Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЭНЭРЭЛТ ТОМИЛОГДЛОО

Банк санхүүгийн салбарт 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Б.Энэрэлт томилогдож, 1 дүгээр сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлээд байна.

Гүйцэтгэх захирал Б.Энэрэлт нь 2010 оноос хойш банк санхүүгийн салбарт ажиллаж буй туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа Сангийн Яам, Фортис Интертраст, Ньюком Групп, Трафигура Монголиа ХХК, АБТС ББСБ, Монголын Төмөр зам ТӨХК зэрэг байгууллагуудад дэд захирал, газрын захирал хэмээх хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан билээ. Мөн Кредит банканд 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл ТУЗ-ийн гишүүн, 2021 оны 9 дүгээр сараас Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Дээрх байгууллагуудад ажиллах хугацаандаа Монгол Улсын анхны сэргээгдэх эрчим хүчний “Салхит” цахилгаан станцын 120 сая ам.долларын бүтээн байгуулалтад Европын сэргээн босголтын банк болон Голландын хөгжлийн банкнаас (FMO) 58 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чаджээ. Түүнчлэн Голомт банкны 1,3 сая ширхэг энгийн хувьцаа буюу 5.02%-ийг Трафигура ПТИ-д зарах хэлэлцээр болон холбогдох зээл, хөрөнгө оруулалтын томоохон гэрээ хэлцлүүдийг амжилттай хийсэн байна. Мөн Монгол улсад хамгийн анхны төрийн өмчит компанийн 750 тэрбум төгрөгийн үнэт цаасыг хаалттай хүрээнд бонд хэлбэрээр гаргасан зэрэг ажлуудад гол үүрэг гүйцэтгэжээ.

Б.Энэрэлт нь 1999-2003 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд санхүү болон менежментийн хос мэргэжлээр бакалаврын зэрэг, 2008-2009 онд Люксенбург улсын Санхүүгийн их сургуульд банк, санхүүгийн магистрын зэргийг тус тус амжилттай эзэмшсэн төгсжээ.

Шинэ Гүйцэтгэх захирлын ур чадвар, туршлага банкны шинэ үеийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Categories
Алтан виза карт

Дотооддоо төдийгүй дэлхийн хаана ч ашиглах боломжтой, орчин үеийн өндөр нууцлал бүхий EMV чип технологиор хамгаалагдсан алтан виза картыг танд санал болгож байна.

Categories
Алтан виза карт

Давуу тал

  • Цахим банк үйлчилгээг ашиглан дансаа удирдах боломжтой;
  • Дотоод болон гадаадын аль ч улсад ашиглах;
  • Нэг өдөрт хийх худалдан авалт лимит хамгийн өндөр.
Categories
Алтан виза карт

Бүтээгдэхүүний нөхцөл

Картын нөхцөл

Алтан виза карт

Харилцах дансны валют Төгрөг, Ам.доллар, Евро, Юань
Элсэлтийн хураамж 50,000 төгрөг
Картын хугацаа 3 жил
Яаралтай карт гаргах хураамж 5,000 төгрөг
Тээвэр Хөгжлийн банкны салбараас бэлэн зарлага гаргах 200 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Бусад банкны АТМ-с бэлэн зарлага гаргах 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Гадаадын банкны АТМ-с бэлэн зарлага гаргах 2% (min 3 USD)
Тээвэр Хөгжлийн банкны салбараас картын үлдэгдэл шалгах 100 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Бусад банкны АТМ-р үлдэгдэл шалгах
Дотоодын банкаар картын үлдэгдэл шалгах
Гадаадын банкны АТМ-р үлдэгдэл шалгах 0.5 ам.доллар
Пин код өөрчлөх /Банк, пин пад/ 1,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Пин код шинээр дахин захиалж авах /Банк/
Интернэт пин код авах, өөрчлөх /Банк/ Шимтгэлгүй
Дахин захиалгын хураамж 30,000 төгрөг
Нэг өдөрт хийх бэлэн зарлагын лимит 25,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Нэг өдөрт хийх худалдан авалтын лимит 100,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Харилцах дансны доод үлдэгдэл 5,000 төгрөг/ 10 ам.доллар/ 10 евро / 50 юань
Categories
Алтан виза карт

Бүрдүүлэх материал

Монгол Улсын иргэн бол:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт;
  • Иргэний  үнэмлэх.

Гадаадын иргэн бол:

  • Гадаад паспорт /эх хувиараа/;
  • Монгол Улсад оршин суух үнэмлэх.