Categories
Улирлын санхүүгийн тайлан

2024 оны 1-р улирал

(сая төгрөг)

САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН 31/03/2024
1 ХӨРӨНГӨ
1.1 Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

                          217,295

1.2 Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө

                            72,350

1.3 Хөрөнгө оруулалт

                            72,145

1.4 Зээл (цэвэр дүнгээр)

                          680,793

1.4.1 Хэвийн зээл

                          647,070

1.4.2 Чанаргүй зээл

                            58,622

1.4.3 Зээлийн хойшлогдсон төлбөр

                                (159)

1.4.4 Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага

                            15,776

1.4.5 Зээлийн эрсдэлийн сан

                          (40,516)

1.5 Дериватив санхүүгийн хөрөнгө

                               2,325

1.6 Бусад санхүүгийн хөрөнгө

                                  569

1.7 Бусад санхүүгийн бус хөрөнгө

                            15,204

1.8 Үндсэн хөрөнгө

                            19,142

1.9 Борлуулах зориулалттай хөрөнгө

                            26,184

1.10 Биет бус хөрөнгө

                            13,215

1.11 Нийт хөрөнгийн дүн

                      1,119,222

2 ӨР ТӨЛБӨР
2.1 Харилцах

                            82,796

2.2 Хадгаламж

                          491,964

2.3 Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр

                          234,434

2.4 Бусад эх үүсвэр

                            78,281

2.5 Дериватив санхүүгийн өр төлбөр

                               3,354

2.6 Бусад өр төлбөр

                            25,835

2.7 Нийт өр төлбөрийн дүн

                          916,664

3 ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
3.1 Хувь нийлүүлсэн хөрөнгө

                          146,474

3.2 Нэмж төлөгдсөн капитал

                            15,647

3.3 Халаасны хувьцаа

                            (7,032)

3.4 Хуримтлагдсан ашиг

                            47,370

3.5 Бусад өөрийн хөрөнгө

                                     99

3.6 Өөрийн хөрөнгийн дүн

                          202,558

4 ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН

                      1,119,222

(сая төгрөг)

ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр)

                            16,091

(сая төгрөг)

ОРЛОГЫН ТАЙЛАН 31/03/2024
1 Хүүний орлого

                            35,199

1.1 Монголбанканд байршуулсан хөрөнгийн

                                     56

1.2 Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн

                                  337

1.3 Үнэт цаасны

                               3,017

1.4 Зээлийн

                            31,254

1.5 Бусад хүүний орлого

                                  535

2 Хүүний зардал

                            21,417

2.1 Харилцахад төлсөн хүү

                                  558

2.2 Хадгаламжид төлсөн хүү

                            17,808

2.3 Зээлийн хүүний зардал

                               1,515

2.4 Үнэт цаасны хүүний зардал

                                  201

2.5 Бусад хүүний зардал

                               1,335

3 Цэвэр хүүний орлого (1-2)

                            13,782

4 Эрсдэлийн сангийн зардал

                               2,626

4.1 Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн

                                      –

4.2 Үнэт цаасны

                                      –

4.3 Зээлийн

                               2,626

5 Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4)

                            11,156

6 Бусад орлого

                               8,057

6.1 Хүүний бус орлого

                               7,973

6.1.1 Арилжааны орлого

                               1,912

6.1.2 Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого

                               5,598

6.1.3 Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого

                                  379

6.1.4 Бусад хүүний бус орлого

                                     84

6.2 Бусад  орлого, олз

                                     84

7 Бусад зардал

                            13,004

7.1 Хүүний бус зардал

                            12,896

7.1.1 Бусад эрсдэлийн сангийн зардал

                                      –

7.1.2 Арилжааны зардал

                               1,390

7.1.3 Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал

                               4,963

7.1.4 Хураамж, шимтгэлийн зардал

                                  305

7.1.5 Үйл ажиллагааны бусад зардал

                               6,238

7.2 Бусад зардал, гарз

                                  108

8 Татварын өмнөх ашиг (5+6-7)

                               6,209

9 Орлогын албан татварын зардал

                                  549

10 Татварын дараах ашиг (8-9)

                               5,660

11 Бусад дэлгэрэнгүй орлого

                                      –

12 Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн 

                               5,660

 

МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТ БАЙВАЛ ЗОХИХ БИЕЛЭЛТ
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа

≥ 9%

23.0%

Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа

≥ 12%

23.0%

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт

≥ 25%

30.1%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар)

< ±15%

-4.9%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт)

< ±30%

-12.7%

 

БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАН АКТИВЫН ХЭЛБЭР ҮЛДЭГДЭЛ
(сая төгрөг)
ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ
1 Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй)

3.3%

1.1 Банкны хувьцаа эзэмшигч

                               –

                                      –

0.0%

1.2 Банкны эрх бүхий албан тушаалтан

                               –

                                      –

0.0%

1.3 Банкны бусад холбогдох этгээд Зээл

                               6,666

3.3%

2 Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй)

12.0%

2.1 Банкны хувьцаа эзэмшигч Зээл

                                  100

0.0%

2.2 Банкны эрх бүхий албан тушаалтан Зээл

                                  544

0.3%

2.3 Банкны бусад холбогдох этгээд Зээл

                            23,856

11.7%

 

Categories
Хугацаат Хадгаламж

Байгууллагын хуримтлалыг өндөр хүүгээр тооцон олгох, баталгаат хугацаатай хадгаламжийн үйлчилгээг санал болгож байна.

Categories
Хугацаат Хадгаламж

Давуу тал

  • Хүссэн үедээ орлогоо нэмж болох уян хатан нөхцөл
  • Банкны зарлагдаж буй хадгаламжийн хамгийн дээд хүү
  • Цахим банкаар дамжуулан дансаа удирдах боломж
Categories
Хугацаат Хадгаламж

Бүтээгдэхүүний нөхцөл

Үйлчилгээний төрөл Үйлчилгээний нөхцөл
Дансны валют Төгрөг Ам.доллар
Хугацаа Жилийн хүү
6 сар 11.00% 4.00%
12 сар 14.00% 4.00%
Хугацаанаас өмнө цуцлахад төлөх хүү 2.40% 1.20%
Хадгаламжийн данс нээх доод үлдэгдэл 10,000 төгрөг 10 ам.доллар
Хүү олгох давтамж Хугацааны эцэст
Зарлага гаргах нөхцөл Хугацааны эцэст
Categories
Хугацаат Хадгаламж

Бусад шимтгэл

Харилцах болон хадгаламжийн дансны бусад шимтгэл

Categories
Хугацаат Хадгаламж

Бүрдүүлэх материал

  1. Данс нээлгэх албан хүсэлт
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Хуулийн этгээд, байгууллагын дүрэм
  4. Гарын үсгийн баталгааны маягт, банкны загвараар нотариатаар баталгаажуулсан байх /энд дарж татаж авна уу/
  5. Эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягт /энд дарж татаж авна уу/
  6. Данснаас мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар
  7. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт
Categories
Хугацаат хадгаламж

Харилцагч таны хуримтлалыг өндөр хүүгээр тооцож олгох, баталгаат хугацаатай хадгаламжийн үйлчилгээг танд санал болгож байна.

Categories
Хугацаат хадгаламж

Давуу тал

  • Хүссэн үедээ орлогоо нэмж болох уян хатан нөхцөл
  • Банкны зарлагдаж буй хадгаламжийн хамгийн дээд хүү
  • Цахим банкаар дамжуулан дансаа удирдах боломж
Categories
Хугацаат хадгаламж

Бүтээгдэхүүний нөхцөл

Үйлчилгээний төрөл Үйлчилгээний нөхцөл
Дансны валют Төгрөг Ам.доллар
Хугацаа Жилийн хүү
6 сар 11.00% 4.00%
12 сар 14.00% 4.00%
Хугацаанаас өмнө цуцлахад төлөх хүү 2.40% 1.20%
Хадгаламжийн данс нээх доод үлдэгдэл 10,000 төгрөг 10 ам.доллар
Хүү олгох давтамж Хугацааны эцэст
Зарлага гаргах нөхцөл Хугацааны эцэст

Categories
Хугацаат хадгаламж

Бусад шимтгэл

Харилцах болон хадгаламжийн дансны бусад шимтгэл

Categories
Хугацаат хадгаламж

Бүрдүүлэх материал

  1. Монгол Улсын иргэн бол: Иргэний үнэмлэх
  2. Гадаадын иргэн бол:
    • Гадаад паспорт
    • Монгол Улсад оршин суух үнэмлэх
  3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт
Categories
ТУЗ-ийн хараат бус гишүүний ажлын тайлан

2023 оны III улирал

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

“ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Монгол улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4, 11.6 дах заалт, Тээвэр Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн №Т/24-06 дугаартай тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Компанийн нэр:

“Тээвэр хөгжлийн банк” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Олимпын гудамж 19А, Шангри-Ла оффис
Хуралдах өдөр, цаг, газар: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цагт банкны төв байр буюу Шангри-Ла оффисын 15 давхрын хурлын танхим
Бүртгэлийн өдөр: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цаг
Хуралдах хэлбэр: Биечлэн
Хурлаар хэлэлцэх асуудал: 1. 2023 оны Хөндлөнгийн Аудитын санхүүгийн тайланг батлах эсэх тухай

2. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай

3. Банкны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичигтэй банкны төв байранд ирж танилцах боломжтой. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1800-9999 утсанд холбогдон авна уу.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИМ САНХҮҮГИЙН ЛУЙВРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс удирдан жил бүр зохион байгуулдаг арга хэмжээ болох “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян энэ жил “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриатай зохион байгуулагдаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь аяны хүрээнд харилцагчдадаа санхүүгийн мэдээлэл олгох зорилгоор сүүлийн үед түгээмэл үйлдэгдэж байгаа цахим санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байна.

Фишинг (Phishing)

  • Таны хувийн мэдээллийг мэдээллийг хулгайлахын тулд Фишер нь итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг дуурайлган түүгээр дамжуулан хэрэглэгчээс интернэт банкны Нэвтрэх нэр, Нууц үг, CVV код, Картын дугаар, Пин код гэх мэт мэдээлэл оруулахыг шаарддаг. Та хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байж, үл мэдэх эх сурвалжийн хавсралт, холбооснууд дээр дарахдаа сэрэмжтэй хандаж, холбоос линкийг сайтар нягталснаар хохирогч болохоос зайлсхийж чадах юм. Хуурамч холбоос болон хавсралт нь ихэнх тохиолдолд үг, өгүүлбэр зүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.

SMiShing буюу мессеж, чат луйвар

  • Мессеж, чат хүлээж авсан хүмүүс хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдаг ба сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан таны хувийн мэдээллийг оруулахыг шаардсан линк, сэжиг бүхий файл, хуурамч шагнал урамшуулал, амар мөнгө олох арга замыг санал болгож таны хувийн мэдээллийг авахыг завддаг. Гар утсанд ирсэн сэжиг бүхий линк, файлыг нээхгүй байж, хувийн мэдээлэл шаардсан мессеж болон чат-д хариулахгүй байснаар хохирогч болохоос өөрийгөө хамгаалах боломжтой.

Цахим шуудангийн луйвар (Email fraud)

  • Таны байнгын харилцагч түншийн цахим шууданг судалж дуурайлган 1 үсэг, тоог өөрчлөн үүсгэсэн хуурамч хаягаар тантай холбогдож “төлбөр мөнгө хүлээж авах банк, данс өөрчлөгдлөө” гэх зэргээр хуурч, таны мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авахыг оролддог. Ийм тохиолдолд та ирсэн мэйлийг шалгаж нягтлан, харилцагч түншийн албан ёсны утас руу заавал залгаж лавлаарай. Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлах шаардлагатай. Танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр өгч байгаатай адил гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харилцагч танд цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.