Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ “TORCH RUN 2023” АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИН АЖИЛЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай хүргэн ажилладаг Монголын ууган арилжааны банкуудын нэг билээ. Банк нь нийгэм, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүний эрх, ажилтнуудын хөгжил гэсэн 5 чиглэлийг голлон нийгмийн хариуцлагын бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү бодлогын хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад спортоор дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, Монголын Тусгай Олимпийн хорооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Torch Run 2023” бамбар залах гүйлтийн арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажиллалаа.

Torch Run 2023” арга хэмжээ нь оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан баярт үйл явдал юм. Арга хэмжээнд баг тамирчид, хууль хүчний байгууллага болон Тээвэр хөгжлийн банкны төлөөллөөс бүрдсэн 500 гаруй хүмүүс гүйлтэд оролцож, бамбар залах ёслол амжилттай боллоо.

Тусгай Олимпын Хороо нь дэлхийн 190 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага бөгөөд спортоор дамжуулан оюуны бэрхшээлтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдэд урам дэм өгөх зорилготой билээ.

Аливаа спортын уралдаан тэмцээн, түүнд оролцох бэлтгэл сорилт нь хүүхэд, залуусын бие махбод болоод оюун санаанд эергээр нөлөөлж, урам зоригтой, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг билээ. Спортоор дамжуулж ирээдүйд хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоход хүн бүр өөрсдийн зүгээс өгч чадах хувь нэмрээ оруулахыг Тээвэр хөгжлийн банкны зүгээс уриалж байна.

Categories
Нүүр

Давуу тал

  • Байршуулсан хадгаламжаасаа урьдчилан тохирсон тогтмол дүнгээр зарлага гаргах;
  • Хугацааны эцэст хүүгээс хүү бодогдсон хадгаламжийн үлдэгдэл дүнгээ авах боломжтой.
Categories
Нүүр

Бүтээгдэхүүний нөхцөл

Бүтээгдэхүүний нөхцөл

Валют

Төгрөг

Жилийн хүү

14.00%

Хугацаа

6, 9, 12 сар

Орлогын гүйлгээ

Орлогын гүйлгээ хийх боломжгүй

Хадгаламж нээх доод дүн

500,000,000 төгрөг

Тогтмол зарлагын нөхцөл

Давтамж: сар бүр

Дүн: тохиролцоно

Хязгаар: Тогтмол гаргах зарлагын дүн нь хадгаламжид анх байршуулсан дүнгийн 40%-аас хэтрэхгүй байна.

Хадгаламжийн үлдэгдэл дүнгээс зарлага гаргах нөхцөл

Улирал тутам

Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү /жилийн/

2.4%-4.8%

Тайлбар: Харилцагч мөнгөн хөрөнгөө байршуулан, сар бүр тогтмол дүнгээр зарлага гаргана.

Categories
Нүүр

Давуу тал

  • Байршуулсан хадгаламжаасаа урьдчилан тохирсон тогтмол дүнгээр зарлага гаргах;
  • Хугацааны эцэст хүүгээс хүү бодогдсон хадгаламжийн үлдэгдэл дүнгээ авах боломжтой.
Categories
Нүүр

Бүтээгдэхүүний нөхцөл

Бүтээгдэхүүний нөхцөл

Валют

Төгрөг

Жилийн хүү

14.00%

Хугацаа

6, 9, 12 сар

Орлогын гүйлгээ

Орлогын гүйлгээ хийх боломжгүй

Хадгаламж нээх доод дүн

500,000,000 төгрөг

Тогтмол зарлагын нөхцөл

Давтамж: сар бүр

Дүн: тохиролцоно

Хязгаар: Тогтмол гаргах зарлагын дүн нь хадгаламжид анх байршуулсан дүнгийн 40%-аас хэтрэхгүй байна.

Хадгаламжийн үлдэгдэл дүнгээс зарлага гаргах нөхцөл

Улирал тутам

Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү /жилийн/

2.4%-4.8%

Тайлбар: Харилцагч мөнгөн хөрөнгөө байршуулан, сар бүр тогтмол дүнгээр зарлага гаргана.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдал

2023 оны 9-р сар

Банкны гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаанд SWIFT GPI үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.

Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2023 оны 10 сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх бөгөөд та ХУВИЙН болон БАЙГУУЛЛАГЫН мэдээллээ өөрт ойр байрлах банкны салбарт өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:

Иргэн

Байгууллага

  • Холбоо барих утасны дугаар
  • Тогтмол ашигладаг цахим шуудангийн (e-mail) хаяг
  • Байнгын оршин суугаа хаяг
  • Ажил эрхлэлтийн мэдээлэл
  • Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах (Жишээ нь: Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт гэх мэт)
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм
  • Үйл ажиллагааны чиглэл
  • Албан ёсны хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг
  • Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл, иргэний үнэмлэх
  • Үйл ажиллагааны чиглэл нь тусгай зөвшөөрөл шаарддаг бол тухайн тусгай зөвшөөрөл

 

Харилцагч та бүхэн дээр дурдсан мэдээллийн аль нэг нь өөрчлөгдсөн тохиолдолд, өөрчлөгдөөгүй ч хамгийн багадаа 3-5 жил тутамд мэдээллээ заавал шинэчлэх ёстой байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон байрлах банкны бүх салбар нэгжээс болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 лавлах утсанд хандан авах боломжтой.

Жич: Аливаа цахим эх сурвалжийг (E-Mongolia, ХУР г.м) ашиглан гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн авахгүй тул бичиг баримтыг зөвхөн эх хувиас банкны ажилтан хуулбарлан авахыг анхаарна уу.

Categories
Үл хөдлөх хөрөнгийн зээл

Бүтээгдэхүүний нөхцөл

Нөхцөл Төгрөг Ам.доллар Евро Юань Иен
Хугацаа

120 сар хүртэл

Зээлийн хэмжээ

Гэрээний нийт төлбөрийн 75% хүртэл буюу дээд хэмжээ өөрийн хөрөнгийн 20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх валют

Зээлийн хүү

/сарын/

2.0%-1.6% 1.35%-1.0% 1.35%-1.0% 1.35%-1.0% 1.35%-1.0%
Зээлийн хүү

/жилийн/

24.0%-19.2% 16.2%-12.0% 16.2%-12.0% 16.2%-12.0% 16.2%-12.0%
Урьдчилгаа төлбөр

Хамгийн багадаа 25%

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг бизнесийн онцлог, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамаарч уян хатан тогтооно.

Нэмэлт нөхцөл

6 сар эсвэл 1 жил тутам валютын хөрвүүлэг хийх боломжтой

/ам.доллар/

Өргөдлийн хураамж

30,000 төгрөг

Үйлчилгээний шимтгэл

Олгосон зээлийн дүнгийн 0.5% буюу дээд хэмжээ 1,500,000 төгрөг ба түүнтэй тэнцэх валют

Даатгал

Зээлээр худалдан авсан хөрөнгийг иж бүрэн даатгалд хамруулна. Даатгалын хураамжийг харилцагч хариуцна.

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж

/зээл судлах үеийн лавлагаа тутамд/

Иргэн – 1,000 төгрөг

Байгууллага – 1,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 20.11%-24.95%

Categories
Үл хөдлөх хөрөнгийн зээл

Тавигдах шаардлага

  1. Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай;
  2. Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх;
  3. Барьцаат хөрөнгө (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө)-ийн шаардлага хангасан байх;
  4. Банкнаас тавьсан бусад шаардлага хангасан байх.
Categories
Хөдлөх хөрөнгө болон машин, тоног төхөөрөмж

Бүтээгдэхүүний нөхцөл

Нөхцөл Төгрөг Ам.доллар Евро Юань Иен
Хугацаа 60 сар хүртэл
Зээлийн хэмжээ Санхүүгийн түрээсийн дээд хэмжээ 20 тэрбум төгрөг эсвэл түүнтэй тэнцэх валют
Урьдчилгаа төлбөр Эрсдэлийн түвшнээс хамаарч урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг 50% хүртэл хувиар тогтооно. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө давхар барьцаалсан үед урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулан уян хатан тогтоох боломжтой.
Зээлийн хүү /сарын/ 2.00%-1.60% 1.35%-1.00% 1.35%-1.00% 1.35%-1.00% 1.35%-1.00%
Зээлийн хүү /жил/ 24.00%-19.20% 16.20%-12.00% 16.20%-12.00% 16.20%-12.00% 16.20%-12.00%
Үйлчилгээний шимтгэл Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ 1,500,000 төгрөг ба түүнтэй тэнцэх валют
Өргөдлийн хураамж 30,000 төгрөг
Бусад нөхцөл Зээлээр худалдан авсан хөрөнгийг иж бүрэн даатгалд хамруулна. Даатгалын хураамжийг харилцагч хариуцна.
Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны хураамж /Лавлагаа тутамд/ Иргэн – 1,000 төгрөг

Байгууллага – 1,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 19.73%-24.55%

Categories
Хөдлөх хөрөнгө болон машин, тоног төхөөрөмж

Тавигдах шаардлага

  • Зориулалт нь үйлдвэрлэл үйлчилгээ сайжруулах тоног төхөөрөмж, техник худалдан авах зориулалттай байх;
  • Сүүлийн 12 сар тасралтгүй бизнес явуулсан туршлагатай;
  • Зээлийн сайн түүхтэй зээл төлөх чадвар сайтай байх;
  • Барьцаат хөрөнгө (үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө)-ийн шаардлага хангасан байх;
  • Банкнаас тавьсан бусад шаардлага хангасан байх.
Categories
Хөдлөх хөрөнгө болон машин, тоног төхөөрөмж

Бүрдүүлэх материал

  • Зээл хүссэн албан бичиг. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан/
  • Зээлийн өргөдөл /Банкны маягтаар/
  • Зээл авах тухай ТУЗ-ийн /Хувьцаа эзэмшигчдийн хурлын/ тогтоол. /Хүсч буй зээлийн хэмжээ, хүү, хугацаа, барьцаа хөрөнгийн талаар тусгасан ба гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр/ 
  • Компанийн гэрчилгээний хуулбар, Компанийн дүрмийн хуулбар /Улсын бүртгэлийн албаны тамгатай/ 
  • Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн /үүсгэн байгуулагчид, ерөнхий захирал, гүйцэтгэх захирал г.м/ иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн анкет(хуулийн этгээд)
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл, Бизнес төлөвлөгөө, бусад бичиг баримт 
  • Зээлийн зориулалтын талаар мэдээлэл, гэрээ, төсөл гэх мэт 
  • Зах зээл болон өрсөлдөгчидийн талаарх мэдээлэл 
  • Татварын албаны тодорхойлолт
  • ШШГЕГ-ын тодорхойлолт /байгууллага болон хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
  • УБЕГ-ын лавлагаа /ААН болон гол хувьцаа эзэмшигчдийн нэр дээр/
  • Аудит, татварын албаар баталгаажсан компанийн санхүүгийн тайлан – /Сүүлийн 4 улирлаар, сүүлийн жилийн эцсийн байдлаар/
  • Санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг сүүлийн жилийн эцсийн байдлаарх дэлгэрэнгүй. Үүнд: Авлагын жагсаалт, Эргэлтийн хөрөнгийн жагсаалт, Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, Өглөг, өр төлбөрийн дэлгэрэнгүй жагсаалт, Борлуулалтын задаргаа, нэгж бүтээгдэхүүний өртөг, сүүлийн 1 жилийн баланс,
  • Дансны хуулга / Сүүлийн 12 сарын байдлаар/
  • Барьцаалах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, /хэрэв барьцаа хөрөнгө өөр байгууллагын нэр дээр бол тухайн компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, барьцаанд тавихыг зөвшөөрсөн шийдвэр, тогтоол/
  • Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /түүхчилсэн, дэлгэрэнгүй/
  • Барьцаалах газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
  • Барьцаалах машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд татвар төлсөн баримт
  • Бусад банк болон ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга.
  • Бусад шаардлагатай нэмэлт материалууд
Categories
Мэдээ мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИН ОРОЛЦЛОО

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг өнгөрсөн 5 сард зарласан билээ.

Тээвэр хөгжлийн банк нь шалгарсан төслүүдээс 281-р цэцэрлэгийн нээлтэд төлөөлөн оролцсон ба 281-р цэцэрлэгт 112 гоёлын мод, 50 хайлаас, 435 м2 зүлэгжүүлэлт бүтээн байгуулж хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арвин үйлсэд арилжааны банкуудтай хамтран хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.

Уг төслийн 1-р чиглэлийн хүрээнд буюу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчинг эрүүл болгоход хувийн хэвшлийн төлөөллүүд хувь нэмэр оруулж, энэ жил нийт 9 сургууль, 11 цэцэрлэгийн гадаа орчинг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн гурван байгууллага хийж гүйцэтгээд байна.

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдал

2023 оны 9-р сар

Тээвэр хөгжлийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцлоо.