Categories
Цахим банкны үйлчилгээтэй холбоотой

Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд хэрхэн сэргээх вэ?

Харилцагч та интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ мартсан тохиолдолд Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт өөрийн бүртгэлтэй дугаараас холбогдож сэргээх боломжтой.

Мөн Интернэт банк болон мобайл аппликэйшний “Нэвтрэх нэр, нууц үг сэргээх” цэсээр нэвтрэн регистрийн дугаараа оруулснаар нэвтрэх нэр, нууц үгээ сэргээх боломжтой.

Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах үүднээс, та нэвтрэх нууц үгээ дараалан 5 удаа буруу оруулсан тохиолдолд таны нууц үг түгжигддэг болохыг анхаарна уу.