлбөр тооцооны техник технологи, дэд бүтэц, инновацид суурилсан цахим төлбөр тооцоог дамжуулах, баталгаажуулах, гүйцэтгэх аюулгүй байдлыг хангасан дэлхийн хамгийн том, төвлөрсөн сүлжээ юм.

Тээвэр хөгжлийн банк 2023 оноос  дижитал төлбөр тооцооны бие даасан системийг бий болгохоор төсөл хөтөлбөрүүдийг дараалан хэрэгжүүлснээр, Их Британи улсын “Compass Plus Technologies”  компанийн картын төлбөрийн удирдлагын системийн хамгийн сүүлийн үеийн “TranzAxis” платформ бүхий картын бие даасан программ хангамжтай, Visa International байгууллагын үндсэн гишүүн, Монголбанкны дэргэдэх Үндэсний цахим гүйлгээний төвийн шууд  оролцогч, Unionpay International байгууллагын үндсэн гишүүн байгууллага болоод байна.

Ингэснээр Тээвэр хөгжлийн банкны карт эзэмшигчид дэлхийн 200 гаруй улс орнуудын 15000 гаруй банк, санхүүгийн байгууллагын 100 сая гаруй үйлчилгээний байгууллагуудаар хурдан шуурхай үйлчлүүлэх боломжтойгоос гадна  төлбөрийн картын луйврын  эрсдэлээс сэргийлэх “Fraud monitoring system” болон Visa Net сүлжээнд VISA International байгууллагын аюулгүй байдлын хяналт, мониторингийн “VAA систем”-ийн тусламжтайгаар карт эзэмшигчдийнхээ төлбөр тооцооны аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Тээвэр хөгжлийн банкны харилцагч бизнес эрхлэгчид  дэлхий даяарх  4.2 тэрбум VISA карт эзэмшигчдэд картаар төлбөр тооцоо хүлээн авч бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд нэгэн шинэ гарц, боломжийг нээгээд байна.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд

2024 оны 6-р сар

Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын санхүүгийн хяналт, зохицуулалтын ерөнхийн хорооноос банкны төлөөлөгчийн газраа байгуулах зөвшөөрлөө авч, БНХАУ-ын Бээжин хотноо төлөөлөгчийн газраа байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.