Categories
Уян хадгаламж

Бүтээгдэхүүний нөхцөл

Валют Төгрөг Ам.Доллар Иен
Хугацаа 3 сар
Зарласан хүү /жилийн/ 8.0%-10.0%* 2.0 -2.5%* 1.50%-2.0%*
Дансны доод үлдэгдэл 10,000 төгрөг 10 ам.доллар 1,000 иен
Хүү олгох давтамж Сар бүр
Орлого хийх нөхцөл Боломжтой
Зарлага хийх нөхцөл Хүссэн үедээ
*Хадгаламжийн үлдэгдлээс хамаарч хүүг тооцно.
Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2022 ОНЫ III УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Банкны нийт активын хэмжээ 2022 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар 915.6 тэрбум төгрөгт хүрч 2021 оны мөн үеэс 39.3  хувиар, цэвэр ашиг 10.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа.

Банк нь “Азийн Бизнесийн холбоо ТББ”, “Эдүкэйтэд Энтерпрайз ХХК” байгууллагуудтай гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг, “Азийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар”-тай эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг тус тус байгуулан бизнесийн цар хүрээгээ өргөжүүлсээр байна.

“Multi-currency ностро данс”-ыг Австри улсын “Erste” банканд нээж харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байна.

2022 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.

Categories
Уян хадгаламж

Бүрдүүлэх материал

  • Данс нээлгэх албан хүсэлт;
  • Улсын Бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Хуулийн этгээд, байгууллагын дүрэм;
  • Гарын үсгийн баталгааны маягт, банкны загвараар нотариатиар баталгаажуулсан байх. / энд дарж татаж авна уу /;
  • Эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягт /энд дарж татаж авна уу/
  • Данснаас мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн цахим үнэмлэхний хуулбар.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт;
Categories
Улирлын санхүүгийн тайлан

2022 оны 3-р улирал

(сая төгрөг)

Балансын зүйл 30/09/2022
1 ХӨРӨНГӨ
1.1 Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

                 212,181

1.2 Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө

                 60,848

1.3 Хөрөнгө оруулалт

                   21,778

1.4 Зээл (цэвэр дүнгээр)

               510,101

1.4.1 Хэвийн зээл

                434,219

1.4.2 Чанаргүй зээл

                92,120

1.4.3 Зээлийн хойшлогдсон төлбөр

                 (118)

1.4.4 Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага

                   9,423

1.4.5 Зээлийн эрсдэлийн сан

              (25,544)

1.5 Дериватив санхүүгийн хөрөнгө

                 2,515

1.6 Бусад санхүүгийн хөрөнгө

                    120

1.7 Бусад санхүүгийн бус хөрөнгө

               86,279

1.8 Үндсэн хөрөнгө

              12,249

1.9 Биет бус хөрөнгө

                 9,577

1.10 Нийт хөрөнгийн дүн

              915,647

2 ӨР ТӨЛБӨР
2.1 Харилцах

           102,051

2.2 Хадгаламж

              369,787

2.3 Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр

            221,271

2.4 Бусад эх үүсвэр

               26,075

2.5 Дериватив санхүүгийн өр төлбөр

                  3,404

2.6 Бусад өр төлбөр

                   6,694

2.7 Нийт өр төлбөрийн дүн

             729,282

3 ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
3.1 Хувь нийлүүлсэн хөрөнгө

              146,474

3.2 Нэмж төлөгдсөн капитал

                 15,645

3.3 Халаасны хувьцаа  

              (7,032)

3.4 Дахин үнэлгээний нэмэгдэл

                      1

3.5 Хуримтлагдсан ашиг, алдагдал

              24,092

3.6 Бусад өөрийн хөрөнгө

                7,184

4 Өөрийн хөрөнгийн дүн

           186,365

5 ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН

           915,647

 

(сая төгрөг)

Орлого, зардлын зүйл 30/09/2022
1 Хүүний орлого

              59,723

1.1 Монголбанкинд байршуулсан хөрөнгийн

                        89

1.2 Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн

                   1,525

1.3 Үнэт цаасны

                   3,612

1.4 Зээлийн

                 51,530

1.5 Бусад хүүний орлого

                2,968

2 Хүүний зардал

              30,329

2.1 Харилцахад төлсөн хүү

                         –

2.2 Хадгаламжид төлсөн хүү

                25,124

2.3 Зээлийн хүүний зардал

                  1,818

2.4 Үнэт цаасны хүүний зардал

                  1,468

2.5 Бусад хүүний зардал

                  1,918

3 ЦЭВЭР ХҮҮНИЙ ОРЛОГО (1-2)

                29,394

4 Эрсдэлийн сангийн зардал (буцаалтын орлого)

                  4,807

4.1 Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн

                    –

4.2 Үнэт цаасны

                          –

4.3 Зээлийн

                  4,807

5 Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого [(3)-(4)]

                24,587

6 Бусад орлого

                 20,001

6.1 Хүүний бус орлого

                  19,761

6.1.1 Арилжааны орлого

                 11,579

6.1.2 Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого

                 7,201

6.1.3 Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого

                     977

6.1.4 Бусад хүүний бус орлого

                       5

6.2 Бусад  орлого, олз

                    240

7 Бусад зардал

               31,735

7.1 Хүүний бус зардал

                31,401

7.1.1 Бусад эрсдэлийн сангийн зардал

                         0

7.1.2 Арилжааны зардал

                8,410

7.1.3 Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал

                 6,339

7.1.4 Хураамж, шимтгэлийн зардал

                    855

7.1.5 Үйл ажиллагааны бусад зардал

               15,797

7.2 Бусад зардал, гарз

                   334

8 Татварын өмнөх ашиг, алдагдал (5+6-7)

                12,853

9 Орлогын татварын зардал

                 2,160

10 Татварын дараах ашиг, алдагдал (8-9)

              10,693

11 Бусад дэлгэрэнгүй орлого

                –

12 Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн 

10,693

 

(сая төгрөг)

ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС 30/09/2022
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг /цэвэр дүнгээр/

            12,841

 

МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ Байвал зохих 30/09/2022
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа

≥ 9%

26.2%

Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа

≥ 12%

26.2%

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт

≥ 25%

30.3%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа /нэгж валютаар/

< ±15%

6.0%

Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа /нийт/

< ±30%

-16.8%

 

 

(сая төгрөг)

БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД /НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД/ АКТИВЫН ХЭЛБЭР ҮЛДЭГДЭЛ ДҮН ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ
1 Банкны холбогдох нэг этгээд /нэгдмэл сонирхолтой этгээд/-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив /Өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй/

4.8%

1.1. Банкны хувьцаа эзэмшигч

0.0%

1.2. Банкны эрх бүхий албан тушаалтан

0.0%

1.3. Банкны бусад холбогдох этгээд зээл

8,851

4.8%

2 Банкны нийт холбогдох этгээдүүдэд /нэгдмэл сонирхолтой этгээдүүд/-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив /Өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй/

18.9%

2.1. Банкны хувьцаа эзэмшигч зээл

100

0.1%

2.2. Банкны эрх бүхий албан тушаалтан зээл

350

0.2%

2.3. Банкны бусад холбогдох этгээд зээл

34,472

18.7%

 

Categories
Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК, ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЛБА, KKTT ХХК-ИУД ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Тээвэр хөгжлийн банк нь 2022 оны 10 сарын 10-ны өдөр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн алба болон ККТТ ХХК-тай хамтран Замын-Үүд чөлөөт бүсэд WeChat Pay төлбөрийн системийг нэвтрүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад WeChat Pay төлбөрийн системийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж буй юм. Цаашид талууд тогтвортой хамтран ажиллаж, улам өргөжин тэлэх нөхцөл бүрдэж байна.

 

2022 оны 05 сард Тээвэр хөгжлийн банк болон ККТТ ХХК-иуд хамтран албан ёсоор WeChat Pay төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн. БНХАУ-ын иргэдийн төлбөр тооцоог WeChat Pay төлбөрийн системийн дэд бүтцийг ашиглан шууд хүлээн авч, БНХАУ-ын иргэд үйлчлүүлдэг томоохон худалдаа үйлчилгээний төв, ресторан, зочид буудал болон бусад аж ахуй нэгжүүдийг мерчантаар элсүүлэн WeChat Pay төлбөрийн системийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

 

Categories
Аян урамшуулал

“ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ХУРИМТЛУУЛЦГААЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн өнцөг булан бүрд хуримтлалын ашиг тусыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2022”-ыг угтан “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” аяныг 10 дугаар сарын турш Монгол банк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, бусад арилжааны банкууд хамтран зохион байгуулж байна.

Тээвэр хөгжлийн банк нь ирээдүйнхээ төлөө зорилго тавьж, хуримтлал үүсгэх алхмыг тань урамшуулж аяны хугацаанд буюу 2022.10.31-нийг дуустал “Энгийн хугацаатай хадгаламж” шинээр нээлгэж буй харилцагчдадаа зориулан хадгаламжийн дансны доод үлдэгдлийн хэмжээг валют харгалзахгүй 0₮-өөр нээх эрх, “Алтан Зоос” хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй.

Та бүхэн өөрт ойр байрлах манай салбар нэгжүүдээр үйлчлүүлэн урамшуулалд хамрагдаарай.

 “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая”

Categories
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдал

2022 оны 10 сар

Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнууд санаачлан “Цөлийн сарнай” асрамжийн төвд хэрэгцээт зүйлс, 1000 гаруй ном бэлэглэлээ.