Categories
Синдикат зээл

Синдикат зээл

Синдикат зээл нь нэг болон түүнээс дээш банк, санхүүгийн байгууллага хамтран нэгж харилцагчийн санхүүгийн хэрэгцээг хангах, үрт хугацаат хөрөнгө оруулалт хийх зорилготой бөгөөд таны санхүүгийн хэрэгцээг нэг банк санхүүгийн байгууллага хангах боломжгүй тохиолдолд хамтран олгодог зээлийн схем юм. 

Бид Монгол улсын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран Синдикат зээлийг олгох боломжтой. 

Бидэнтэй tfd@transbank.mn  хаягаар холбогдоно уу. 

Categories
Факторинг

Факторингийн үйлчилгээ

Факторингийн үйлчилгээг импортлогч болон экспортлогч аль аль ашиглах боломжтой. 

Таны борлуулалтын эргэцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай богино хугацаат олон улсын санхүжилтийн хэрэгслийг танд санал болгож байна.

Бидэнтэй tfd@transbank.mn  хаягаар холбогдоно уу. 

Categories
Худалдааны зээл

ECA Даатгалтай зээл

Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжүүлэх чиглэлийн өндөр дүн бүхий импортийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдан авалтад зориулсан таатай нөхцөлтэй, урт хугацаат зээлийн санхүүжилтийг танд санал болгож байна. 

Бидэнтэй tfd@transbank.mn хаягаар холбогдоно уу.

Categories
Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх

Бүрдүүлэх материал

  1. Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Хуулийн этгээдийн дүрэм
  4. Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  5. Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
  6. Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  7. Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)
Categories
Худалдааны зээл

Ачилтын дараах зээл

Импортлогчийн захиалсан бараа бүтээгдэхүүний ачилт хийгдсэний дараа олгогдох зээл бөгөөд бараа бүтээгдэхүүний эргэцтэй уялдуулан богино болон дунд хугацааны эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэх, таатай нөхцөл бүхий зээлийн үйлчилгээг танд санал болгож байна. 

Categories
Худалдааны зээл

Ачилтын өмнөх зээл

Хил дамнасан худалдааны бизнесийг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүний ачилт хийхээс өмнөх  эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зорилгоор экспортлогч талд олгогддог богино болон дунд хугацаат,  Олон улсын банк санхүүгийн байгууллагын бага хүүтэй  зээлийг танд санал болгож байна. 

Categories
Инкасс

Давуу тал

  • Инкасс векселийн тусламжтайгаар  импортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой
  • Экпортлогч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр  төлбөрийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой
  • Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай
  • Хоёр талд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой
  • Олон улсын худалдаа аж, үйлдвэрийн танхимын нийтлэг стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага
Categories
Инкасс

Инкассын үе шат

/видео/

Categories
Инкасс

Шимтгэл, хураамж

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ШИМТГЭЛ
Инкассын мэдэгдэл хийх 10 ам.доллар
Төлбөр/акцептын дагуу лавлагаа явуулах 10 ам.доллар
Инкассын зааварчилгаанд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авах 10 ам.доллар
Баримтыг төлбөрийн дагуу олгох 30 ам.доллар
Баримтыг акцептын дагуу олгох   5 ам.доллар
Баримтыг бусад нөхцөлийн дагуу олгох 50 ам.доллар
Акцептын дагуу төлбөр гүйцэтгэх 25 ам.доллар
Төлбөр хийгдээгүй бичиг баримтыг буцаах 10 ам.доллар *
Төлөгдөөгүй вексельд эсэргүүцэл хийлгэх 30 ам.доллар +бусад зардал
Банкинд эзэмших эрх олгогдсон барааг чөлөөлөх 20 ам.доллар
Categories
Төлөөний газар бүртгүүлэх

Бүрдүүлэх материал

  1. Албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, хасалт хийх.
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарах этгээд нь үйл ажиллагаа явуулж эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө дараах материалыг бүрдүүлж, татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ цахимаар болон цаасаар татварын албанд гаргана:
  3. Татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийн маягт;
  4. Гадаад улсын аж ахуйн нэгжийн Монгол Улсад төлөөний газраа байгуулах, үйл ажиллагааны чиглэл, ажиллах хугацаа, удирдлагын нэр, ажиллагсдын тоо зэргийг тусгасан шийдвэр;
  5. Гадаад Улсад татвар төлөгчөөр бүртгүүлснийг нотлох татвар төлөгчийн гэрчилгээ;
  6. Толгой компанийн хуулийн этгээдээр бүртгүүлснийг нотлох баримт бичиг /хуулбар/, компанийн дүрэм; /хуулбар/
  7. Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олохыг нотлох Монгол Улсын этгээдтэй байгуулсан гэрээний хуулбар
  8. Төлөөний газрын хаяг байршлыг нотлох баримт
  9. Төлөөний газрыг удирдах этгээдийг томилсон шийдвэр, итгэмжлэл;
  10. Төлөөний газрын удирдлагын анкет, баримт бичгийн хуулбар /удирдлага нь Монгол Улсын иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх, гадаад паспортын хуулбар/;
  11. Төлөөний газрын эхлэлтийн санхүүгийн тайлан