Тээвэр Хөгжлийн Банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ.
Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Иймээс харилцагч та аянд нэгдэж хувийн болон байгууллагын мэдээллээ шинэчлэхийг зөвлөж байна. Та мэдээллээ шинэчилснээр гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх мэт учирч болох эрсдэлийг бууруулах юм.
“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян” 2022 оны 8 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үргэлжлэх тул та өөрт ойр байрлах салбар нэгжүүдэд хандан хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.
Харилцагч таны шинэчлэх мэдээлэлд:
Иргэн | Байгууллага |
· Холбоо барих утасны дугаар;
· И-мэйл хаяг; · Байнгын оршин суугаа газрын хаяг; · Ажил эрхлэлтийн мэдээлэл; · Бичиг баримтын хугацаа дууссан бол сунгах.
|
· Хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээлэл, дүрэм;
· Үйл ажиллагааны чиглэл; · Хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг; · Эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдүүдийн мэдээлэл; · Тусгай зөвшөөрлийн хугацаа. |
Дэлгэрэнгүй мэдээллийг: Харилцагчийн үйлчилгээний төвийн 7716-9999 дугаар болон өөрт ойр байрлах салбар нэгжид хандан аваарай.
Тээвэр Хөгжлийн Банк – Хөгжлийг хурдасгах Таны санхүүгийн түнш